Cold Blooded ( Хүйтэн Цуст )

By MongoliansCosmonaut

76.1K 3.5K 226

Энэхүү зохиолыг зөвхөн +18 насны хүмүүс уншихыг зөвлөж байна. More

Хүйтэн цуст II-р бүлэг
Хүйтэн Цуст III-р бүлэг
Хүйтэн Цуст IV-р бүлэг
Хүйтэн цуст V-р бүлэг
Хүйтэн Цуст VI-р бүлэг
Хүйтэн цуст VII-р бүлэг
VIII-р бүлэг
IX-р бүлэг
X-р бүлэг
XI-р бүлэг
XII-р бүлэг
XIII-р бүлэг
XIV-р бүлэг
XV-р бүлэг
XVI-р бүлэг
XVII-р бүлэг
XVIII-р бүлэг

Хүйтэн Цуст

15.6K 387 4
By MongoliansCosmonaut

Сейнтлофр улс, Леонард хааны өргөө

-Бидний нутаг дэвсгэр үнэхээр гайхалтай хурдацтай тэлж байна Бид энэ эрчээрээ худалдааны гол улс болох Ранан-ыг эзэлчихвэл... хэмээн Роган сэтгэл дэх баяр баяслаа нууж чадалгүй хэлэв.

Кэйнвүүдийг эрхшээлдээ оруулснаас хойш сар өнгөрчээ. Бүхэл бүтэн гурван жилийн турш цэргүүдээ бэлдэж сойсны эцэст хүрсэн энэхүү ялалтандаа Роган бахархаад баршгүй байлаа. Удахгүй хан эцэг нь насан өөд болж өөрт нь энэхүү эзэнт гүрнийг удирдах үүрэг ирнэ гэхээс тэсч чадахгүй хөөрцөглөх хүүгээ хараад Леонард хаан дэмий л санаа алдана. Залуухан бас бодлогогүй, сагсуу энэ залууг хараад хэн ч ханхүү гэдэгт нь итгэмээргүй. Гэвч дайны талбарт хамгийн урд эгнээнд хатан зоригтой , эцэс цуцашгүй араатан мэт догшин, авирлан тулалдах нь аргагүй биеэр нь хааны цус урсаж яваа гэлтэй.

-Эзэнтээн та юу гэж бодож байна? хэмээн дэд жанжин Хэлс асуув.

Леонард хаан хүү рүүгээ удаан гэгч нь ширтээд нэг санаа алдав. Залуу зандан насан дах хүдэр сайхан бие нь хөгширч үрчлээс өөхөнд дарагдаж бүдүүн итгэлтэй хоолой нь чичирхийлэн : "Ранан шиг том улсыг эзлэхэд бидэнд хүн хүч, зэр зэвсэг, багадна. Цэргүүдээ хамгийн багадаа 5,6 жил бэлдэж довтолсон ч бид бут цохигдоно "хэмээн тайвнаар хэлэв.

Танхим доторх бүх хүн хааныг ингэж хариулна гэж мэдсэн мэт нэг их гайхсангүй. Харин Роган

- Бид Кэйнвүүдийг тийм амархан ялсан байтал Раган шиг тийм 3 улсыг ч төвөггүй ялна шүү дээ хэмээн эцгийнхээ үгийг даажигнал мэт хүлээн аван уурсав.

Танхим доторх жанжин түшмэд бүгд ам амандаа бувтнаж бие биендээ юм шивнэцгээнэ.

- Хүү минь чи арай Кэйнвүүдийг ганц цэргийн хүчээр дийлж эзэлж авсан гэж бодоод байгаа юм биш биз дээ? хэмээн хаан өөдөөс нь тайвнаар хэлэв.

Ханхүү энэ үгэнд нь цочиж

- Хараал идсэн 3 жилийн бэлтгэл сургуулилтаар цэргүүд минь Кэйнвүүдийг өлхөн эзэлсэн. Гэтэл та ордондоо дулаахан хөнжилд халуун хоолтой татвар эмстэй байсан мөртлөө энэхүү ялалтанд нөлөөлсөн өөр зүйл байгаа гэх гээд байна уу ?? хэмээн бүр ч эгдүүцэн уурсав

-Чи зөвхөн цэргийн хүчээр дийлсэн гэж бодож байгаа бол том эндүүрч байна Роган... ЭНЭ ЯЛАЛТЫН ГОЛ ЭЗЭН БОЛ ХҮЙТЭН ЦУСТ хэмээн чичирхийлсэн хоолойгоороо хэлэв.

Энэ удаад танхим доторх бүх хүмүүс урьд өмнө нь хэзээ ч тааралдаж байгаагүй атлаа хэзээ ч тааралдахгүй юмсан гэж бодогдуулдах аймшигт араатны нэрийг сонсоод бүгд давхийн цочиж чив чимээгүй болцгоов.

Continue Reading

You'll Also Like

67.2K 1.2K 97
Continuation of Modesto story who happens to intercourse with friends,mature,classmates,strangers and even family...
54.2K 95 14
🤍 if u're not interested, don't report, just dont read!! 🤍
10.9K 626 6
"SEXUAl CNTENT +18" كان بإمكاني توقع كل شيء في حياتي الا الوقوف عاجزه امام رجل يكبرني باضعاف عمري والاسوء من ذالك انه كان والدي بطريقه مختلفه بحيث ا...
95.9K 2.5K 35
A little AU where Lucifer and Alastor secretly loves eachother and doesn't tell anyone about it, and also Alastor has a secret identity no one else k...