XIV-р бүлэг

2.7K 183 17
                                    

Elenoid's P.O.V

-Хараалыг тайлах нэгэн баруун далавчнаасаа нар мандуулна хэмээн түүнийг хэлэхэд танхим дах бүх хүмүүс дуугаа хураалаа.

Энэ юу гэсэн үг юм бол?

Тэгээд шинэ эзэнтэн үргэлжлүүлэн:

-Ахлах Зөнчийг дууд хэмээн хамгаалагчиддаа тушаагаад ханхүү Роган болон тэдний албатад хандан:

-Та бүхэн сайхан наргиж цэнгэсэн байх.Таны намайг доромжилсон үйлдлийг тэвчихэд бэрх байгаа хэдий ч ийм гайхалтай бэлгийг бидэнд авчирсан тул өршөөнөм. Харин одоо намайг бодлоо өөрчлөхөөс өмнө манайхаас зайл гэлээ.

Ханхүү Роган надаас харцаа үл салгах бөгөөд Аслам түүнээс явахыг гуйна. 

Гуйж байна Ханхүү өөрийгөө бодоод яваач...

Ирсэн зочид босон танхимыг орхив. Танхимд зөвхөн шинэ эзэн бас би байх бөгөөд удалгүй нэгэн настай эр орж ирлээ.

-Эзэнтэн минь, би юу болсныг дууллаа? Түүнийг шалгаж үзэж болох уу? гэж сөөнгө хоолойгоор хэлэхэд шинэ эзэн гараа дохив.

Өнөөх настай эр миний дэргэд ирэн гараас минь атгалаа. Түүний нүд тэр чигтээ цагаан болох бөгөөд амандаа миний ойлгохгүй хэлээр ямар нэгэн зүйл бувтнана. Мойног бор хуруунуудаараа миний нуруунд хүрээд 

-МӨН. ГАРЦААГҮЙ МӨН. Эзэнтэн минь энэ охин биднийг хараалаас ангижруулж чадна гэлээ.

Шинэ эзэнтэнд энэхүү мэдээ таалагдаж байгаа бололтой над руу харан жуумалзана.

Шинэ эзэнтэн суудлаасаа өндийн миний дэргэд ирэн:

-Сар удахгүй бүтэн болоход чи Рананыг аврах болно гэж хэллээ.

-Уучлаарай шинэ эзэнтээн таны юу яриад байгааг ойлгохгүй нь. Яаж? би яаж чадах билээ? гэхэд тэр миний эрүүг өргөн

-Чамд одоо хуучин, шинэ эзэн гэж байхгүй. Би л зөвхөн чиний эзэн. Тийм учраас намайг эзэнтээн гэж дууд гээд эргээд суудалдаа суулаа.

King Darius's P.O.V (King of Ranan)

Тиймээ эцэст нь хараалыг тайлах нэгэн ирлээ. Энэ мөчийг хичнээн удаа хүлээлээ дээ. Ранан бурхандаа талархая. 

Миний уур одоо ч хүрэх бөгөөд Ханхүү Роганыг намайг тэгж доромжилсонд байж сууж ядна. Бүр тэр тусмаа "Хараалыг буцаагч" тай үнсэлцсэнд уур минь бүр ч ихээр бадарч байв.

Яг одоо би хараалыг хариулагчтай цуг ариун усанд суух бөгөөд тэр юу болоод байгааг ойлгохгүй байгаа нь илт.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now