Хүйтэн цуст VII-р бүлэг

3.5K 175 3
                                    

Роганы дүрд ~Max Irons

Роган •Point of View•
Халуун усанд амарч суухдаа яагаад ч юм бэ ээжийгээ гэнэт саналаа. Түүний үс, нүд , зөвхөн түүнээс л үнэртэх тэр анхилуун үнэр. Дэлхий дээрх цорын ганц хамгийн ялдам, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж түүнийг л хэлмээр...жинхэнэ хатан хаан зөвхөн миний ээж л байсан.
Гэвч хаан эцэг түүнийг хэзээ ч хайрлаж байгаагүй. Төрсөн хүү, хаан ширээ залгамжлах ханхүүгийн эх гэж ч хүндэлж байгаагүй. Бүхэл бүтэн 12 жил өнгөрчихөөд байхад ч түүний араас гашуудаагүй. Гэтэл энэ муу шуламд амттан харсан жаахан хүүхэд шиг аашлан, эрхэлж байгаа хаан эцгээ бодон бүр ч дургүй хүрнэ.
Хааны цэцэрлэгт хүрээлэнд цомхон гэгчийн ширээ зассан байх бөгөөд дээр нь төрөл бүрийн амттан, дарсыг өрсөн байлаа. Ердөө л гуравхан хүн суух ширээ бас сандал.
-өө Роган хурдан сууж ундаалцгаая хаан аав чинь өнөөдөр чухал ажилтай гэсэн. Улаан шаргал үсээ задгайлан сувдаар шигтгэн чимэглэсэн энэ эмэгтэй Роганаас ердөө 4хөн насаар эгч. Мөн ээжийг нь нас барсаны дараа л хатан хааны ширээг атгандаа оруулсан айхтар шулам.
Хоолны ширээний ард бүгд хоолоо зооглоно. Гэвч энэ шуламтай хамт бүр нэг ширээнд цугтаа хооллохоос дур гутна.
-Роган чамд хоол таалагдахгүй байна уу би уул нь их хичээж бэлдсэн юмсан. Чи нэг л сонин царайтай байна Бие чинь өвдөө юу?

Чи бас чиний энэ тэнэг зассан ширээ бүх зүйл чинь таалагдахгүй байна.

-Роган хоолоо ид. Хатан эх чинь ингэж гэр бүлээрээ цайлахын тулд их хичээсэн юм шүү. Бүр зарц шивэгчдийн хийдэг ширээ засах ажлыг хүртэл хийсэн. Чин сэтгэлээсээ ингэж хооллохыг хүссэн биз гэж хаан эцэг өнөөх шулам руу ээж рүү минь хэзээ ч харж байгаагүй тэр л харцаараа ширтэхэд нь би тэсэлгүй шууд бослоо.
Миний гэнэтийн үйлдэлд өнөөх шулам харваас илт худал цочиж хаан эцэг юу ч болоогүй мэт хоолоо иднэ.
Би юу ч хэлэлгүй ордон руу алхлаа.
Хаврын урьхан салхи хацрыг минь илбэнэ. Яагаад ч юм бэ сэтгэл нэг л хөндүүр хоосон ямар нэгэн зүйл дутагдаад байгаа мэт санагдана. Хатан ээжийгээ санасан юм болов уу...Гэнэт намайг нэг зүйл мөргөх нь тэр. Гайхан доошоо хартал нэг эмэгтэй байх нь тэр. Тэр бүсгүй аажмаар толгойгоо дээшлүүлэн над руу харахад хорвоогийн бүх цаг хугацаа яг л энэхэн агшинд зогссон мэт байлаа. Гүн цэнхэр далайн нүд, өтгөн урт сормуус өндөр хамар, улаан уруул өөдөөс гайхан ширтэх тэр л харцанд нь
ямар нэгэн ер бусын татах хүч байгааг би мэдэрлээ.Бидний нүд, бидний бие бие рүүгээ харах харц яг л хэзээ ч харж дуусахгүй мэт санагдавч шивэгчний хашгирах чимээнээр өчүүхэн богино харц тулгаралт байсныг ойлгов.
-Гэгээн эзэн минь гэж Хатагтай та ингэж нүцгэн гарч гүйж болохгүй шүү дээ. Одоо дөнгөж хаврын эхэн сар. Салхи одоо ч жихүүн хэвээрээ байна гэж үглэсээр бидний зүг дөхөн ирэв. Настай шивэгчин намайг хараад шууд таньж харцаа бууруулан бөхийв.
Өнөөх үл таних эмэгтэй зарцын зүг гайрширсан харцаар харна. Гэнэт би түүнийг биеэ тойруулсан алчууртай байгааг нь олж харав. Тэгшхэн сайхан мөр, урт хөл нь ил гарсан байх ба ямар ч эр хүнийг араатан авирт нь оруулахад хэдхэн хором ч багадахаар байв.
- Чамайг хэн гэдэг вэ хэмээн би түүнээс асуув
- Е...Ел..Елонайд гэж тэр толгойгоо дээш өргөн нүд рүү минь харан хэлэв. Тэр боол биш байх магадгүй нүд рүү минь харан хэлэхийг бодоход аль эсвэл намайг эрхэм дээдэс гэдгийг мэдээгүй юм болов уу

Түүний харцыг хараал идэг.Ганц харцнаас болоод яг одоо өрөө рүүгээ дагуулж авч явахад ч бэлэн байна.

-Эрхэм дээдэстэн минь өршөө. Гэхдээ Аслам ноёнтны хэлснээр энэ бүсгүйг усанд оруулах хэрэгтэй байна гэлээ.

Энэ бүсгүй Асламын боол гэжүү.Үнэхээр үзэсгэлэнтэй юм гээч. Гэхдээ Аслам хэдэн хоног алга байсан бишүү. Ямартай ч энэ эмэгтэйг би хүсч байна.Хүсэх хүсэхдээ бүр ингэтлээ хүсч байсангүй .Түүний ямар нэгэн зүйл намайг татаад бишээ бүх зүйл нь татаад байгааг би мэдэрч байна.

-Эрхэм дээдсээ Биднийг өршөөнө үү гээд шивэгчин түүний гарнаас хөтлөн угаалгын өрөө рүү зүглэлээ.

30 минутын өмнө
Елонайд POV
Бид эцэст нь хааны ордонд ирсэн бололтой бидний суусан тэрэг зогсч Аслам гуай намайг буухыг дохив. Би нөмрөгөө нөмөрч харцаа буурууллаа. Аслам нэгэн эмэгтэйтэй ярилцаж байх бөгөөд би хөл доор минь ургах зүлэгнээс өөр юуг ч харахгүй байв. Гэнэт өнөөх эмэгтэй намайг дагуулан явлаа. Би хаашаа явж байгаагаа мэдэхгүй ч хөл доорх гантиг шалны хээг сонирхон явж байлаа. Гэнэт бид зогсч өнөөх эмэгтэй нэгэн өрөө рүү оруулав. Тэгээд миний хувцсыг тайлж эхлэхэд би айж эхэллээ. Би тэр эмэгтэйд царайгаа харуулахыг хүссэнгүй үсээрээ нуув.
- Хатагтай та битгий ай даа Би ердөө л таныг усанд оруулна Ийм гоё арьстай байж юунд царайгаа нууна вэ Та лав үзэсгэлэнтэй байж таараа.

Үзэсгэлэнтэй...Үгүй ээ бидний царай бол хор.

Тэр даашинзыг минь бүхэлд нь тайлахад би тэсэлгүй эсэргүүцлээ. Эсэргүүцэж байхдаа би маш том хувинтай усыг асгачихав.
- Хүйтэн усыг минь асгачихлаа. Юундаа ингэтлээ эсэргүүцнэ вэ Жэм хувинтай ус аваад ирээч Жэм ...Жэм хөгийн хүүхэд хааччихав даа. Гээд үйлчлэгч гараад явчихав

Би эндээс явах хэрэгтэй. Надад энэ өрөө таалагдахгүй байна Энэ хүмүүс ч аймар санагдаж байна.

Гэхдээ миний хувцас алга. Даашинз нөмрөг ч тэр. Хувингийн дэргэд том алчуур байх бөгөөд би түүнийг цээжээрээ ороон өрөөнөөс гарч гүйлээ. Тэр эмэгтэйг араас минь хөөх болов уу хэмээн эргэж харахдаа ямар нэг зүйлтэй мөргөлдөв

Нүдээ нээтэл эрэгтэй хүний цээж байлаа.
Одоо яана аа эр хүн байна. Би царайгаа харуулж болохгүй шүү дээ Харцаа бууруул бууруул.
Яагаад ч юм бэ түүн рүү хармаар санагдав. Аажим аажмаар толгойгоо дээшлүүлэн түүн рүү харлаа. Тэр том нүдтэй өндөр хамартай зузаан уруул бор үстэй юм. Анх удаагаа л эр хүнийг ийм ойроос харж байна. Тэр ч бас над руу харж байлаа. Бид хоёул юу ч дуугарсангүй. Магад харцаараа ярилцаж байгаа юм болов уу .Би түүнийг маш удаанаар харж байлаа...

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now