XV-р бүлэг

2.5K 166 6
                                    

King Darius-н дүрд Travis Fimmel

Elenoid's P.O.V

Дариус эзэнтэн надаас ердөө хэдхэн алхмын цаана явах бөгөөд түүний унаж яваа морь чулуунд үе үе бүдчинэ. Түүнийг над руу харах тоолонд цэнхэр нүд нь тэр чигтээ харлан хэзээ мөдгүй тас татах нь уу гэлтэй ширтэнэ. Бидний араас хэдэн мянган цэрэг явах нь яг л дайнд явж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Тэнгэр аль хэдийнээ харанхуйлан одод анивчина. Ранан улс үнэхээр амар амгалан нам гүм газар юм.

Гэнэт морьд зогсон Дариус эзэнтэн:
-Бид энд буудаллах болно гэлээ.

Энэ үгийг сонссон эрс даруй мориноосоо үсрэн буудаллахад бэлдэцгээв.

Удалгүй асар баригдан Дариус эзэнтэн намайг орохыг дохьлоо. Асарт идээ будаа өрсөн ширээ байх бөгөөд Дариус эзэнтэн нэг талд нь очин суув. Тэгээд намайг суухыг дохиод өөрөө идэж эхэллээ.

Ширээн дээгүүр төрөл бүрийн мах байх бөгөөд ямар ч жимс ногоо алга. Мах нь шүүрхий нэг л сонин харагдана. Магадгүй дутуу болгосон байх. Хэдий гэдэс өлсөж байгаа ч энийг идэх арга. Жидэнжилийн хар ой хэдий хүйтэн аймшигтай мэт санагддаг байсан хэдий ч тэнд ургадаг жимс жимсгэнэ ямар ч хоолоор орлуулшгүй амттай байсан сан...Гэр минь шүү дээ.

Гэр...Бидэн шиг хүйтэн цустанд гэр гэдэг зүйл хэзээ ч байгаагүй. Жидэнжилийн хар ой ердөө хорогдох газар л байсан. Эрслум бидэнд үргэлж томоотой байж эмэгтэй хүн шиг аашлахыг сургадаг байсан. Гэвч бид хүн биш мангас...Ийм болохоор Роган ханхүү намайг үзэн яддаг байсан байх.

-Наадхаа идээч гэж Дариус эзэнтнийг хэлэхэд миний бодол сарнилаа.

Түүний цэнхэр нүд надаас харц үл салах бөгөөд миний бие өөрийн эрхгүй чичигнэж байв.

Өмнө байх махыг хараад огиудас цутгана.

-У..у...ч.лаарай.. эзэнтээн..би..энийг...идэж..чадахгүй нь гэж намайг түгдчин хэлэхэд түүний нүд харлан:

-Надад чиний юу идэж чадах чадахгүй хамаатай гэж бодоо юу?!?!??! Чи хараалыг хариулагч болохоос хатан хаан биш шүү!!!!!!! Бид ийм л зүйл иддэг. Энийг идэж чадахгүй бол тэгээд өлсөж үх дээ гэлээ.

Түүний уурыг хүргэчихлээ... Угаасаа энийг идэх хүсэл ч алга. Би дэмий л доош ширтэн түүний дуусахыг хүлээнэ.

Удалгүй тэр дуусч гаднаас зарцыг дуудав. Тэгээд хүчирхэг хоолойгоороо:

-Сейнтлофрын охидыг дууд гэлээ.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now