IX-р бүлэг

3.1K 180 8
                                    

Роган P.O.V

Шөнөжингөө зугаацсан тул өнөөдөр урьд урьдынхаас илүү хожуу бослоо. Ханхүү байж үд дунд хүртэл унтлаа гэж намайг бүү зэмлэ. Би залуухан бас халуухан байна. Би боссон даруйдаа Елонайдтай цуг хооллохоор явав.

Елонайд нэр нь хүртэл дур булаам байх гэж...Би чинь юугаа бодоод байнаа. Түүний хэн гэдгийг олж мэдэх хэрэгтэй болохоос үзэсгэлэнтэй төрх, төгс бие, дур булаам хоолойг нь гайхан бишрэх цаг биш юмсан.

Миний боолууд үзэсгэлэнт төрх, төгс биеээрээ эрчүүдийн зүрхийг сийчдэг байтал Елонайдыг гарч ирснээс хойш тэдний өчүүхэн хэсэг ч түүний алтан шаргал үс, час улаан уруулыг гүйцэхгүй юм шиг санагдах болов.

Би үйлчлэгчид үдийн хоол захин Елонайдын өрөөнд оруул гэж хэллээ.
Түүний хаалгыг зөөлхөн тогшиход тэр намуухан уянгалаг хоолойгоороо
-Хүлээгээрэй гэлээ.

Яг одоо тэр хувцасаа тайчиж байгаасай...Намайг хаалгыг нээхэд цонхоор тусах нарны гэрэлд тэр нүцгэн зогсоод миний нэрийг шивнээсэй...

-За орж болноо гэх үгээр миний бодол тасалдлаа. Хаалгыг алгуур нээн дотогш ортол Хараал ид гэж тэр тэнэг нөмрөгөөрөө дахиад л өөрийнхөө үзэсгэлэнтэй царай төгс биеийг халхалсан байлаа.

-Яг одоо наад нөмрөгөө тайл! гэж би түүнд тушаалаа.

Елонайд P.O.V

-Яг одоо наад нөмрөгөө тайл! гэж өнөөх эрэгтэй надад тушаалаа. Гэвч Аслам надад хэнд ч нүүрээ харуулах ёсгүй гэж хэлсэн шүү дээ. Тиймээ...Би түүнд одооноос царайгаа харуулахгүй. Би толгойгоо улам доошлуулан нүүрээ нуулаа.

-Би чамд хэлсэн байхаа. Яг одоо наад нөмрөгөө тайл эсвэл хүчээр тайлуулмаар байна уу?!?!?!

Би үнэндээ яахаа мэдэхээ болив. Хэрэв энэ хүнд нүүрээ харуулаад байвал яавч сайн юм болохгүй. Елонайд...Алив ээ түүнд царайгаа бүү харуул. Гэтэл тэр над руу чиглэн ирэхэд би арагш ухрав. Тэр арагш ухрах тоолонд минь ойртон би ард байх оронд тулан унав. Нөмрөгний минь малгай тайлагдан миний царай ил гарлаа. Би царайгаа гараараа нуун орон дээр хэвтэнэ.

Бурхан минь энэ залууг явуулж өгөөч...Би үнэхээр түүнд царайгаа харуулмааргүй байна...

Гэнэт түүний хүчирхэг гар миний гарыг зөөлхөнөөр атган нүүрнээс минь авав.

-Хэзээ ч надаас нүүрээ битгий нуу гэж тэр хэллээ.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Onde histórias criam vida. Descubra agora