Хүйтэн Цуст VI-р бүлэг

3.6K 176 4
                                    

Елонайдын дүрд ~Sarah Gadon

•Роган• Point.Of.View
Нар аль хэдийн тэнгэр өөд мандан цамхагийн өрөөг бүхэлд нь гэрэлтүүлнэ.Нүдээ нухлан эргэн тойрноо харвал бүх зүйл хэвээрээ. Өчигдрийн тайлсан хувцас энд тэндгүй хөглөрч өрөөгөөр нэг лили цэцгийн үнэр үнэртэнэ. Хажууд тайван гэгч нь унтах Долоресийг хараад өөрийн эрхгүй хатантан бодогдлоо. Үнэхээр хатан ээжтэй минь төстэй юм гээч ...
-Та сэрчихээ юу? Долорес зөөлөн дуугаар нүд рүү минь харан асуулаа.
-Чи яг л төрсөн гэртээ өөрийнхөө цайзад унтаж байгаа мэт л унтлаа. Би чамайг тэгэхээр сайн жаргаасан байх нь ээ.
Долоресийн хацар  үл ялиг ягааран өчигдрийн явдлуудыг эргэн санаж байгаа бололтой юу хэлэхээ мэдэхгүй уруулаа хазлана.
Гэнэт хаалга тогшин Бралди орж ирлээ. Бралди надаас 3 ах. Надтай 7 настайгаас минь хойш нөхөрлөсөн найз минь. Тэр өөрийгөө миний хамгаалагч гэх дуртай ч би түүнийг найзаа гэвэл илүү дээр юм шиг санагддаг.
-Роган ханхүү таныг зочинтой байсныг мэдсэнгүй өршөөнө үү.Таны хатан ээж дуудуулж байна.
Хатан ээж ... Тэр шулам надаас юу хүссэн юм бол?
-Бралди чи ч би ч түүнд дургүй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ч тэр намайг төрүүлээгүй түүнийг миний дэргэд хатан ээж гээд хэрэггүй. Тэрэнд одоо юу хэрэгтэй юм бол?
-Хаан, болон хатан э..ээ хатантай хамт өглөөний зоогийг хамт барьна уу гэж хэлүүлсэн.
Хэрэв хаан эцэг байгаагүй бол би тэр шулмыг өөрийн гараар алах сан...
-Бралди Намайг удахгүй очно гээд хэлчих
-Долорес чи зарц нарт намайг усанд орно гээд хэлээд өгөхгүй юу
Бралди Долорес 2 өрөөг орхин өөрсдийн хийх ёстой зүйлсээ хийхээр явцгаав.

•Елонайд• Point Of View

Хааны ордон руу дөхөх тусам өнгө үзэмж алагласан цэцэгс, урин дулаан салхи, шувуудын уянгалаг жиргээн гээд Елонайдын хувьд амьдралдаа мэдэрч харж сонсож ч байгаагүй зүйлс байх нь тэр.
Жидэнжилийн ойд хэзээ ч ийм өнгөлөг цэцэгс , уянгалаг шувууд жиргэдэггүй байсан сан.
Удалгүй тэд нөсөр том нэгэн хаалганы өмнө ирлээ.
Асламын нэгэн цэрэг өндөр дуугаар Цайзын хаалгыг нээ хэмээн хашгирав
Хэдхэн хормын дараа өнөөх хаалга нээгдэн Елонайд түмэн олон холхилдсон хааны ордон хүрэх хэрэм рүү нэвтрэн орлоо.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang