Хүйтэн Цуст III-р бүлэг

4.4K 209 3
                                    

-Тэгэхээр Кэйнвүүдийн гүнж аль хэдийнээ ийм том болчихсон юм биз дээ . Аргагүй л ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн байна шүү хэмээн Аслам бяцхан охиныг өхөөрдөн хэлэв...5 жилийн өмнө Ранан улсыг эзлэхийн тулд явуулсан 22 настай Хүйтэн цустын төрх яах аргагүй энэ охинд шингэжээ. Амьтны үр зулзага гэж эцэг эхийгээ хуулбарлан төрдөг нь жам хойно  эцгээс өвлөсөн өө ч энэ охинд алга байлаа.

Ингэхэд би чинь Хүйтэн цустнуудыг хэзээнээс эхэлж мэддэг боллоо? хэмээн өөрөөсөө нэг асуув.

Хүйтэн цустнууд үзэсгэлэн гоогоороо залуусын сэтгэлийг эзэмдэж, тэднийг иддэг гэсэн домог байдаг ч Аслам миний бие Хүйтэн цустнуудтай өнө удаан жил хамтрахдаа тэдний юу иддэг иддэггүйг мэдэхтэйгээ... Ямар ч л байсан Леонард хааны хүсэлтээр тэд эзлэх гэж буй улс орны хаанд бэлэг болон очиж, хүүхдийг нь тээдэг гэдгийг мэднэ. Аалз Хүйтэн Цуст хоёр ижил төрлийн амьтад мэт...Аалз хэвлий дэх зулзагаа төрүүлчихээд идэш нь болж үхдэг бол Хүйтэн цустнууд эхийнхээ хэвлийд байхдаа маш их хэмжээний  цус нэхдэг. Нэхэх нэхэхдээ тэр нь Төрсөн эцгийнх нь байхад эрүүл саруул төрдөг. Тиймээс л Леонард хаан Хүйтэн цустнуудад ингэтлээ элгэмсэг дотно ханддаг байх. Их гүрний эзэн хаан нь төрсөн үрийнхээ идэш болно гэдэг үнэхээр дайнд ялалт авчрахаар үйл явдал биш гэжүү. Хайртынх нь гэдэс томрох тусам Хаан үхэж эхэлнэ. Эзэнт улс хаангүй байнаа гэдэг мөхлийн ирмэг дээр ирлээ л гэсэн үг хэмээн Леонард хаан байнга хэлдэгсэн...

Үүдний хаалга хяхтнах чимээгээр Асламын бодол замхрав.

-Ашгүй чи ирэв үү хэмээн өнөөх эмэгтэй үүдэнд зогсож буй охинд  хандаж хэлэв.

Охиныг цуваа тайлахад лааны гэрэлд үзэгдэх царайг нь хараад Аслам эгээтэй л уулга алдчихсангүй.

Лааны гэрэл рүү дөхөх тусам тэрхүү охины царай зүс тодрох бөгөөд Өдрийн нар ч ийм шаргал өнгөгүй гэмээр үстэй, үдшийн сар ч ийм цагаан өнгөгүй мэт царайтай, цэцгийн дэлбээ мэт эмзэг уруулыг нь шууд л шунаглан үнсмээр ҮЗЭСГЭЛЭНТЭЙ гэхээс өөр үг Асламд олдохгүй байлаа. Дэргэд нь байвал хайлаад урсмаар , үнэрт нь согтоод гуйвмаар тийм л сайхан охин байлаа.

-Энэ бол Рананыг зорих охин хэмээн өнөөх эмэгтэй тогоон дээр ямар нэгэн зүйл чанаж байгаа бололтой хутган эргэж ч харалгүй хэлэв. Тэгээд өнөөх үзэсгэлэнт охин руу

-Өөрийгөө танилцуулаач хэмээн тоомжиргүй хэлэв.

Охин энэхүү гэнэтийн зүйлд харваас сандарсан нь илт сүмбэн цагаан хуруугаараа бүсэлхийгээ давсан урт шаргал үсээ оролдон

-Намайг Елонайд гэдэг. Би 17 настай хэмээн түгдчин хэлэв.

Дуу хоолой нь хүртэл дур булаам байх гэж Хүйтэн цуст гэдэг нь харамсалтай

юм хэмээн Аслам бодов.

Аслам тэр шөнө Хүйтэн цустнуудын гэрт хонож нэг их сайн унтаж амарч чадсангүй ... Маргааш Сейнтлофрыг зорьно гэхээс Елонайдын сэтгэл ч мөн догдолж унтаж амарч чадсангүй

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now