XII-р бүлэг

3K 173 11
                                    

Rogan's P.O.V

Бид морьдоо хөллөн Асламын араас давхилаа. Тэд одоо явлаа явлаа гэхэд Гэйтлингд оччихсон байх ёстой. Тэгэхээр тэднийг гүйцэж болно гэсэн үг. Бралди миний баруун талд давхих бөгөөд тэр юу болоод байгаа талаар ойлгохгүй байв.

Нэлээн удаан давхисны эцэст бид Гэйтлингийн умард хэсэгт байрлах хар ойд тулж ирэв. Хар ой элдэв янзын амьтан, шулам чөтгөрийн үүр гэж яригддаг тул бид бэлэн байдалд байх ёстой. Өдрийн цагт хулгайч дээрэмчинтэй тааралддаг бол шөнийн цагт энэ хорвоод байдаггүй зүйлстэй тааруулдаг ёрын ой.Бралди цэргүүдэд хандаж бэлэн байх тушаал буулгалаа. Бид моддын дундах замыг даган явах бөгөөд ой тэр чигтээ харанхуй байв. Моддын мөчир салхинд хөдлөн хуяг дуулгыг цохино. Гэнэт ямар нэгэн зүйд өөдөөс чиглэн ирж байгаа чимээ дуулдлаа. Тэр зүг рүү харвал хөл нүцгэн нэгэн цэрэг гүйж яваа нь харагдав. Тэрхүү цэрэг биднийг чиглэсээр морьдын дэргэд амьсгаадан зогслоо. Хуягийг нь харвал манай ордны цэрэг болох нь мэдэгдэв.

-Эзэнтэн минь Аслам эзэнтэн...нөгөө...тэрэг нь намагт суугаад түүнийг арай гэж тэндээс гаргалаа. Тэрэгтэй хамт байсан эрдэнэс, эд баялгууд бүгд намагт живчихсэн. Ядаж байтал морьд ямар нэгэн зүйлээс үргээд давхиад явчихсан. Бид энд бараг 3;4 цаг болж байна. Ашгүй гэрэл гарч ирэн та нарыг харан гүйлээ.

Бид өнөөх цэргийн заасан газар очиход Аслам цэргүүдийн хамт сууж байв. Эргэн тойрныг харвал Елонайд байхгүй байлаа.

-Елонайд хаана байна гэж намайг асуухад Аслам намайг дагуулан нэлээн модны цаахна байх жижиг шар асар руу орууллаа. Тэрхүү асарт Елонайд байх бөгөөд тэр буруу харан хэвтэж байв.

Аслам над руу нухацтай ширтэн:

-Та түүнийг эдэлсэн үү? гэж асуухад би шүлсээ залгин толгой дохьлоо.

-Эзэнтэн минь түүний бие нэг л биш байна. Бүх бие нь хөлстөж хүндээр амьсгалж байна.Түүнийг жирэмсэн болсон гэж айж байна?!?!

Үүнийг сонсоход толгой руу ямар нэгэн зүйлээр цохиод авах шиг болов.

-Чи үүнийг гадарласан юм бол яагаад Ранан руу дагуулж явсан юм бэ???

-Рананд яг одоо тахал гарсан байгаа. Та түүнийг нэгэнт эдэлсэн тул тэр одоо Рананд бэлэг болж очихоосоо өнгөрсөн гэсэн үг. Хүйтэн цуст жирэмсний эхний 14 хоногт хүүхдийн эцгийн цусыг уухгүй бол үхнэ. Тийм учраас тэр Рананд очсон даруйдаа үхнэ гэсэн үг. Бид Ранан руу бэлэг явуулсан ч тахал амийг нь аваад одсон гэдэг шалтгаанаар энэ бүхнийг нууцлах гэсэн юм гэлээ.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now