Хүйтэн цуст V-р бүлэг

4.1K 168 2
                                    

•Роган• Point Of View (Леонард хааны хүү , ханхүү)

-Хааныг тэгж хэлсэнд хэдэн хоног ч бухимдав даа. Хүйтэн Цуст хүйтэн цуст л гэхийн тэдний тэр их гавъяа зүтгэл нь хаана байна Шал балай юм. Хүйтэн цуст л гэнгүүт толгой доторх бүх зүйл минь холилдчих юм. Өрөөндөө очиж л хэсэг тайвшраад амраад авья. Их танхимаас баруун жигүүр хүрэх гүүрэн гарцаар алхахад нар жаргаж тэнгэр туйлын үзэсгэлэнтэй харагдана. Зөрсөн зарц, түшмэд , сайд болгон надаас сүрдэн бөхийн хүндэтгэл үзүүлнэ. Сүрдэхгүй гээд ч яах билээ дээ. Энэ дайн намайг их өөрчилсөн. Дотоод сэтгэл хийгээд гадаад үзэмжийг ч өөрчилсөн. Миний дөлгөөн намуухан харц ,хурц ширүүн эрэмгий болж, өндөр хамар уруул гээд бүх зүйлтэй минь яг л зохицсон мэт. Өргөн цээж урт хөл, сайхан бие , ухаалаг байдал гээд ирээдүйн хаан болоход яг таг таарсан нөхцөл байдал... Өнөөдөр Кэйнвүүдээс олзолсон эмтэй шөнийг өнгөрүүлдэг хэрэг ээ. Кэйнвүүдийг эзэлж авсаны дараа харих замд тааралдсан Лунтана хотын захирагчийн охин гэж догшин адсага л гэсэн үг. Наашаа чирч ирэх гэж нилээн л зүдэрсэн дээ. Өнөөдөр л нэг сайн номхотгож авдаг хэрэг. Өрөөний үүдэнд зогсож буй харуулд тэр охиныг бэлдээд нааш нь явуул гэж тушаагаад энэ тэнэг бие барьсан хувцсыг тайлан шинэ хувцас өмслөө. Төд удалгүй хаалга тогших чимээ дуулдлаа.

-Ор ор хэмээн би эр хүний эсвэл энэ улсын ханхүүгийн хувьд ч юмуу яагаад ч юм бэ захирангуй хэллээ

Хаалга зөөлхөн нээгдэж , өнөөх Лунтанагийн охин орж ирлээ. Цайвар ногоон өнгийн даашинз өмссөн агаад буржгар бор үсээ сул асган задгайлжээ.

-Наашаа ойртооч гэж намайг хэлэх үед харваас сандарч байгаа бололтой хөл нь үл ялиг чичирнэ. Миний өмнө ирэхдээ саяхан л үүдэнд айж сандарч байсан хүн чинь харин ч эсрэгээрээ нүд рүү минь цоо ширтлээ.

Намайг үзэн ядаж байгаа нь илт.

Тэгээд үг хэлэх гэж байснаа болив бололтой уруулаа хазлаа. Өрөөнд нам гүм.

-Намайг үзэн ядаж байна уу ? гэж би нам гүмийг эвдэж асуулаа

Тэр юу ч дуугарсангүй. Харин тунгалаг бор нүд нь үерлэн хаврын анхны бороо шиг хэдхэн дусал унагаад амжив.

Айж байгаа нь илт.

Тэгснээ гэнэт хөмсөг нь нумран ирж

- Чамайг, танай энэ тэнэг ордон , энэ улсыг чинь тэр чигтээ үзэн ядаж байна. Намайг тийм амархан чиний өмнө нүцгэлчихнэ гэж санаа юу ? Тонил цаашаа . Чамтай унтсанаас үхсэн минь дээр хэмээн хашгирч гарлаа.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now