〰Late Night Whispers〰 /Дуусса...

By Jeon_Helen

132K 7.8K 281

More

Ep 1
Ep 2
Ep 3
Ep 4
Ep 5
Ep 6
Ep 7
Ep 8
Ep 9
Ep 10
Ep 11
Ep 12
Ep 13
Ep 14
Ep 15
Ep 16

Last ep

12.7K 884 147
By Jeon_Helen

Удалгүй цагдаагийн машин,эмнэлэгийн машины дохиолол зэрэг зэрэг дугаран ойртсоор цусны үнэр ханхалсан хонгилд орж ирлээ. Бүгд их сандарсан байдалтайгаар надруу асуулт эрсэн харцаар харав.Огтхон ч цаг алдсангүй Тэхён,Намжүүн хоёрыг түргэн тусламжийн орон дээр тавин машин руу оруулахад би ч даган суув.Уйлсаар нулимс ч гарахаа больж,амнаас хачин ээрсэн дуу гарах нь амьсгалахад төвөг учруулна.Тэхёний цустай гараас атган явсаар эмнэлэгийн гадаа ирэн машинаас буулаа.Биднийг оров уу үгүй юу хагалгааны багийнхан түүнийг орон дээр түрэн эмнэлэгийн коридороор хурдалсаар мэс заслын өрөөний  хаалгаар оров.

Шилэн хаалгыг гараараа тулан зүрхэндээ найдварын оч тээхдээ нүдээ анин дотроо залбирна.Өвдөлт...толгойгоо эргүүлэн харвал баруун гар минь тэр чигтээ цусанд будагдчихаж.Зүссэн газрын цус тогтолгүй шалан дээр дуслах нь өвчнийг нь улам мэдрүүлээд ч байх шиг.

Сувилагчийг миний гарыг боож дуусахад цагдаагийн ажилтнууд өрөөнд минь орж ирлээ.Хэнтэй ч ярихыг хүсэхгүй байна.Тэд надаас юу болсныг асуусан ч болсон бүх явдал нүдний өмнө зурайн нулимсыг минь урсгахаас бус амнаас авиа гарсангүй.

Сувилагч:Тэр сэтгэл зүйн цохилтонд орсон бололтой,хугацаа өгсөн нь дээр байх гэсэнд тэд ч өрөөнөөс гарлаа.

Өвдөлтөндөө зовиурлан ярвайсаар мэс заслын өрөөний гадна очихтой зэрэгцэн дотроос нь нэг эмч сандран гарч ирэв.

Миний дотор палхийн хийн түүн дээр очиж:Юу болсон бэ,т-тэр з-зүгээр биз дээ?

Эмч:Хэтэрхий их цус алдаж,бэртэл болохоор найдлага тун бага байна.Зүрхний цохилт ч гэсэн маш сул.Түүнд яаралтай АВ бүлгийн цус сэлбэх хэрэгтэй.Гэр бүлийнхнээс нь хүн ирсэн үү?

Би хурдан хурдан толгой сэгсэрч:Эмч ээ хэлсэн бүгдийг чинь биелүүлнэ ээ.Ганцхан түүнийг амьдруулж өгөөрөй.Б-би А бүлгийн цустай

Эмч миний гарруу нүдээ явуулан:Та өөрөө цус ихээр алдсан байна,аюултай

Би цөхөрсөн хоолойгоор:Т-Тэр үхчихвэл та хариуцах юм уу? ТА ХАРИУЦЛАГИЙГ НЬ ХҮЛЭЭХ ЮМ УУ

***

Цус биеэс гарах тусам толгой эргэж эхэллээ.Аажмаар манарч нүдээ Тэхён дээр тусгахад өөрийн эрхгүй тайвшралыг мэдрэв.Тэхён нүдээ нээгээч,хайртай гэсэн биз дээ.Үүрд хамт байна гэсэн ш дээ.Нэг л мэдэхэд ухаан гаран,нүд анилдлаа.Тэхён сэргэнэ гэж амлаач...

Хажууд хүмүүсийн ярилцах хэн нэгний цурхиран уйлах чимээ гарч,намайг бөх нойрноос минь сэрээв.Нүд бүрэлзэж байснаа уйлж байсан хүн ээж болох нь мэдэгдлээ.

Эмч миний нүдрүү чийдэн тусгаж харсаны дараа ээжид хандан:Тэр ухаан орчихлоо

Ээж уйлсаар миний хажууд ирэн:Ээждээ хэлэхгүй яасан юм бэ? Хүүхэдтэй болсон гэдгээ яагаад хэлээгүй юм.Одоо тэвчихгүй.Чамайг ийм байдалд оруулсан хүнийг өршөөхгүй.Өршөөхгүй гэж байна

Миний нулимс урсан:Тэхён зүгээр биз дээ.Хагалгаа нь юу болсон.Тэр амьд тийм ээ

Намайг ингэж хэлэхэд ээж улам ихээр уйллаа.Цээжээ цохисоор намайг тэврээд:Чамайг сайн харж чадаагүй нь миний буруу

Би:Тэхён хаана байгаа юм

Ээжийн хэлсэн үг намайг баярлуулсан ч нөгөө талаараа сэтгэлийг минь өвтгөлөө.Би түүнийг хармаар байна.

Ээж санаа алдан:Америкт эмчилгээ хийлгэх,бусад шалтгаанаар Америк явсан.Эцэг эх нь Америк явуулах шийдвэрийг гаргасан байсан.Зүгээр ээ түүний биеийн байдал сайн байгаа.Чи гурван хоног ухаангүй хэвтсэн

Би амандаа инээмсэглэл тодруулан нулимсаа арчаад:Ашгүй дээ,тэр амьд байна.Бурхан миний үгийг сонссон бололтой

Ээж:Гэхдээ...тэдний эцэг эх хүүхдийг чинь зөвшөөрөөгүй.Тэгэхээр миний охин -Ээж нь чамайг ойлгож байна аа,энэ хүүхдийг-

Түүний үгийг таслан "Уучлаарай" гэж хэлчихээд буруу харан хэвтлээ.

2 жилийн дараа

Би халбага барьсаар:Сүүгээ уу л даа,чамайг ингээд байх юм бол ээж нь уурлана шүү

Хичол доод давхраас дуу шуу болсоор гүйж ирэн:Тэхи хичээлээсээ хоцорлоо,яст мэлхий минь.Чи дахиад л уйлаа юу? *санаа алдах*

Би хүүхдээ доош буулган яарсаар цүнхээ үүрээд:Тэжонийг сайн хараарай хоолыг нь оройтуулав аа

Хичол Тэжонийг болгоомжтой тэврэн:Би чинь хэн бил-

Би түүний үгийг таслан Тэжонийг үнсээд:Ээж нь сургуульдаа явчихаад ирье,миний хүү уйлахгүй авга ахынхаа үгэнд сайн ороод-

Хичол:Хичээл ороход 20 минут

Би Хичол руу муухай харан:Дуугүй бай,би юм ярьж байна

Хичолийг чимээгүй болоход би Тэжон рүү харан:Ээж нь Тэжондоо хайртай шүү,баяртай

Намайг хаалга руу зүглэхэд "Кинонд тоглоод байгаа юм уу,хаашайн" гэх Хичолийн амандаа бувтнах сонсогдлоо.Муу тэнэг ах.

Оройтож гарсан учир хурдан гүйхээс өөр аргагүй болов.Замын хажууд ирэн такси зогсоож явах газраа хэллээ.Машинууд удаашран түгжрэл үүсэхэд бүрхэг тэнгэрээс бороо шивэрч эхлэх нь тэр.Сэтгэл дэх гунигийг минь урсан орох энэ бороо...Тэр хар дарсан зүүд шиг шөнө бидний уулзсан сүүлийн мөч байсан бололтой.2 жил харвасан сум шиг хурдан өнгөрчээ.Бодолдоо хэт дарагдсанаас утас дугарахыг сонссонгүй сая л мэдлээ

Би утасаа чихэн дээрээ аваачин:Өдрийн мэнд Жин

Жин:Чамд ч бас,их яаралтай хэрэг гарсан.Боломжтой бол одоо хүрээд ирж чадах уу?

Би:Одоо сургуульруугаа явж байна,чухал гэвэл очиж болно оо

Жин:Хүлээж байя

Би жолоочид хандан:Ах аа Сөүлийн төв цагдаагийн газар руу явах болчихлоо

***

Тэр хэрэг одоо хаагдаасай.2 жилийн турш өдөр болгон л шахуу Жиний ажил дээгүүр эргэлдлээ ш дээ.Их сургуулийнхаа хичээлийг дийлэхгүй байхад хажуугаар нь бас...Амандаа бувтнасаар Жиний өрөө рүү орон нүдээ буйдан руу чиглүүлэхэд зүрх минь зогсох шиг болов.Шоконд орон Тэхён руу ширтэн зогсож байтал Жин:Тэхи суугаач

Намайг Тэхёний өөдөөс харан суухад тэр:Удаан уулзсангүй шүү

Би алмайрч байсан ч гаднаа ил гаргасангүй.

Би хүчээр инээмсэглэн:Тийм ээ,хэзээ ирсэн юм

Тэхён:Удаагүй ээ

Түүнийг хүйтэн ч юм шиг өнгөөр надтай харицахад Жиний нүд бүлтрэх шахам болсон байв.

Жин гайхан:Та хоёрыг уулзсан л гэж бодож байсан юмсан

Болж байгаа зүйлсэд одоо болтол итгэсэнгүй цээжинд ямар нэг зүйл тээглэн,нулимс зовхио даван гарч ирэх гээд байв.Тэхи уйлж болохгүй шүү,энд л биш.Арай ядан нулимсаа тэвчихдээ Жинийг ямар хэргээр дуудсан болохыг асуулаа.

Түүнийг юм хэлэх гэхэд Тэхён үгийг нь тасалж:Би ингээд явья даа

Хаалга хаагдахтай зэрэгцэн шингэн зүйл зовхийг минь даван гарч ирлээ.

Би нулимсаа арчаад:Яах гэж дуудсан юм

Жин санаа зовсон байртай:Тэхёнийг зөвөөр ойлгоорой,тэр чамайг хараад сандарсан байх

Би:.........

Жин:Тэхён-

Би түүний үгийг таслан:Яах дуудсан юм гээд байна ш дээ

Жин:Энэ баримтанд чиний гарыг үсэг дутаад байна

***

Хичол:Өнөөдөр ямар байв даа,ахх би хүүхэд асрагч хийхээсээ залхаад байна.Тэжон над дээр шээчихсэн.Би өөрийнхөө-Байз чи уйлчихаа юу

Би инээхийг оролдон:Үгүй дээ

Хичол надруу нухацтай ширтэн:Орой уйлах нь багадаад одоо бүр өдрөөр уйлдаг болоо юу? Тэр чинь хэн юм.Чамайг уйлуулаад байгаа залуу хэн болоод ингэтлээ шаналаад байгаа юм бэ?

Би ахад юу ч хэлсэнгүй Тэжонийг аван өрөөндөө орлоо.Тэхён мартчихаж,зүгээр л эелдгээр инээмсэглэж байгаад би чамтай дахиж орооцолдохгүй гээд хэлчихсэн биш гэж үү. Тийм дээ тэр надаас болж л...Нулимс дахиад л урсана.Хэзээ дуусах юм бэ?Миний зүрхэнд үлдсэн найдварын оч унтарчих шиг боллоо.

Өглөө болж доошоо буухад ээж ах хоёр шийдчихсэн царайтай намайг хүлээж байв.Тэжонийг тэргэн дээр суулгаад гарах гэхэд тэр хоёр намайг зогсоолоо.

Би:Гарчихаад ирье

Ээж:Ярих юм байна

Би сул дуугаар:Орой болъё оо

Хичол:Орой болчихсон байна,одоо аюултай.Ер нь 6 цагаас хойш гараад хэрэггүй ээ.Гурав хоногийн өмнөөс нэг гаж донтон эргэлдээд байдаг болсон

Ээж гайхсан хоолойгоор:Гаж донтон?

Хичол:Бүр манай гэрийн ойр хавьд байнга үзэгдэнэ.Аягүй бол одоо байж л байгаа

Би:Тэнэгтээд бай л даа

Хичол:Үнэн шүү,бодвол чамайг л отдог юм байлгүй.Эрэгтэй надаар яах юм хөгшин ээжээр ч яах юм.Чи л-

Би Хичолийг цохин:Юу гээд байгаа юм бэ? Чамайг ингэсэн ингээгүй хэцүү байхад

Хичол:Ирснээсээ хойш чамайг инээхийг нэг ч удаа болов харсангүй.Чи үнэхээр өөр болжээ

Би:Бид гаръя даа

Хичол:Тэгвэл хамт гаръя аа

Дуртай дургүй Хичолоор тэрэг түрүүлэн ард нь алхаж явтал Хичолийн нүд томрон надруу харав.

Би:Яасан бэ

Хичол надад шивнэх шахам:Нөгөө гаж донтон чинь ард дагаад байна

Намайг эргэж харахтай зэрэгцэн Хичол хар хувцас өмсөж маск зүүсэн хүнрүү гүйн очлоо.Нөгөө хүн ч Хичолийг харангуутаа зугтав.Хичол "гаж донтон минь наанаа зогс" гэсээр нөгөө хүнийг чинь бариад авлаа.Хичол гаж донтон гэгчийн нуруу руу хэд хэд балбаж аваад маскийг нь тайлав. О_О Тэхён???

Би амаа ангайн зогсож байснаа гэнэт ухаан орон ахыг болиуллаа.

Би уурлан:Яагаад байгаа юм бэ?

Хичол:Айн? Чи энэ гаж донтоныг өмөөрөөд байгаа юм уу? Бурхан минь эрүүл ухаантай байж үзээч Кан Тэхи

Хичол баахан юм яриж байснаа Тэхён руу харан нүд нь томорч бараг л ухаан алдах шахав.

Хичол:Тэжон

Тэхён хоолой засаад:Уучлаарай би гаж донтон биш л дээ,гэхдээ Тэхи чи ахдаа зөвөөр тайлбарлачихаарай

Тэхёнийг ингэж хэлээд явах гэхэд Хичол гарнаас нь татан зогсоолоо.

Хичол:Хүлээ,энэ гаж донтон Тэжонтой адилхан харагдаад байх юм

Би:Та буруу ойлгоод байна

1 цагийн дараа

Ээж:Тэгэхээр энэ манай хүргэн юм уу

Хичол ээжийг нудран чихэнд нь:Анхнаасаа хатуу байх хэрэгтэй

Хичол хоолой засан Тэхён руу хараад:Манай дүү чамаас болоод хэд хэдэн удаа амиа хорлох гэж үзсэн.Бас шөнө болгон уйлаад өглөө мэлхий нинжа шиг царайтай болчихсон босож ирдэг

Би:ХИЧОЛ

Тэхён:Уучлаарай

Ээж:Тэгээд та хоёр хаана танилсан юм

Хичол:Ер нь анх хаана уулзсан

Хичолийг энэ асуултыг тавихад Тэхён ууж байсан усандаа хахаж цацсаар арай гэж зүгээр боллоо.

Би:Яах гээд байгаа юм бэ? Одоо болоо юм биш үү?

Хичол:Хаана яаж уулзсан юм л гэсэн ш дээ.Тийм хэцүү асуулт уу

Би:Анги дотроо,Тэхён шилжиж ирээд.

Ээж:Чи манай охинд үнэхээр хайртай юм уу?

Тэхён толгой дохин:Хайртай,маш их

Ээж:Тэхи чи өөрөө Тэхёнд хайртай юм уу?

Би сул дуугаар:Ммхн

Хичол:Чи өнөөдөртөө явж бай,маргааш хариуг чинь хэлье

Тэхён:Тэхитэй уулзаж болох уу

Хичол:За тэг 30 минут уулзаж болно

Энэ тэнэг чинь одоо юу вэ?

Би Тэхёнийг дагуулан явсаар өрөөндөө орон хаалгаа хаалаа.Хаалга хаагаад эргэж харахад Тэхён гараа элгэндээ тэврэн лаг царай гаргачихсан зогсож байв.

Тэхён:Би зүүдлээгүй биз дээ

Би:Үгүй

Тэхён намайг тэврээд:Эцэст нь чи миний хажууд байна

Би:Цаашаа бай

Тэхён:Өдөр болсон зүйлийн хувьд -чамайг харангуутаа тэврээд авбал тэнэг ш дээ тэгээд ер нь -Заза болъё оо

Доор хүүхдийн уйлах дуу чанга сонсогдсонд би Тэхёнийг орхин доош гүйлээ.Тэжонийг тэвэрсээр хаалганы гадна ирэхдээ түүнийг яаж хүлээж авах бол гэхээс сандарч байлаа.

Би хаалгыг татан ороод:Ккхм энэ миний гэдсэн дотор байсан жижигхэн...Ахх биш ээ бидний хүүхэд гэх гээд л

Тэхён нүдээ хурдан хурдан цавчилсаар тэсэхээ байсан бололтой нүүрээ гараараа даран цааш харлаа.

Би инээн түүн рүү ойртоод:Тэжоноо аав гээрэй

Тэжон юу болоод байгааг ч мэдэхгүй гараа савчуулан Тэхёнийг анхааралтай харав.

Тэхён хүндээр амьсгаадан гаран завсраас нь шингэн зүйл урсахад тоглоом биш болох нь мэдэгдлээ.

Би аргадсан хоолойгоор:Тэхёнаа

Би Тэжон рүү хараад:Аав чинь авга ахад нь гаж донтонгоороо дуудуулаад баригдаад ирсэн.Одоо хоёулаа аавтайгаа хамт байна за юу

Тэхён намайг тэврэн цээжинд минь нүүрээ наагаад:Тэхи би яах вэ? Ахх тэр намайг харж байна уу? Би сандраад байна

Би:Тэжон нэг настай,одоохондоо юу ч мэдэхгүй хүүхэд шүү дээ

Тэхён надаас аажмаар салан Тэжон руу харж байснаа дахиад л нүүрээ гараараа даран цаашаа хараад эхлэв.Бурхан минь энэ Тэхён мөн гэж үү? Тархиндаа гэмтэл авчихсан юм болов уу?

Би Тэхёний нурууг илэн:Санасан шүү, Ким Тэхён.Хүү бид хоёр чинь

Тэхён эргэж хараад дахиад л нүүрээ миний цээжинд наан:Нулимс урсаад байх юм.Яах ёстой вэ?

Би инээд хүрэн Тэжонийг түүнд тэврүүлээд:Хүүгээ ав

Хичол хаалганы цаанаас:30 минут өнгөрчихсөн шүү

Тэхён:Ахдаа хэлээд өгөөч,би явмааргүй байна

Хичол хаалганы цаанаас:Сонсож байна шүү

***

Хичол: Уг нь хүүхэд асрагч хийхгүй, ааш муутаас салж амарна гэхээр сайхан л байна л даа гэхдээ би Тэхёнд дургүй

Би:Дуугүй бай

Ээж:Тэхёнийг ирсэнд би лав баяртай байна

Би:Ммхн

Хичол:Найман цаг боллоо ш дээ,хэлсэн газарт нь очооч

Би:Ёооо чи миний мессэжийг уншаа юу

Хичол:Тэгээд юу гэж,би чиний төрсөн ах чинь шүү

Би:Муу новш

Хичол жогтой инээн:Нялуурсан байна билээ

Би дэр шидэн:Зайл

Хичолийг тэнэг инээсээр явахад би цаг харсаар өрөөрүүгээ гүйлээ.

Цаг наймын тоог заахад би аль хэдийн түүний хэлсэн газарт ирсэн байв.Гэхдээ зөв газар ирсэндээ эргэлзэж л байна шүү.Баригдаж дуусаагүй хаягдчихсан дээрээс нь олны нүднээс зайдуу газар.Биеэ чангалан амьсгаагаа түгжиж явсаар зургаан давхарт ирэхэд бүх бодол өөрчлөгдөв.Хусог сүүлийн лааг асааж дууссан бололтой цаашаа эв хавгүй гүйсээр хананы цаагуур орох нь тэр.

Удалгүй Хусогийн байгаа газраас хэд хэдэн хүний шивнэлдэх дуу гарч эхлэв.

:Тэхён хайччихав аа

:Цэцгийн дэлгүүр орж байна гэсэн

:Уг нь барьцаалж айлгасан бол ч

:Тэхи ирчихсэн үү

:Намайг харчихсан шд

:Тэгвэл гарцгаая аа,нуугдаж тоголж байгаа биш

Тэд нэг нэгээрээ цуварч гарсаар надруу инээмсэглэн хоорондоо дахиад л ярьцгаав.

"Юугаа хийцгээгээд байгаа юм бэ" гэх уурласан дуу хойно хадхад бүгд тэр зүг рүү харлаа.

Тэхён амандаа:Муу малнууд

Тэхён надруу харан инээгээд:Уг нь эд нар чамд дуу дуулж өгөх ёстой.Даанч Жонгүгийн хоолой сөөчихсөн

Жимин гараа өргөн:Би байгаа шд

Тэхён:Та нар яв яв

Тэднийг явсны дараа Тэхён гүнзгий амьсгаа аваад миний урд өвдөглөн суулаа.

Тэхён буцаж босоод:Би цэцгээ мартчихаж,аваад ирье

Тэр гүйн явснаа хэдэн минутын дараа дахин ирлээ.Энэ удаад гартаа том баглаатай цэцэг барьжээ.

Тэхён миний урд өвдөглөн суугаад нэг гараараа цэцгээ сарвайн нөгөө гараа халаасруугаа явуулав.Намайг цэцгийг нь авахтай зэрэгцэн газарт төмөр зүйлийн унах чимээ сонсогдлоо.

Тэхён амандаа:Хараал ид

Тэр утасныхаа гэрлийг тусган газраас ямар нэг зүйл хайж эхлэв.

Би залхсан байртай:Юу хийгээд байгаа юм бэ,лаа чинь унтарлаа ш дээ

Тэхён хайсан зүйлээ олсон бололтой:За дахиад эхлэе

Тэр дахин миний урд өвдөглөн суув.Тэгснээ дахиад л царай нь барайн надруу харлаа.

Би:Чи надад хайртайгаа хэлээд,босож ирж үнсээд тэгээд гэрлүүгээ явья тэгэх үү? Харанхуй болчихвол-

Тэхён санаа алдан газраас босоод цаашаа явчихлаа.Би буруу юм хийчихсэн үү?

Би Тэхёний хажууд очин:Уучлаарай даа,за одоо яг шинээр эхлэе

Тэхён:Хэрэггүй ээ

Би:Тэхён аа

Тэхён:Шаардлагагүй ээ

Намайг араас нь тэврэхэд Тэхён миний гарнаас барин тавиулах гэж үзэв.

Би гараа улам чангалсаар:Хайртай шүү

Тэхёний инээж байгаа нь мэдрэгдэж байна.

Тэхён эргэж харан миний урд өвдөглөн суув.Хэд ч давтав даа.

Тэхён халааснаасаа хайрцаг гарган түүнийг нээхэд гялалзсан бөгж гарч ирэв.

Тэхён:Кан Тэхи миний эмэгтэй болох уу? Надтай гэрлээч

Би амаа даран хойш ухрахад Тэхён бөгжийг сугалан миний хуруунд зүүлгэлээ.

Тэхёнийг босч ирэхэд би түүний хүзүүгээр гараа оруулан чанга тэвэрлээ.Нүдэнд нулимс хурснаас бүх зүйл дайвалзан харагдаж байна.

Тэхён миний бэлхүүсээр гараа оруулаад:Намайг хүлээсэнд баярлалаа.Бас хөөрхөн хүүтэй болгож өгсөнд...Тэхи чи намайг уучилсан уу? Би өөрийгөө хэзээ ч уучлахгүй ээ...Чамайг үзэн ядсан ч сэтгэл минь чам руу татагтаад ахх би юу гэдгийг нь тайлбарлаж мэдэхгүй байна.Чи мэдэхгүй л дээ,чамайг ямар их санасанг минь...Магадгүй би их хулчгар амьтан бололтой.Зүрхийг минь хайраар дүүргэдэгт баярлалаа.Ингэж хэлэх эрхгүй ч би чамайг хайрлаж болох уу?

Continue Reading

You'll Also Like

567K 90.8K 186
Title : Modu/Slient Reading Author: Priest MC: Luo Wenzhou × Feidu myanmar translation Chapters 180+5 extras
1.3M 122K 52
"မောင့်ကို ဘယ်တုန်းကမှလည်းမုန်းမရခဲ့သလို ထပ်ပီးလည်းမချစ်နိုင်တော့ဘူး" Big Drama ... Drama ကြိုက်မှဖတ်ပါ ။ ဘယ်လို ending ပဲဖြစ်ဖြစ်လက်ခံနိုင်တယ်ဆိုမှဖ...
212K 31.6K 71
Title : Po Yun (破云) Author : Huai Shang (淮上) Chapter:155 chapters + 6 Extras Genre:Action,Crime,Adult,Mystery,Drama,BL,bittersweet Content warning :...
494K 89.5K 177
Fan translation of 这个电影我穿过 [I've Transmigrated Into This Movie Before] Author 梦魇殿下 [Mèngyǎn diànxià (Her Highness, the nightmare)] ...