〰Late Night Whispers〰 /Дуусса...

By Jeon_Helen

132K 7.8K 281

More

Ep 1
Ep 2
Ep 3
Ep 4
Ep 6
Ep 7
Ep 8
Ep 9
Ep 10
Ep 11
Ep 12
Ep 13
Ep 14
Ep 15
Ep 16
Last ep

Ep 5

6.3K 429 5
By Jeon_Helen

Ээжийн дуу гарахгүй байсанд гайхан эргэж харвал " Муухай зүүд зүүдэлжээ" гэх Тэхёний намуухан хоолой гарав.

Миний нүд томрон:Ч-Чи

Айж,бас гайхсандаа болоод хоолойныхоо хэрээр хашгиран тэргэнцрээсээ босч харсан зүг рүүгээ хөлийнхөө хурдаар гүйлээ.Бодож байсан зүйлс санаснаар болсонгүй,нэг л мэдэхэд цэнхэр тэнгэрт шувуу нисэж байх зураглал харагдав.

Тэхён миний дээрээс тонгойн хараад:Надаас тэгтлээ айгаа юу?

Би газраас өндийж суусны дараа Тэхён руу айсан нүдээр харлаа.Намайг суусан чигтээ хойш ухрахад түүний нүүрэнд үл ялиг зэвүүн инээмсэглэл тодорч эхлэв.Энэ байдал удаан үргэлжилсэнгүй,ээжийн " Тэхи,зүгээр үү" гэх дуу гарч намайг тайвшрууллаа.

Ээж намайг босоход тусалж,тэнгэнцэр дээр минь суулгасны дараа Тэхёнруу асуулт эрсэн харцаар харав.Тэхён юу ч дугарахгүй байсан учир би өмнөөс нь:Манай ангийн хүүхэд

Ээж:Манай Тэхи найзтай байсан хэрэг үү? Нэр чинь хэн бэ?

Тэхён:...

Би:Т-тэр ярьж чаддаггүй

Ээж санаа зовсон бололтой надруу хараад:Найзтайгаа хэсэг байх юм уу,тэгвэл би ингээд-

Би ээжийн яриаг таслан хурдан хурдан гараа савчуулж:Ани ани,тэр ингээд явах ёстой.Намайг өрөөнд минь хүргээд өгөөч,гадаа онцгүй байна

Ээж миний тэргэнцрийг түрэх гэтэл урагшаа нэг ч алхам хөдөлсөнгүй.Дахин оролдоод ч нэмэр алга байсанд ээж:Нэг төмөр нь салчихсан байна. Чи ер нь яаж байгаад уначихдаг хүүхэд вэ?

Ээжийг ярьж дуусаагүй байтал Тэхён намайг хоёр гар дээрээ өргөөд юу ч болоогүй юм шиг эмнэлэгийн хаалгыг татан алхлаа.Түүний энэ үйлдэл хэтэрхий гэнэтийн байснаас айсандаа зүрх дэлбэрэх шахам цохилно.Тархи муу бодлуудаар дахин дүүрлээ.

Би Тэхёний чихэнд:Юугаа хийгээд байгаа юм

Тэхён:Чамд тусалж байна

Би буруу сонсоогүй бол тэр надад тусалж байна гэв үү? Нүднийхээ булангаар ээжрүү харахад байдгаараа инээчихсэн явж байна.Энд юу болоод байна аа.Тэхёноос аль болох биеэрээ хөндий байхыг хичээсэн ч цахилгаан шат хүрэхэд хүзүү чилж өөрийн мэдэлгүй түүний цээжийнд толгойгоо наачихлаа.Хэдэн минут өнгөрсний эцэст хүсэн хүлээсэн мөч ирж,орон дээрээ хэвтэхэд сая л нэг сэтгэл амрав.

Тэхён намайг хэвтүүлчихээд цаашаа явах гэхэд ээж зогсоогоод оройн хоол хамт идэхийг уриаллаа.Тэхён эргэж ч харсангүй хаалгаар гарахад ээж надад хандан:Их сонин хүүхэд юм аа

Би:Өнөөдөр эмч юу гэж байна,намайг эндээс гарч болно гэсэн үү?

Ээж:Эмч өнөөдөр чөлөө авсан байсан.Яагаад залгасныг нь мэдэхгүй л юм.Юу ч гэсэн гипсээ авхуулчихвал алхаж чадах байх

Тэхёний талаарх бодлууд биеийг минь бүрэн эзэмдчихлээ.Тэр яагаад энд ирсэн? Яагаад надад тусалсан? Эдгээр асуултууд огтхон ч гарахгүй нь ээ.Ямар нэг шалтгаан байх л ёстой.Бодол болон өрөөн дотуур нүдээ гүйлгэж байтал таазны зах хавьцаа улаан юм гялалзах шиг болов.Нүдээ жижигрүүлэн сайн харвал камер бололтой.

Би:Ээж ээ,эмнэлэгийн өрөөнүүд хэзээнээс камертай болсон юм ?

Ээж гайхан:Камер? Өвчтөнгийн өрөөнд камер байх ёсгүй ш дээ.

Би амандаа:Ким Тэхён чиний хийсэн ажил уу?

***

Эмч:Залуу хүүхэд гэсэндээ арай л өөр байна шүү,бие чинь бараг тэнхэрчихэж.Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болжээ

Ээж эмчид бөхөлзөн:Баярлалаа эмч ээ,танд яаж талархахаа ч мэдэхгүй байна

Эмч:Зүгээр дээ,цаашдаа биеэ бодож байгаарай.Ялангуяа баруун хөлийн чинь шарх сэдрэх магадлалтай шүү

Тэднийг ярьж байхад утас чичирхийлж,зурвас ирж байгаа нь мэдэгдлээ.Хэнээс байдаг билээ гэж бодоод шалгатал "Маргааш хичээлдээ ирээрэй" гэх танихгүй дугаараас ирсэн ирсэн зурвас байв.

Эмч:Асуудал гараа юу? Царай чинь...

Би:Үгүй ээ зүгээр

***

Хэри:Чи бүхэл бүтэн арав хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн гэж үү? Итгэмээргүй юм аа.Юунаас болоод?

Би:Чи буцаад байрандаа суучих тэгэх үү?

Хэри:Тэхён яачихаад байгаа юм бэ? Чи арай *ёжтой харах* ижил хүйстэн юм биш биз

Би:Багш намайг хараа муутай болохоор энэ суудлаас хөдөлгөдөггүйг чи мэднэ биз дээ,Хэри гуйж байна

Хэри:Хонх дуугарчихлаа,нээрээ эхний цаг биеийн тамир ш дээ.

Хэри рүү дурамжхан харчихаад түүний урд гаран заал руу алхлаа.Ангид түүнээс өөр харьцдаг хүүхэд байхгүй болохоор бусдаас нь гуйх ч сэтгэл алга.Зааланд ортол хүүхдүүд бөөгнөрөөд зогсчихсон багш урд нь ямар нэг зүйл хэлээд байгаа бололтой харагдав.Хүүхдүүдийн дэргэд очин зогсоход багш "Энэ удаагийн тоглоомыг хэн эхлүүлэх вэ? " гэж биднээс асуулаа. Түүний юу яриад байгааг мэдэхгүй учир харж зогсохоос өөр үйлдэл хийсэнгүй.

"Би эхлүүлье" гэх дуунаар хажуу тийшээ харвал Тэхён нэг гараа өргөн зогсож байв.

Багш Тэхёнд бөмбөг өгөөд " Эхэлцгээ" гэж хэлээд дуусав уу үгүй юу хацар халуу дүүгээд явчихлаа.Хүүхдүүдийн инээлдэх чимээ багшийн" Бөмбөгнөөс бултаач " гэх дуу сонсогдохтой зэрэгцэн хатуу бөмбөг дахин толгойг минь онов.

Багш:Тэхён аа арай зөөлөн,Тэхи бөмбөгнөөс зугт

Би багшийн хэлснээр бөмбөгөнд оногдохгүйг хичээн бултаж,Тэхён ч бөмбөгөө хүчтэй цохисоор...Сүүлийн мөчид бөмбөг миний хөлийг оночихлоо.Хүүхдүүдийн харц зөвхөн Тэхён бид хоёр дээр л ээлжлэн тусна.Өвдөлтөндөө тэсэхгүй уйлахад багшийн шүгэлний чимээ заалыг доргиов.

Багш:Тэхён одоо болно

Тэхён багшийн үгийг тоолгүй бөмбөгөө шүүрэн авч миний хөл рүү чиглүүлэн шидлээ.Хөл нугаларан доошоо унахад Хэри над дээр гүйж ирээд:Өвчтэй хөлийг чинь цохисон уу?

Багш:Тэхи сургуулийн эмч дээр оч,харин Тэхён чиний идэвхийн онооноос 10 ыг хаслаа

Тэхён надруу ёжтой инээмсэглэсээр заалнаас гарахад хүүхдүүд намайг өрөвдсөн гэмээр харж байв.

Би Хэриг түлхээд:Зүгээр ээ

Хэри:Гэхдээ

Би уурлан:Зүгээр гээд байна,сонсохгүй байна уу

Хэри:Тэхи

Би газраас босон хаалга руу зүглэж:Уучлаарай,дараа ярилцъя

Нулимсаа арчин ангид ороход Тэхён ширээгээ дэрлэн хэвтэж байх нь тэр.Намайг хажууд нь суух үед тэр дээш өндийлөө.Гэсэн ч урьдын адил юу ч дугаралгүй хичээлээ хийнэ.Хүүхдүүд рүү харвал тэд бүгдээрээ бид хоёр руу ширтэнэ.Анги чив чимээгүй... Нэг зүйлийг би ажиглалаа.Тэхёний формных нь баруун ханцуйны товч байхгүй байна.

***

Би:Ким Тэхён

Урд явж байсан Тэхён эргэж харахад би үргэжлүүлэн:Ярилцъя

Тэхён:Надад чамтай ярих юм байхгүй

Би:Надад байна

Тэхён:Надаар уучлалт гуйлгахыг хүсээ юу? Эсвэл намайг тайван орхи гэсэн моод болсон үгээ хэлэх гэж байна уу?

Би халааснаасаа алтан шаргал өнгийн товч гаргаж ирэн түүний гарт атгуулаад:Энэ чинийх мөн биз дээ? Чи намайг аварсан тийм биш гэж үү?

Тэхён товчийг хол гэгч нь шидээд:Үгүй

Би:Үнэнг нууж болдоггүй юм.Шулуухан асууя,намайг яах гэж аварсан юм ? Амьдаар нь тамлах гэж эсвэл өөрийнхөө зугааг гаргахыг хүссэн юм уу?

Тэхён:Хэн чамайг аварсан гэж? Наад товчны чинь эзэн би биш ойлгосон уу

Би:Чамаас өөр алтан шаргал товчтой форм өмсдөг сурагч байхгүй

Тэхёний нүүрэнд уур хилэн тодорч:Би биш

Би:Чи мөн

Тэр ойр байсан ханандаа намайг шахан хоолойг минь багалзуурдаад:Хараал ид,чамд хэд хэлэх ёстой юм бэ?

Тэрний гар улам чангаран,миний амьсгал боогдож эхэллээ.Тэхёний гарыг холдуулах гэж хичээсэн ч чадал хүрэхгүй нь.Нүд анилдаж эхлэхийн даваан дээр тэр гараа авч,би хоолойгоо барин ханиалгасаар  түүнрүү харлаа.

Тэхён:Битгий миний уурыг хүргэ,намайг ямар хүн гэдгийг мэднэ биз дээ

Би:Хөгийн новш

Тэхён:Бодож байгаагаас чинь ч илүү

:Юугаа хийгээд удаад байгаа юм бэ?

Тэхён:Гадаа хүлээж бай гэснийг сонсоогүй юм уу? Шюга

Шюга Тэхён бид хоёр луу ээлжилж хараад:Чиний хамгаалаад байсан охин байх чинь,найз охин чинь юм уу

Тэхён:Явья

Шюга:Найз охиныг чинь аваад явья л даа

Тэхён Шюга руу муухай харахад Шюга түүнээс эмээн доошоо харлаа.

Шюга:Намжүүн энэ охиныг зүгээр өнгөрөөхгүй дээ,чи найз охиноо л гэхгүй бол

Тэхён гүнзгий санаа алдаад надруу харан:Чи намайг дагаад яв

Хэлснийг нь хийлгүй хажуугаар нь өнгөрөх гэхэд Тэхён миний бугуйнаас татан хаашаа ч юм чирж эхэллээ.

Би гараа угзран татаад:Битгий надад гар хүр

Тэхён:Хэрвээ одоо намайг дагаад явахгүй бол илүү ихийг мэдрэх болох нь дээ

Хэлсэн үгс нь аймшигтай санагдан,унах шахам чирэгдэн явахдаа нулимсаа үзүүлэхгүйг хичээнэ.Бид явсаар дээрийн таарсан залуус дээр ирлээ.Тэхён тэдэн рүү ойртох мөчид бугуйнаас барьсан гараа доошлуулан гарнаас минь чанга атгав.

Тэхён:Намайг тэвчээртэй хүлээж бай залуусаа

Намжүүн татаж байсан тамхиа газар хаяад:Нөгөө охин байх шив

Намжүүн харцаа аажмаар доошлуулан бидний гарлуу харсаар:Найз охин чинь бололтой тийм үү

Жимин:Би буруу сонсоогүй бол энэ Тэхёний найз охин -Бурхан минь

Жонгүг:Сүржигнэлдэхээ боль л доо

Жин над дээр ирэн гараа сарвайгаад:Жин гэж дуудахад болно,Тэхёний найз

Юу хийхээ мэдэхгүй зогсож байтал Тэхён миний үсийг чихний минь ардуур хийх далимдаа  шивнэх шахам дуугаар " Биеэ барих хэрэггүй,жүжиглэхэд болно"гэж хэлээд хацар дээр минь үнсчихлээ.

Би гайхаж байгаа хэдий ч айдсаа дотроо нуун,Жин ий гараас бариад " Кан Тэхи" гэхэд бүгдэнгийнх нь нүд томрон Тэхён руу үл итгэсэн байртай харлаа

Continue Reading

You'll Also Like

5.5K 244 51
သူကpsychopath တစ်ကောင်ပဲ psychopath တောင်ယဉ်ယဉ်လေးနဲ့ရူးနေတဲ့သူ....... ဟားးဟားး..... သိပ်ဟုတ်တာပေါ့... ယဉ်ယဉ်လေးနဲ့ရူးနေပေမဲ့လူတွေရှေ့မှာတော့သိပ်ဟန်ဆ...
1.2M 73K 34
Author-메린 Translator-H_yee💫 ငယ်စဉ်တုံးက တောင်ပေါ်မီးလောင်မှုတခုကနေ ကယ်တင်ပေးခဲ့သူနဲ့ အရွယ်ရောက်လို့ အန္တရာယ်ထပ်ကြုံတဲ့အခါမှာလည်း ကယ်တင်ပေးခဲ့သူ တစ်ဦ...
172K 10.5K 126
တာတေရဲ့ အထက်လမ်း အောက်လမ်း စုန်းကဝေ ပရလောက စွန့်စားခန်းတွေအကြောင်း။ နည်းနည်းပြောချင်ပါတယ် တာတေရဲ့ဇာတ်လမ်းတွေက သရဲစာပေgroupတွေမှာလည်း တင်လေ့ရှိသလို...
139K 12.7K 13
မင်းက ဘာလို့အဲ့လောက်ငါ့ကို ပြုစားနေတာလဲ ဘေဘီ မိန်းကလေးတွေတောငိ စိတ်မဝင်စားတဲ့ငါက မင်းကို မှ စွဲလန်းနေတာ jeon...