АРВАН НЭГ: ҮНЭН

2.6K 279 19
                                    

" Саяных зүгээр л алдаа байсан. Тиймээс энэ бүгдийг хүндээр тусгаж аваад байлгүй хурдан мартахыг хүсье."

Жонгүг ганц л ширүүн хөдлөөд Тэхёныг өөрөөсөө түлхэж орхих бөгөөд тэр дороо л саяны болсон зүйлийг үгүйсгэж эхлэх нь тэр.

" Үгүй бололтой..."

"Юу?"

" Чамайг олчихсон гэж бодсон боловч үгүй бололтой гэж байна."

Тэхён урам нь хугарсан янзтай ийн хэлээд ханан дахь цаг руугаа хараад уртаар санаа алдах нь сонсогдоно. Учир нь тэр хадам ээж аавыгаа хоолонд урьчихаад хүнсээ ч цуглуулж амжаагүй байна шүү дээ? Одоо хоол хийхэд хэтэрхий оройтсон учраас захиалхаас өөр сонголт түүнд үлдсэнгүй.

" Аав юунд дуртай юм бол оо?"

Тэхён хэсэг эргэлзэн тэрүүгээр будилж гүйсний эцэст арга мухардан Жонгүгаас асуухаар шийдлээ. Хэдий тэнэг ч гэсэн өөр арга байгаа гэж үү?

"Жонгүг, Жон ноёнтон юунд дуртай юм бол?"

" Чамд лав дургүй. Тиймээс тэнэгтээд байлгүй явж үз! Өө нээрээ тийм Жимин ирж байгаа учраас ахиуханг хийчхээрэй. Одоо хаалгаа хаа!"

Сая Жимин гэсэн үү? Гайхалтай, жинхэнэ утгаараа гэр бүлийн уулзалт болох нээ!

Жонгүг зөрүүдэлсээр байгаад түүнд олигтойхон ч хариулт хэлээгүй учир Тэхён өөрөө мэдээд хоол захиалчихаад тэрүүгээрхийг янзалж эхлэх нь тэр. Байзаарай, Тэхён яг л гэрийн үйлчлэгч шиг санагдчихлаа.

Удалгүй хаалга дуугаран хоёр хайрцаг дүүрэн хоол барьсан залуу инээмсэглэсээр түүнд захиалгыг нь өгөөд, баярласнаа илэрхийлэн яваад өгөв.

"Хөөх, гоё үнэртэж байна шүү? Одоо тэднийг хүлээх л үлдлээ."

Тэхён ширээгээ засчихаад Жонгүгийг дуудахаар дээш гартал яг өөдөөс нь гараад ирэх нь тэр. Магадгүй өнөөх Жимин руугаа явах гэж байгаа биз!

" Хайчих гэж байгаа юм? Ширээ бэлэн болчихсон!"

" Чамд хамаагүй. Чи ч их бүдүүн зүрхтэй новш юм даа, яаж аавыг минь ичих ч үгүй оройн хоолонд урьж чадаж байна аа! Галзуурчихаа юу!"

" Үнэн учрыг нь мэдэхгүй байж ингэж уурлахаа больж үз! Тэгээд тэр Жимин руу яваач дээ!"

Тэхён түүнийг түлхэсээр хаалгаар гаргадгийн даваан дээр хаалга өөрөө онгойн ээж аав хоёр нь инээлдсээр ороод ирэх нь тэр.

"А-аав та чинь-..."

Жонгүг бүр шоконд орж орхив.
Тэр бүхэл бүтэн арван хэдэн жил аавыгаа яаж ч яатгаад энд явчирч чадаагүй байхад Тэхён хэдхэн секундын дотор чадчихлаа шүү дээ?

𝐒𝐓𝐄𝐏 𝐅𝐀𝐓𝐇𝐄𝐑Where stories live. Discover now