ТАВ: ХҮЙТЭН ТЭХЁН

3.3K 313 44
                                    

Хэргийн учир нь Тэхён ухаан мэдрэлгүй унтаж байсанд юм. Тэр арай ч ингэнэ гэж бодоогүй, тэр...сайн найздаа хуучин найз залуугаа алдана гэж төсөөлөөчгүй явсан учраас хэт их цочролд орон уйлж байгаа байх. Эсвэл үгүй ч байж мэднэ.

Жимин тэднийг анхааралтай цонхоор ажих ч Югём Тэхёнд хэт их анхаарал хандуулснаасаа болоод Жонгүгийг ч орж ирж байгааг анзаараагүй юм. Түүнийг яагаад ийм үйлдэл хийх болсныг мэдэхгүй ч, Тэхён түүнд таалагдсан бололтой.

" Үгүй ээ, үгүй үгүй! ТЭР ХУВЦСЫГ НЬ ТАЙЛААД УНАЛАА ШДЭЭ! ЖОНГҮГ АА ТҮҮНИЙГ БОЛИУЛААЧ!"

Жимин Жонгүгаас дутахааргүй сандрах бөгөөд тэрхэн зуурт золтой л амиа хоролчихсонгүй. Мэдээж Жимин Тэхёнд дургүй биш, зүгээр л түүний хайртай залууг авч үерхчихээд хуурсан гэдгийг сонсоод уурласан хэрэг. Тэрнээс бол тэд ч мөн ялгаагүй найзууд ажээ.

"Хэн б-би юу!"

Жонгүгийн нүд аяган дотроо тогтож чадахгүй бүлтэгнэх бөгөөд тэдний анхны шөнө нүдэнд нь харагдаж хацар нь авах юмгүй улайх нь эгдүүтэй.

" Тэгээд би юм уу? Хурдан ор л доо!"

Жимин байдгаараа сандчисаар Жонгүгийг амбаардаж хаяаад араас нь чимээгүйхэн ажиглах бол Жонгүг аль болох ширүүн төрхөө гаргасаар тэдний урд очин хоолойгоо застал Югём үхтлээ цочих нь тэр.

" Өө Ж-Жонгүг хэзээ ирсэн юм? Би харин Тэхёныг халуураад байхаар нь хувцсыг нь т-тайлах санаатай л..."

Хөөрхий Югём уг нь үнэнээ хэлсэн боловч хэн энэнд итгэхэв дээ? Жонгүг бүр муухай харсаар хөмсгөө өргөтгөл Югём түүний харцнаас зугтсаар " За яахав. Би түүнийг үнссэн нь үнэн, гэхдээ арай ч тийм зүйл хийхгээгүй шүү!"

Жонгүг одоог болтол улайсаар байх бөгөөд Тэхёны ил харагдах цээжийг хөнжлөөр хучих гэсэн боловч ичээд огт болж өгсөнгүй. Харин тэднийг холоос ажиглаж байсан Жимин духаа алгадсаар хүрч ирээд гялс өнөөх хөгжлөөр хучиж орхив.

" За тэгээд, та гуай яах гэж байснаа хэлэхгүй юм уу?"

Жимин чухал царай гарган ийн асуутал Югём бүр ч сандран гараад явчихав. Тэд хоёул инээлдсээр Тэхёныг сайтар гэгч нь хөнжлөөр хучаад өөрсдийнхөө асуудалд орцгоолоо.

" За тэгээд?"

Жимин мөн л адил чухал царай гаргасаар Жонгүгийн дараагийн үйлдлийг хүлээх аж. Нэг ёсондоо түүнийг үнсэхийг хүлээж байгаа гэсэн үг. Гэхдээ тэд ямар ичдэггүй юм бэ? Уг нь урд бүхэл бүтэн хүн унтаад байгаа байхгүй юу! (Joohon fun bolgchlo xD)

" Юу... Тэгэхээр нөгөө...."

Жонгүг огт үнсэх шинжгүй сандчаад байсанд Жимин инээд алдсаар өлмийгөө өргөн уруул дээр нь үнсэж орхилоо. Жонгүгийн нүд тэрхэн зуур хэвийн хэмжээнээсээ хэд дахин томорсон ч, удалгүй зөрүүлэн үнсэж, тэд үнсэлцэж эхэллээ.

"Та хоёр ичиж мэддэггүй юм уу?"

Тэхён аль хэдийн босоод суучихсан, цамцаа товчилж байхдаа тоосон янзгүй ийн хэлсэнд Жонгүг бондгос хийтэл цочих нь эгдүүтэй. Учир нь тэрТэхёныг үхэн үхтэлээ өөрийнх нь араас гүйнэ гэж бодсон биз. Гэвч жинхэнэ Тэхён ямар гэдгийг Жонгүг мартаж орхисон бололтой. Би хэлсэн биздээ, тэр зөвхөн Жонгүгт л зөөлөн ханддаг байсан бол одоо түүний амьдралд Жонгүг гэдэг хүн байхаа больсон.

" Би ингээд явлаа. Дараагийн удаа илүү болгоомжтой байгаарай?"

Тэхёны хоолойны өнгө, царайны хувирал гээд бүх зүйл нь энгийн байх бөгөөд энэ нь нэг ёсны хүйтэн Тэхён буцаад ирсэн гэсэн үг. Тэр хангалттай тэвчсэн, гэвч Жонгүг түүнийг хайрлахгүйгээс хойш өөр арга бодож олох хэрэгтэй бололтой.

𝐒𝐓𝐄𝐏 𝐅𝐀𝐓𝐇𝐄𝐑Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang