ДӨРӨВ: БИ ТАНД ХАЙРТАЙ!

3.7K 292 61
                                    

Тэр явдлыг харж зогссон Жимин аль хэдийн гараад явсан байх бөгөөд Жонгүг одоо л нэг юм ухаан орон Тэхёныг хүчтэй нь аргагүй түлхэж хаяаад Жимины араас гаран гүйх нь тэр.

Халуундаа дэмийрч байсан тэрээр хормын дотор өөрчлөгдөн эхэр татсаар уйлж эхэллээ. Харин Югём дэмий л сандчин урд хойгуур нь гүйх бол Тэхён түүнийг хажууд нь суухыг хүсээд болсон бүх процессыг нэг нэгэнгүй ярьж орхив.

Энэ хойгуур Жонгүг хурдтай нь аргагүй гүйсээр Жиминыг харсан даруйдаа араас хамаг хүчээрээ тэврээд авав. Жимин ч эрчимдээ урагшилж, уртаар санаа алдах нь сонстоно.

"Ахаа, намайг уучлаарай."

Жонгүгт үүнээс өөр хэлэх үг олдсонгүй. Тэр Жиминыг бяцлах нь уу гэлтэй чанга тэрвэх бөгөөд нуруунд нь нүүрээ нааж чадах чинээгээрээ үнэрийг нь уушиглах аж.

" Зүгээр дээ, Жонгүг. Би ойлгож байна... Хайртай залуудаа хаягдах хэр хэцүү гэдгийг, мэдсээр байж больж чаддаггүй гэдгийг маш сайн мэдэж байна. Чамайг Тэхёнд дэндүү их хайртайг мэднэ ээ, чи зөвхөн түүний хажууд л байж боломгүй ихээр гэрэлтдэг. Чамд мэдээж Тэхён л хэрэгтэй. Учир нь чи түүнд хайртай. Магадгүй түүнийг уучилаад бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй гэж би бодож байна."

Жимины хоолойны өнгө тээр доор сонсогдох бөгөөд Жонгүг арай л гэж түүний яриад байгаа сонин зүйлийг ойлгосон юм. Одоо Жонгүг уу даа? Тэр Тэхёнд хайртай гэж үү? Магадгүй зүгээр л түр зуурын хардалт байсан байх.

"Үгүй ээ, ахаа та чинь-..."

" Надад битгий худлаа хэл. Би чамайг Тэхёнд хэр их хайртайг чинь мэднэ, Жонгүг. Хэрвээ чи зөвшөөрөл би буцаад явах хэрэгтэй байна. Би зүгээр л ахын хувиар хэцүү үед чинь тусалсан төдий. Мөн Тэхён чамайг дахиад гомдоовол ахдаа хэлээрэй, алаад өгөхөө мэдье ээ!"

Жимин аль болох цоглог өнгөөр ийн хэлээд худлаа чанга чанга инээсээр явдгийн даваан дээр Жонгүгийн хэлсэн үг түүнийг хөлдөөж орхив.

" Та өөрөө битгий худлаа ярь! Ядаад худлаа ярих гэж байгаа юм бол нүдэн дэх нулимсаа арчичихаад худлаа яриарай! Эргээд хар ахаа та яг одоо уйлж байна, тийм үү?"

" Ү-үгүй ээ, тэгээгүй!"

"Тэгвэл яагаад хоолой чинь ингэтлээ чичрээд байгаа юм?"

" Учир нь... Цас орж байна, Жонгүг."

Жимин түүний асуултнаас яаж ийж байгаад амархан мултраад байсанд Жонгүгийн уур хүрч эхлэх нь тэр.

" Тэгвэл... Тэгвэл яагаад үргэлж хэцүү үед минь та миний хажууд байдаг юм? Тэхёны араас хөлөө хугалах шахам гүйж байхад та л миний хажууд байсан. Тэхён ах намайг хүн гэж хардаггүй байхад та намайг хайр дүүрэн нүдээр ширтдэг байсан биз дээ! Намайг мэдээгүй гэж бодоо юу, та хэтэрхий илэрхий байдгаа мэдэх үү, ахаа? Сая л гэхэд намайг утасны цаанаас уйлаад ярихад яаралтай ажилаар Бусан явсан хүн 1 цагийн дараа гэхэд л хүрээд ирчихсэн намайг инээлгэж байсан биз дээ? Би яагаад анзаараагүй юм бол оо? Яагаад Тэхён ахыг тэгж онцлоод байсан юм бол? Тэхён ах таниас юугаараа илүү гэж? Түүнд юу ч байхгүй. Тэр хэцүү үед минь ихэвчлэн завгүй гээд л үгийн зөрөөгүй утсаа тасалчихдаг. Тэр үргэлж л хүйтэн царай гаргачихаад " үгүй" гэж хэлдэг. Магадгүй би түүний юу юунаас илүү царайнд нь татагдсан юм шигээ? Ахаа, та ойлгохгүй байна гэж үү? Би ч гэсэн танд сайн!  Үгүй ээ, сайн биш бүр хайртай. Миний бие түүний хажууд байсан ч зүрх сэтгэл минь үргэлж танруу тэмүүлдэг байсныг би сүүлд ойлгосон. Надтай үерхээч, ахаа?"

Жимин одоо болтол ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэлгүй арагшаа харсан хэвээр зогссоор байсанд Жонгүгт бага зэрэг гомдох сэтгэл төрөв. Түүнийг зуун үг хэлэхэд Жимин хүний урманд өөдөөс нь ганц ч үг ган хийсэнгүй.

" Ойлголоо, ахаа. Магадгүй та өөр хүнд сэтгэлтэй байх тийм үү? Би хэтэрхий оройтчихсон уу? Миний хэзээ ч таныг гэхгүй сэтгэлийг ойлгоод надаас зайгаа барьж байгаа юм уу? Гэхдээ ахаа, тэр азтай залуу хэн ч байсан... Би түүнд хэтэрхий их атаархаж байна. Би эсэргүүцэхгүй ээ, гэхдээ баяр хүргэж чадахгүй нь сайн яваарай, ахаа?"

Жонгүг түүнд бөхийсөн болчихоод хар хурдаараа гэр лүүгээ гүйгээд орчихсонд Жимин өөрийгөө хангалттай хараах аж. Зүгээр л эргэж хараад түүнийг үнсэхэд болох байсан байхад лай болж буруу ойлгуулчих гэж дээ?

Жимин ч түүний араас гүйсээр хаалгаар ордогын даваан дээр Жонгүг өөдөөс нь гарч ирээд тэд золтой л мөргөлдчихсөнгүй. Хэргийн учир нь Жонгүг уйлах гэж байсан юм. Энэ удаад жинхэнээсээ, Тэхёны төлөө.

" Я-яасан бэ, Б-БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА АА! Т-Тиймэас битгий уйл л даа!"

Жонгүг эхэр татан нулимсаа ханцуйгаараа арчсаар толгой сэгсрэх бол Жимин хэсэг бодолхийлсний эцэст цонхоор хартал байж боломгүй дүр зураглал угтаж авах нь тэр.

Тэхёныг шуналтан үнсэх Югём....

𝐒𝐓𝐄𝐏 𝐅𝐀𝐓𝐇𝐄𝐑Where stories live. Discover now