НАЙМ: САЙН УУ, ХАЙРТ МИНЬ?

2.9K 292 44
                                    

Би Жиминыг явсны дараа Тэхёныг хичээлдээ барагтай ирж суухгүй байгааг анзаарсан юм. Мэдээж тэр надад хамаатай байхаа больсон ч... Хэдий бид харьцахаа больсон ч... Би түүнийг өөр хүнтэй хуваалцаж чадахгүй. Учир нь тэр онцгой болохоор. Би ингэж хэлэхийг хүсээгүй ч тэр үнэхээр төгс нэгэн, энэ үнэн шүү, инээдтэй байж болох ч түүнийг гэх өчүүхэн сэтгэл надад үлдсэн бололтой, эсвэл би зүгээр л хэтэрхий шуналтай нэгэн байх.

Жонгүг аавынхаа ажлаас гарч явахдаа санамсаргүй байдлаар Тэхёныг нэг эмэгтэйтэй хөтлөлцөөд явж байхыг харах нь тэр. Гэвч одоо түүнд Тэхёныг харамлаад байх шаардлага байхгүй учир тэднийг хараагүй юм шиг хажуугаар нь зөрөхыг хичээсэн ч тийм зүйл болсонгүй.

Тэд бие биерүүгээ удаанаар ширтэх бөгөөд хэн хэнийх нь хувьд цаг хугацаа зогсчихсон мэт санагдах нь яагаад ч юм сэтгэлд дотно. Гэвч Жонгүг түүний хажууд зогсох эмэгтэйг төдийлөн сайн харж чадаагүй нь юм.

" Улам царайлаг болчихжээ?"

Жонгүг өөртөө сонсогдохоор ийн хэлээд удаан гэгч нь алхаад явчихсанд Тэхён түүний араас ширтсээр л байсан юм.

_

Жонгүг үдээс хойш хийх ажилгүй тул клуб орохоор шийдэн, хамгийн задгай хувцасаа өмсөөд толгой эргүүлэм үнэртэй усаа цацаад, шүршүүрт орчихоод гардагын даваан дээр хаалга онгойн ээж нь хэн нэгэнтэй жаргалтай нь аргагүй инээлдсээр ороод ирэх нь тэр.

Жонгүг үдээс хойш хийх ажилгүй тул клуб орохоор шийдэн, хамгийн задгай хувцасаа өмсөөд толгой эргүүлэм үнэртэй усаа цацаад, шүршүүрт орчихоод гардагын даваан дээр хаалга онгойн ээж нь хэн нэгэнтэй жаргалтай нь аргагүй инээлдсээр ороод ирэх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" Б-бурхан минь! Чи чинь юугаа өмсчихөө вэ!"

Түүний ээж Жонгүгийг хараад золтой л ухаан алдаад уначихсангүй. Учир нь тэр яг л бие үнэлэгч шиг харагдаж байна.
(Yio nmg uuchilna bizde🤧)

"Э-ээж энэ нөгөө би санаандгүй цамцаа урчихсан юм аа?"

Жонгүг ч сандчисаар өөрийгөө хангалттай хаах бөгөөд түүнийг яагаад гэнэт ороод ирснийг гайхаж ядна.

" Дахиж ийм юм өмссөн байх юм бол би ухаан алдаад уначихаж магадгүй шүү?"

Жон хадагтай ийн хэлээд цүнхээ хажуудаа зогсох үл таних залууд атгуулаад түүнийг сууж байхыг хүслээ.

" Та одоо хүнтэй ирэх гэж байгаа юм бол хэлэхэд яадаг юм бэ!"

Жонгүг хэдий уурлахыг хүссэн ч одоо нөхцөл байдал хангалттай муу байгаа учир бүр ч дордуулахыг хүссэнгүй.

" Хайрт минь, түүнтэй танилцаж байгаарай?"

Түүний ээж ийн хэлээд өнөөх залуугийн уруул дээр нь үнсчихээд дээш гараад явчих нь тэр. Хэргийн учир нь Жонгүг тэр залуугийн хэн болохыг төдийлөн сайн анзаараагүй юм.

" Х-хэн гэнэ ээ! Ээж та тоглоод байна уу!"

Жонгүг ч байдгаараа сандрах бөгөөд золтой л барьж байсан аягатай цайгаа хага базчихсангүй. Гэсэн ч тэр үүнд дургүй байгаа бололтой өнөөх залууг шууд л хөөгөөд унав.

" Гуйя, би уурламааргүй байна. Тиймээс зүгээр л явчих."

Жонгүг аль болох тайвнаар ийн хэлээд хаалга руу заатал саянаас түрүүн чимээгүй суусан тэрээр малгайгаа аваад ширээн дээр тавьчихсанд Жонгүгийн нүд байдаг хэмжээнээсээ хэд дахин томрон аягатай цайгаа гар алдан унагаж орхив.

" Сайн уу, хайрт минь?"

Тэхён ийн хэлээд ёжтой нь аргагүй инээмсэглэсэнд Жонгүг золтой л ухаан алдаад уначихсангүй. Учир нь тэр Тэхёныг арай ч ийм зүйл сэдээд явна гэж бодоогүй билээ.

" Яасан бэ, яагаад ингэтлээ гайхаад байгаа юм? Би чамд хэлсэн биздээ, чамайг өөрийн болготлоо бууж өгөхгүй ээ гэж?"

Тэхён өнөөх л ёжилсон инээмсэглэлээ тодруулсаар Жонгүгийг өдөж эхэлсэнд тэрээр босож ирээд Тэхёныг цохидогийн даваан дээр ээж нь дээрээс буугаад ирэх нь тэр.

" Та хоёр танилцчихсан уу? Чамд минь таалагдсан л гэж найдъя?"

Түүний ээж ийн хэлээд дахиад л Тэхёныг учир зүггүй үнсээд эхэлсэнд Жонгүгийн хөмсөг таталдан ууртай нь аргагүй босож ирээд чанга гэгч нь хашигчиж орхив.

"МАНАЙХААС ЯГ ОДОО ЗАЙЛ, ХАРААЛ ИДСЭН НОВШ МИНЬ!"

𝐒𝐓𝐄𝐏 𝐅𝐀𝐓𝐇𝐄𝐑Where stories live. Discover now