ДОЛОО: ЖОНГҮГИЙН ААВ

2.9K 299 81
                                    

" Зөвшөөрөлгүй үнссэнд уучилаарай, зүгээр биз дээ?"

Тэхён хайнга, санаа зовсон байдлыг хослуулан ийн асуусанд Югём муухан инээсээр аман дахь цусаа газарт нулимж харагдана.

" Зүгээр дээ, харин одоо яах гэж намайг үнссэнээ тайлбарлахгүй юм уу? Би золтой л Жонгүгийн гарт амиа алдчихсангүй."

Жонгүг түүнийг бараг л алах дөхсөн бөгөөд Тэхён тэдний дундуур орж ирснээр энэ бүх зодоон дуусвар болсон юм. Мөн Жонгүгийн ууртай нь аргагүй хашигчиж хэлсэн үг Тэхёны  сэтгэлийг аль хэдийн хөдөлгөөд амжжээ.

"Салсан болохоос, хайрлахаа болиогүй шдээ, новш минь! Түүнээс минь хол яваарай, үгүй бол алчихна шүү!"

Жонгүгийн нүд улаанаар эргэлдэж Югёмыг заамдсан байсан гараа сул тавиад Тэхён руу нэг л ёозгүй харсаар, " Чи ч бүр олон нийтийн хэрэглээ болоо шив дээ!" Гэсэн ч Тэхён сонсоогүй нь харамсалтай.

" Сонбэ! СОНБЭ У-УРД ЧИНЬ ШОНГИЙН МОД!"

Тэхён хэт их юм бодож байсан болоод ч тэр үү, урдах замаа харалгүй шонгийн мод мөргөдийн даваан дээр Югём түүний мөрнөөс татан, Тэхёныг өөр дээрээсээ унагааж орхив.

" Т-та зүгээр үү, хён!"

Тэдний нүүр хэдхэн метрийн зайтай байх бөгөөд Югём сандчисаар Тэхёныг өөрийн мэдэлгүй тэврээд авав.

" Би зүгээр болохоор намайг тавьчихгүй юу? Дахиад Жонгүгийг уурлуулмааргүй байна."

Тэхён өнөөх л дасал болсон хүйтэн царайгаа гаргасаар Югёмын дээрээс босдогын даваан дээр гай болж Жонгүг гэрийнхээ зүг алхаж байх нь тэр.

"Huh... Та хоёр ойрхон буудал орчихоор үхчих гээд байна уу? Ахаа, та намайг ингэтлээ хүсдэг байл уу? Нэртэйгээр нь наад зам дээрээ унтчихаач!"

Жонгүг залхсан янзтай ийн хэлээд нүдээ эргэлдүүлсээр яваад өгөв. Саяхан л хүн барьж идчих гээд байсан хүн яачихваа?

"Ёоё... Дахиад л зодуулах нь байна гэж айлаа шүү! Ер нь анхнаасаа өөрөө салъя гэж салчихаад үхсэндээ хардаад байдаг байна аа, муу бөгсний нүх чинь!"

Югём үгэлсээр газраас босоод эргэн тойрноо хартал Тэхён аль хэдийн явчихсан байлаа.

" Юу вэ? Хүн баахан ганцааранг нь яриулчих юм, ёстой нэг!"

_

𝐒𝐓𝐄𝐏 𝐅𝐀𝐓𝐇𝐄𝐑Where stories live. Discover now