"Өө миний хөгшин, аль хэдийн ирчихээ юу? Би ч гэсэн үзэсгэлэнтэй хүргэнээ харахаар ирлээ! "

Ким ноёнтон ингэж хэлээд чанга чанга инээх бол Жонгүг худлаа инээсэн чигтээ тэднээс уучлалт гуйн бушуухан тэндээс гарах нь тэр.

" Балрах дөхлөө шүү! Хурдхан Тэхён дээр очих минь..."

Жонгүг амандаа бувтнан хажууханд нь байх хаалгыг татан орлоо. Гэвч түүний эцэг эх мөн адил Тэхёны хажууд ирчихсэн түүний хэр царайлаг болохыг гайхаад зогсож байх юм гэнэ.

" Өө Жонгүг, тэр өмнөхөөсөө ч илүү царайлаг болчихжээ! Ашш би ч царайлаг ач хүү-..."

" Аав, ээж биднийг түр орхиж болох уу?"

" Та хоёр арай-..."

"ААВ!"

" Муухай ааштай гэдэг нь! Гарлаа даа гарлаа!"

Түүний аав үгэлсээр гаран явахад Жонгүг шууд л гүйж ирээд Тэхёныг тэврэн авсан юм.

"Яасан бэ? Ямар нэгэн зүйл болоо юу хайрт минь?"

" Чшш. Зүгээр л ингээд тэврээд зогсмоор байгаа болохоор битгий юм асуу."

Жонгүг түүний үнэрийг хангалттай уушиглаж аваад уртаар санаа алдах нь тэр.

"Б-би айгаад байх шиг байна ахаа? Би зүгээр л-... Б-би..."

Жонгүгийг гацаж түгдрэн үг хэлэхийн завдалгүй Тэхён түүний уруулыг үмхээд авав.

" Одоо зүгээр болсон уу? Эсвэл дахиад үнсэлт авах юм уу?"

" Дахиад-..."

" Хөөё бөгсний нүх минь хурим чинь эхлэх гээд-.... Өө би чамайг нөгөө-... Заза би гарч байя даа!"

Жимин гэнэтхэн л хаалга хөшиглөх шахам орж ирээд хашигчиж эхэлсэнд тэд хоёул түүнрүү муухай харсан юм.

" Дахиад үнсмээр байна! Дахиад-..."

Жонгүг байж боломгүй эгдүүтэй харагдах бөгөөд Тэхён түүнийг өхөөрдсөөр дахин нэг амттай үнсэлт өгөх нь тэр.

-

" Би анхнаасаа л Тэхёныг танай хүүтэй суулгая гэж боддог байсан юм. Хэрвээ мэдсэн бол тэднийг эртхэн танилцуулах хэрэгтэй байж."

" Тийм шүү. Би ч гэсэн хүүгээ танай хүүтэй танилцуулахыг их хүсдэг байлаа. Харин одоо мөрөөдөл минь биелчихсэн болохоор үнэхээр баяртай байна."

Тэдний эцэг эх хуримын танхимд хорвоогийн хов живийг базан суух бол тайзны ард Жонгүг сандарсандаа байдгаараа чичирч байсан юм.

"Хонгор минь, би чиний хажууд байна. Тиймээс битгий сандар. Яг л энэ мөч шиг би чамайгаа үүрд хайрлах болохоор өөртөө итгэлтэй байж болно ойлгосон уу?"

Тэхён ингэж хэлээд түүний гарыг салаавчлан атгаад дөрвөлжин инээмсэглэлээ тодруулах нь эгдүүтэй.

Тэднийг урагш гаргахад бүгд алга таших бөгөөд зарим нэг нь нулимс унагаагаад ч амжив.

Тэднийг урагш гаргахад бүгд алга таших бөгөөд зарим нэг нь нулимс унагаагаад ч амжив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Эрхэм хүндэт Ким Тэхён та Жон Жонгүгийг өөрийн нөхөр болгохыг зөвшөөрч байна уу?"

"Тиймээ."

"Ноён Жон Жонгүг та Ким Тэхёнийг насан туршдаа хайрлахаа амлаж байна уу?"

"Амлаж байна?"

Таныг хүндэтгэсэн @𝚟𝚗𝚊𝚋𝚒

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Таныг хүндэтгэсэн @𝚟𝚗𝚊𝚋𝚒

𝐈𝐆𝐗𝐌𝐎𝐃𝐄𝐋Where stories live. Discover now