6

2.7K 343 18
                                    

"Жонгүг, өнөөдөр завтай юу?"

" Мэдээж завтай. Ямар нэгэн зүйл болоо юу?"

"Өнөөдөр дүүгээ харж өгч чадах уу гэх гээд л... Бид оройтохгүй болохоор санаа зовох хэрэггүй."

Жонгүгийн шинэ альбумны зураг авалт түр хугацаагаар хойшлогдсоны улмаас тэр нилээн завтай мөн ихээхэн уйдаж байгаа юм.

"Тэгье ээ, одоо хүрээд очих юм уу?"

" Бурхан минь баярлалаа Жонгүгие! Яг одоо хүрээд ир ах нь хоол хийж байна?"

Хусог баярласнаа илэрхийлэн утсаа таслаад хоолоо түлчихгүйхэн шиг хийхийг хичээх аж.

-

" Тэхён, өнөөдөр завтай юу?"

" Тиймээ, яасан?"

"Өнөөдөр дүүгээ хараад өгөөч. Бид оройтохгүйг хичээх болохоор санаа зовсны хэрэггүй."

Тэхён ойрын үед зураг авалтанд ороогүй бөгөөд удахгүй шинэ альбумны зураг авалтанд орохоор бэлдэж байгаа учир завтай байгаа юм.

"За тэгье ээ? Одоо очих юм уу?"

"Хөөх чамайг зөвшөөрнө гэж бодсонгүй шүү! Одоо хүрээд ирээ ах чинь хоол хийж байна."

Юнги ч мөн адил баярласнаа илэрхийлэн утсаа таслаад хоол хийн завгүй зогсох нөхөр дээрээ очин араас нь тэвэрлээ.

" Би Тэхёныг дуудчихлаа удахгүй ирэх байх?"

" Юу-...Би Жонгүгийг дуудчихсан шүү дээ? Чи чинь сая Тэхёныг бараг л зөвшөөрөхгүй байх гээд байсан биз дээ?"

" Харин би тэгж бодож байсан боловч тэр завтай байгаа бололтой зөвшөөрчихлөө?"

" Тэгвэл би Жонгүг руу залгаад ирэх хэрэггүй гээд хэлчих-..."

" Яах юм бэ, Тэхён ганцаараа яавч харж чадахгүй тиймээс Жонгүг ирсэн нь дээр байх."

Юнги түүний утсыг аван цааш тавиад духан дээр нь үнсээд холдохдоо зөөлхөн инээмсэглэх аж.

"Би ирлээ!"

Жонгүг тэр дороо орж ирэн гутлаа тайлж тавиад гал тогоог зүглэх нь тэр.

" Чи чинь ямар хурдан хүрээд ирэв ээ? Хоол арай болоогүй байна."

Хусог сандчин гурилтай зууралдан зогсох бол Юнги зочны өрөөнд охинтойгоо тоглож харагдана.

" Зүгээр дээ, тэртээ тэргүй надад хийх ажил байхгүй дээрээс нь би уйдаж үхэх гэж байгаа болохоор эрт хүрээд ирсэн юм."

Жонгүг ингэж хэлээд буйдан дээр очиж суухад Жиан баацганасаар түүнрүү гүйх нь эгдүүтэй.

" Хөөх энэ жижигрүүлсэн Юнгийг хараад байгаарай!"

" Наад хэл амаа Юнги гэнэ шүү!"

Хусог ярвайсаар золтой л барьж байсан ганжингаа түүнрүү аваад шидчихсэнгүй.

" Танай аав удахгүй намайг барьж аваад зодох юм байна л даа?"

Жонгүг Жианы чихэнд нь чимээгүйхэн шивнэхэд Юнги инээмсэглэж харагдана.

" Сонсогдоод байна Жон Жонгүг! Хүн муулж суухаар явж тэр хаалга онгойлго."

" Өө та бүр цагдаа дуудчихаж байгаа юм уу?"

Жонгүг тоглоом хийж явсаар хаалга онгойлгохын завдалгүй нөгөөх хаалга онгойж, Жонгүг ч хэнэггүй зангаасаа болж юунд ч юм тээглэж унахдаа хаалганы цаана зогсох хүний дээр дараад уначихав.

" Хараал ид!"

𝐈𝐆𝐗𝐌𝐎𝐃𝐄𝐋Where stories live. Discover now