13

2.3K 305 30
                                    

"Золиг минь,чи одоо бууж өгвөл яасан юм? Тэхён сайн л залуу шүү дээ үнэд ороод байлгүй хүлээн зөвшөөр тэнэг минь?"

" Чадахгүй гэж байна. Би тэр хүнийг чинь таних ч үгүй тэглээч Жимин түүнд сайн."

" Жимин түүнд сайн байна уу үгүй байна уу, чамд ер нь ямар хамаа байна аа? Сүүлд нь уйлж унжаад Тэхёны араас гүйгээд байх юм бол дэмий шүү!"

" Ер нь танд миний хайр дурлалын асуудал ямар хамаа байна аа?"

" Би яг ч биш л дээ, ээж аав хоёр л чамайг ятгаад өг гэж гуйсан юм. Тэд Тэхёныг хүргэнээ болгохдоо баяртай байх болно гэсэн. Хурдхан хүргэнтэй уулзаж хурим найр хийгээд үрийн зулай-..."

Жонгүгийн шүлсэндээ хахаж цацах дуу утасны цаанаас сонсогдоход Хусог инээхгүй байж чадсангүй.

" Тэд яасан гэнэ ээ? Хэн ер нь Тэхёныг хүргэн болно гэж хэлсэн юм?"

" Дэлхий даяар та хоёрын тухай шуугиж байхад бидний эцэг эх л мэдэхгүй өнгөрөв гэж дээ? Ямартай ч нөхрөө хурдан авчирч танилцуулах хэрэгтэй шүү."

" Ахаа, би таниас тэгвэл ганцхан л зүйл гуйя? Тэхёны зургийг яасан ч үзүүлж болохгүй шүү?"

"Чи чинь согтуу байгаа юм уу? Тэр тухай сонссон л бол Тэхёныг харсан л гэсэн үг. Хараагүй байдаг юм аа гэхэд нөхөр бид хоёрын хуриман дээр харсан л байж таараа шүү дээ? Ээж их баяртай байна лээ, царайлаг ач хүүтэй болох нь гээд-..."

" Үгүй гэсэн бол үгүй. Таслалаа?"

Жонгүг хүнд гэгч нь санаа алдаад хажууханд нь байх буйдан дээр пид хийтэл уналаа. Түүнд зүгээр л хугацаа хэрэгтэй байна? Энэ бүхэн хэтэрхий хурдан биш байна гэж үү? Тэр Тэхёны нэрнээс өөр юу ч мэдэхгүй шүү дээ... Гэвч дэлхий даяар тэднийг аль хэдийн хос болцгоосон, аль эсвэл бүр гэрэлчихсэн ухааны юм яриад эхэлчихсэн байлаа. Дэлхий нийт тэднийг хүлээн зөвшөөрч тэр ч болоогүй дэмжиж байхад Жонгүгт яг юу нь тийм хэцүү байгаа юм бол? Тэхён бол төгс нэгэн түүнд ямар ч асуудал байхгүй. Хэргийн гол учир нь Жонгүгт өөрт нь л байгаа юм! Муу их зант!

_

Jeon_Jeongguk

98,78956 likes

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

98,78956 likes

View all 107,456 comments

|Do you really love me? >\\\<|

Sope_family:
Wuaw! Эртхэн л ингээд хэлчихдэг байж? Шал дэмий цаг үрчихлээ xD
Тиймээ, тэр чамд хязгааргүй их хайртай <3
Uuy би ч романтик булдруу юм аа~

Seokjin:
Манай их зант эцэст нь нэг юм хүлээн зөвшөөрч байгаа юм уу?

Jeon_Jeongguk reply comment

Jeon_Jeongguk:
Би ямар I love u гэсэн юм уу? Наад нүдээ белизнаагаар угаа xD

_bwi:
АСУУСАНД ЧИНЬ ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЛАА! Би сая сандарсандаа утсаа авч шидээд дэлгэцийг нь халгалчихсан болохоор жоохон удчихлаа T_T Тэгэхээр юу гээч, би чамдаа үгээр хэлж үзгээр бичимгүй тийм их хайртай. Миний дурлал хэтэрхий хурдан байсан ч гэлээ чи миний амьдралын анхны бөгөөд сүүлчийн хайр. Би амалж байна <3 Аан бас нэмж хэлэхэд миний туулайхан үнэхээр эгдүүтэй юм аа, би яг уйлахнээ! >\\\<...

Sope_family:
Чи чинь хэзээ ийм болчихоо вэ? Чиний энэ талыг амьдралдаа харна гэж зүүдэлж ч явсангүй. Мөн би Хусог биш Юнги байна.

_Bwi reply comment

Bwi: Жонгүг намайг ийм болголоо ахаа? Та дүүгийнхээ өмнөөс баярлах хэрэгтэй шүү!

Jeon_Jeongguk chat opened.

Jeon_Jeongguk:
Бид ярилцах хэрэгтэй бололтой
>\\\<...

𝐈𝐆𝐗𝐌𝐎𝐃𝐄𝐋Où les histoires vivent. Découvrez maintenant