7

2.7K 354 29
                                    

Жонгүг ч тэр, Тэхён ч тэр том нүдлэн, бие биерүүгээ гайхан харах үедээ бие биенээсээ ер бусын мэдрэмж мэдрэх нь тэр.

Жонгүг ч тэр, Тэхён ч тэр том нүдлэн, бие биерүүгээ гайхан харах үедээ бие биенээсээ ер бусын мэдрэмж мэдрэх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(Тэхёныг доор нь байгаа гээд бодчих XD)

" Өө салгалсан юм бэ? Даанч их далчигнаад байсан хүүхэд дарж унах гээд байсан юм байна шд! Босооч дээ наад нэг юм аа дарж аллаа?"

Хусог Жонгүгийг татан босгоод Тэхёныг орохыг хүслээ.

" Хэрвээ мэдэж байсан юм бол өөрөө онгойлгоход яасан юм! Ямар кинонд тоглож байгаа биш дээ!"

Жонгүг ч мөчөөгөө өгөхгүй хэрэлдэж эхлэх бөгөөд хувцасаа гөвөн цааш явахдаа ч үгэлсээр байсан юм.

-

" Би чамд дахиад хэлье. Энэ болж памперс, хуурайлана. Аа харин энэ бол угж ам руу нь хийнэ"

" Тэгээд хамар луу нь хийх үү? Ойлгомжтой юмыг битгий тайлбарлаад байлдаа би ямар тэнэг хүн байгаа биш мэдэж л байна шүү дээ?"

Хусог явахаасаа өмнө түүнд энэ бүгдийг бараг л арав дахь удаагаа давтан хэлж байгаа юм.

" Заза мэдэж л байгаа юм бол бид ингээд явлаа! Дүүгээ ес гэхэд унтуулаарай угжыг нь өгөхөө мартваа!"

Хусог чаралсаар гаран явахад Жонгүг өнөөх угжыг хажуудаа тавин буйдан дээр лаг хийн суув.

" Энэ ах нээрээ намайг тэнэг гэж боддог юм байхдаа?"

Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн утас нь дуугарч хамгийн дургүй хүн нь залгаж байх аж.

" Бас яасан бэ Жимин?"

" Жонгүг намайг юу олсоныг таадаа!"

" Мэдэхгүй ээ мэдэхгүй, би ямар далдыг хардаг далай лам уу?"

Жонгүг утасныхаа чанга яригчийг асаан хажуудаа тавиад,ус уухаар цааш явав.

" Би Тэхёны утасны дугаарыг олчихсон! Энэ үнэхээр амархан байсан шүү. Яаж олсон бэ гэвэл би чамайг түүнтэй үерхдэг гэж хэлээд менежерээс нь авчихсан!"

Жимины яриа байшингаар нэг цуурайтаж хажууханд нь суусан Тэхён хүртэл хангалттай сонссон юм.

" Чи чинь ямар хараал идмэрээ яриад байгаа юм! Намайг биш өөрийгөө үерхэж байгаа гэж хэлэх ёстой байсан юм биш үү!"

Жонгүг тэр дороо гүйж ирэн чанга яригчаа унтраасан боловч хэтэрхий оройтжээ.

" Тэгье гэж бодсон боловч... Найз залуугийнхаа дугаарыг мэдэхгүй байх чинь муухай шдээ? Санаа зоволтгүй дээ Тэхён мэдэхгүй."

" Амаа тат!"

Жонгүг тэр дороо уурлан утсаа тасалж орхив.

𝐈𝐆𝐗𝐌𝐎𝐃𝐄𝐋Where stories live. Discover now