13. Номин

3.3K 500 46
                                    

Тэр нэгэн орой зориг гаран түүнд ойртсоноос хойш хагас сар орчим болж байна. Одоо л бидний амьдрал яг жинхэнэ гэрлэсэн хос шиг болж байна.

Өнгөрсөн бүх хугацаанд би зөвхөн үгүйсгэж, амьдралд минь гарсан багахан өөрчлөлт мэт хүлээн авах гэж хичээсээр ирсэн. Гэвч нэг л мэдэхэд нууцлагдмал энэ бүсгүйд сэтгэл алдарсан байх юм.

Яг л цоожтой ном мэт нээж уншиж чадаагүй нууц дэндүү их. Ядаж л яаж яваад миний эхнэр болсон тухай нь ч мэдэхгүй. Тийм атлаа зүрх сэтгэл минь түүн рүү тэмүүлээд эхэлсэн байх юм.

Түүний инээмсэглэж байгаа, дэргэд минь хэвтэж байгааг харах төдийд л аз жаргалыг мэдэрч байна.

Олон ч бүсгүйтэй уулзаж, олон харилцааг эхлүүлж бас дуусгаж байлаа. Гэвч тэдгээр бүсгүйчүүд шиг хөл алдан гүйгээгүй ганцхан бүсгүй миний эхнэр.

Оддын өвчин гэдэг зүйлийг нь туссан үгүйгээ мэдэхгүй ч ямар ч байсан би царайлаг, баян, алдартай тиймээс хүссэн бүсгүйгээ найрч чадна гэдэг итгэлтэй уулзсан бүсгүй бүрээ басдаг нэгэн байлаа.

Гэтэл намайг үл тоож, хэн ч биш мэт харьцаж эхэлсэн энэ бүсгүй, шуналдаж дайрах бус аажуухан зөөлөн ууссаар нэг л мэдэхэд намайг өөрийн болгосон бололтой.

Гэрлэсэн найзуудаа тийм ч сайн ойлгодоггүй байлаа. Ганцхан бүсгүйд эрх чөлөөгөө атгуулаад насан туршдаа түүнээс зууралдаж амьдарна гэхээр инээд хүрмээр тэнэг санагддаг байсан үе саяхан.

Гэвч өөрөө эхнэртэй болоод эхнэртээ сэтгэл алдарсан энэ мөчид хайр бол хамгийн сайхан гав гинж мэт санагдаж байна.

=========================

Мими сэрэхгүй байсан болохоор тэссэнгүй түүний нүүрэн дээр тааралдсан газар бүрдээ үнсэж ноолно.

Мими нойрмоглон "зүгээр байгаач! унтмаар байна" гэсээр хөнжилдөө шургалаа.

Би ч бас хөнжил рүүгээ шургаж ороод түүний уруул дээр зөөлөн үнсэхэд...

Мими "ёо өндөр настан гуай ядар л даа, шөнөжин биеийн хүчний ажил хийчхээд ядардаггүй юм уу?"

Би "ядрахгүй байна, хүсвэл дахиад хийсэн ч болно шүү" хэмээн тоглоом хийхэд

МиМи "за болио боль, миний залуу насны гал цог дүрэлзээд ч чиний эрч хүчийг давахгүй юм байна. Бууж өглөө. . . унтмаар байна баяртай" гэсээр буруу хараад хэвтчихлээ.

Би "баяртай гэнэ үү, намайг хааш нь явуулах гээд байгаа юм?"

Мими "хаашаа ч байсан яах вэ дээ, хэдэн цаг тэнэж байгаад ир" хэмээн нойр нь сэргэх янзгүй.

Түүнийгээ өхөөрдөн араас нь тэврээд "Номин, би чамд хайртай" гэж шивнэхэд түүний тэр их нойр хаашаа алга болов гэмээр хөнжлөө хуу татан аваад над руу гайхсан янзтай харлаа.

Мими "чи сая юу гэсэн бэ?" гэж асуув.

Би түүнийг өдмөөр санагдаад "Номин гээд үү?"

Мими толгой сэгсрээд тун удалгүй толгой дохиод "н-наадах чинь ч гэсэн мөн л даа. Ер нь бол чи анх удаа миний биш ээ хоёр удаа миний нэрийг зөв дуудлаа. Түүнийхээ дараа?" хэмээн асуулаа.

Би түүнийг өөр лүүгээ татан тэврээд "хайртай шүү" гэж хэлэхэд

Мими хэлэх үггүй болчихсон бололтой над руу ширтэн бүлтэлзэж байснаа "тэнэг өндөр настан" гэж эрхлэнгүй хоолойгоор хэлээд намайг чанга тэвэрлээ.

Амаар хэлээгүй ч энэ магадгүй хайртай гэсэн үг байх. . .

=========================

2-хон хэсэг үлдсэн шүү. Өнөөдөр дуусгамаар байвал дуусгаарай^^

идэвх=>дууссан^^

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang