9. Хамт өвдөх гээд

3.1K 454 54
                                    

Өглөө сэрээд шүд амаа, гар нүүрээ угааж дуусаад шууд гал тогоо руу орлоо. Бас л хамар цоргим сайхан үнэр. Өмнө нь ганц бие байх, эрх чөлөөтэй байх нь хамгийн гол зүйл. Хамгийн том жаргал гэж бодож байлаа.

Гэтэл ингээд гэнэт гэрлээд өөр хүнтэй амьдралаа хуваалцан амьдарч эхлэхэд тааламжтай зүйл дэндүү олон юм. Үргэлж хоосон чимээгүй угтдаг гэрт минь намайг хүлээж байгаа өөр нэг хүн байдаг гэх бодолтой хамт шууд л дүүрээд халуун дулаан мэдрэмжийг өгдөг.

Яг түүн шиг өглөө, өдөр оройн аль ч цагт өөд өөдөөсөө харан суугаад юм ярилцан хооллох хүнтэй байна гэдэг сайхан юм. Аав ээжийн минь гэр бүл зохио, хань ижилтэй бол гэж үргэлж үглэж байдаг тэр үгсийн цаана. Амьдрал дунд нуугдаж байдаг ийм сайхан амт байдаг гэж мэдээгүй явж.

Одоогоор Мими бид хоёр зүгээр л өрөөний хамтрагчид шиг энгийн харилцаатай боловч бие биедээ дэм болон хамт амьдарч байгаа минь л сэтгэлийг минь дүүрэн болгож байна.

========================

Би "өглөөний мэнд? ямар сайхан үнэртэж байна аа" гэсээр нэлээд цоглог орлоо.

Мими бага зэрэг инээмсэглээд "ширээгээ засаад дуусаж байлаа. Хоолоо ид" гэж хэлсэн ч түүний царай өмнөх өдрүүдээс арай өөр байгааг мэдрэв.

Би "чи зүгээр үү?"

Мими "зүгээр ээ, яасан бэ?"

Би "зүгээр л арай өөр харагдаад"

Мими "би зүгээр зүгээр, хоолоо ид" гэсээр ширээнд суулаа.

===============================

Хооллож дуусаад шууд ажилдаа явлаа. Өнөөдөр шинэ дуун дээрээ ажиллах ёстой тиймээс бүтэн өдрийг авах байх.

Студи дээр ирсэн цагаасаа л дуугаа сайн болгох гэж хичээлээ. Хөгжим үг бүх зүйл нь зүгээр байгаа хэрнээ сэтгэлд арай л хүрэхгүй юм. Ямар нэг зүйл дутаад байх шиг.

Юу дутагдаад байгаагаа мэдэхгүй, юуг нь засахаа мэдэхгүй дахин дахин сонсож, дуулж үзэж есөн шидээр оролдсоор өдрийг дуусгалаа.

Гэвч одоо ч сэтгэлдээ нийцүүлэн засаж чадсангүй. . .

===================================

Би "би ирлээ" хэмээн чангаар хэлсээр гэртээ орлоо. Жоохон байхад аав минь ажлаасаа ирсэн гэдгээ мэдэгдэж ингэж хэлдэг байсан сан. Өөрөө ингэж хэлээд орж ирэх бас л сонин мэдрэмж байна.

Мими намайг тосож гарч ирсэнгүй, унтлагын өрөөндөө байгаа бололтой "ширээ засчихсан байгаа, хоолоо идээрэй" гэж хэлэх нь сонсогдлоо.

Гадуур хувцсаа тайлж, гар нүүрээ угаачхаад хувцсаа солихоор ороход Мими орондоо орчихсон цааш харан хэвтэж байлаа.

Магадгүй унтах гэж байгаа юм болов уу?

Би ч чимээгүй явж хувцсаа солиод гал тогоо орж хоолоо идэв.

=========================

Хооллож дуусаад эргээд ороод иртэл Мими унтаагүй зүгээр хэвтэх бөгөөд царай нь бас л онцгүй харагдана. Яах аргагүй юм болж дээ.

Би түүний хажууд очин орны дэргэд суугаад "зүгээр үү? бие чинь өвдөөд байгаа юм уу? өглөөнөөс хойш царай чинь нэг л биш ээ"гэж асуухад

Мими сулхан инээмсэглээд "би зүгээрээ, санаа зоволтгүй. Өдөржин ажиллаад ядарсан биз дээ? одоо сайхан амар" хэмээн сэдэв өөрчиллөө.

Би "сэтгэл санаа чинь тааруу байгаа юм уу? яах аргагүй нэг юм болоод л байна даа? яагаад нуугаад байгаа юм? би чиний нөхөр биз дээ? юм хэл л дээ" гэхэд

Мими харц буруулан өөр тийш хараад "заавал хэлүүлэх гээд байгаа юм уу?" гэж асуулаа.

Би "мэдээж шүү дээ, эхнэр нь яачихсан нь мэдэгдэхгүй хэвтээд байхаар санаа зовох нь энгийн үзэгдэл биз дээ?"

Мими хөнжил рүүгээ шурган нүүрээ нуугаад "сарын тэмдэг ирчихсэн. Минийх их өвдөөд байдаг юм" гэв.

Би "тэгээд эмнэлэг явахгүй юм уу?"

Мими "сарын тэмдэг ирчихлээ гээд эмнэлэгт очих болж байна уу? зүгээр дээ эхний хоёр хоногтоо жоохон өвдөж байгаад зүгээр болчихдог юм. Одоо юу болсныг мэдсэн юм чинь зүгээр амар" гэж ичсэн бололтой хөнжилдөө шургасан чигтээ хэвтэнэ.

Би мэдээж эмэгтэйчүүдийн нарийн асуудлыг мэдэхгүй. Бас юу хийвэл тустай болохыг ч мэдэхгүй байна. Гэхдээ чадах зүйл минь багахан халамж юм шиг санагдаад хувцсаа тайлан хөнжилд орлоо.

Мими гайхсан янзтай эргэж харан "унтах гэж байгаа юм? цаг эрт байна"

Би "үгүй ээ, чамтай хамт өвдөх гээд л . . . намайг бас өвдсөн гээд бодчих. Хамтдаа хэвтье" гээд түүний араас тэврэн хэвлий хэсэг нь гараа тавихад Мими эхлээд сандарсан бололтой хамаг бие чангалж байснаа аажуухан биеэ сулруулаад хэвлий дээр нь тавьсан миний гарыг атгалаа.

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now