11. Хаана байна?

3.2K 482 39
                                    

Өнөөдөр ажил эрт дууссан болохоор шууд гэр лүүгээ яарлаа. Уг нь ажил эрт дуусах юм бол найзуудтайгаа уулзах эсвэл энд тэнд болж байгаа үдэшлэгт очих дуртай юмсан. Гэтэл яагаад ч юм ойрын үед эрт харьж амармаар санагддаг болж.

Магадгүй Мимигийн тавьдаг халамжаас болдог юм болов уу? өмнө хүйтэн хоосон санагддаг байсан цэлгэр гэр минь нэг л мэдэхэд халуун дулаан, тухтай мэдрэмж өгөх болж.

Өнөөдөр гэртээ эрт очиж байгаа болохоор Мими-г хоол хийлгэж ядраахыг хүсээгүй тул замаараа хоолны газар зогсож өөрийнхөө хувьд амттай гэж боддог хоолнуудаа боолгоод гэрийн зүг явлаа.

=============================

Гэрт:

Би "Мими би ирлээ" гэсээр хоёр гартаа хоолоо барьсаар ороход тэр хариу хэлсэнгүй.

Магадгүй угаалгын өрөөнд ч юм уу ямар нэг сонсогдохгүй өрөөнд байгаа юм болов уу гэж бодлоо. Гал тогооны өрөөнд орж хоолоо тавиад хувцсаа солихоор өрөө рүүгээ явах замдаа жижиг өрөө, дасгалын өрөө, угаалгын өрөө зэргийг шалгаад амжлаа. Тэр байсангүй. . .

Хувцсаа сольж дуусаад бусад өрөөгөөрөө үзсэн ч байхгүй байв. Гарсан юм байх даа?

Утсаа аван түүн рүү залгалаа. Азаар удаан дуудуулсангүй хурдан авав.

Би "байна уу?"

Мими "байна. . . яасан бэ?"

Би "би гэртээ байна. Чи хаана байна?"

Мими "өө ийм эрт ирчихсэн юм уу? чамайг оройтох байх гэж бодоод найзуудтайгаа уулзаж байлаа" гэж хэлэхтэй зэрэгцэн цаана нь баахан эрчүүд инээлдэх чимээ сонсогдлоо.

Би "ю-юу вэ? найзууд чинь эрэгтэй юм уу?" гэж асуутал

Мими "тийм ээ, за за оройтохгүй очно оо" гэж хэлээд үг хэлэх завдалгүй тасалчихлаа.

Бүр хаана байгаагаа ч хэлсэнгүй. . .

Би гайхсандаа хэсэг утсаа ширтэж зогслоо. Дахиад нэг удаа залгах гэснээ ядаргаатай санагдах байх гэж бодоод залгасангүй.

Нэгэнт Мими байхгүй болохоор хоолоо халуун дээр нь идэж байя гэж бодоод гал тогооны өрөө рүү оров. Мимигийн хоолыг хөргөгчид хийгээд өөрийнхөө хоолыг идэж суухад нэг л гунигтай хачин мэдрэмж төрнө.

Үргэлж түүнтэй хооллосоор байгаад сурчихсан юм байхдаа гэж бодоод амжлаа. Гэвч хооллох зуур есөн шидийн бодол орж ирэх ба түүнтэй ярихад ард нь инээгээд байсан залуус чухам хэн юм бол гэх бодол толгой эргэлдэнэ.

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now