5. Халуун

4.2K 557 77
                                    

Өнөөдөр яагаад ч юм халуураад орноосоо ч босож чадахгүй нь хэдэн ажил зохицуулах байсан ч яаж ч чадсангүй цуцлаад орондоо хэвтэнэ.

Мими хэд хэдэн удаа халуун үзээд эм өгч, зутан ч бас өгсөн гэхдээ халуухан огт буухгүй байна.

Үргэлж л үл тоосон бас хэнэггүй харцаар хардаг эхнэр минь энэ удаад үнэхээр санаа нь зовсон бололтой хөмсөг нь бага зэрэг зангиран дахин дахин халуун шалгах нь таатай ч юм шиг.

Үнэндээ зугаацах үедээ л хүмүүсээр хүрээлүүлдэг надад өвдсөн ч гэртээ ганцаараа л байдаг байсан. Гэтэл хэн нэгэн цаг минут тутамд анхаарал тавьж байгаа нь таалагдаж байна.

Хэдий бие өвдөж даарсандаа хөнжилдөө шигдэх боловч Мимигийн үйлдэл бүрийг ажиглан хэвтэнэ.

Мими "эмч дуудах уу? эсвэл шууд эмнэлэг явъя" гээд л бас л миний ойлгохгүй зүйлийг ярина.

Би түүн рүү бага зэрэг инээмсэглээд "би ойлгохгүй байна" гэхэд

Тэр ч миний ойлгохгүй байгааг мэдэж байгаа тул утсаа гаргаж ирэн хайлт хийгээд гэрээс хамгийн ойр байдаг эмнэлгийн зураг харууллаа.

Тэгэхээр тэр эмнэлэг авч явах гээд байгаа юм байна.

Би түүнд татгалзаж байгаагаа илэрхийлэн толгой сэгсэрсээр "хэрэггүй дээ, би эмнэлэг явах хамгийн дургүй. Хэрэггүй" гэсээр татгалзаж байгаагаа илэрхийллээ.

Тэр хөмсгөө зангидан хэсэг над руу харж сууж байснаа босоод явчихлаа.

Төд удалгүй саванд ус хийчихсэн алчууртай хамт авч ирэн жин тавьж өгнө.

Хэл ойлголцдог байсан бол түүнтэй сайхан ярилцмаар л байна. Гэвч юугаа ч ойлголцдоггүй хүмүүс чинь яах болж байна даа.

======================

Түүний тавьсан жин бага ч гэсэн тус болж байх шиг байна. Халуун бүрэн буугаагүй ч бие арзайж эвгүй мэдрэмж төрөх нь арай багасаж байна. Өглөө боссон цагаасаа эхлээд л тэр бүтэн өдөржин намайг халамжиллаа.

Энэ удаад ч бас зутан хийчихсэн хүрч ирээд би өөрөө идэж чадах байсан ч тэр надад халбагадаж өгнө. Хэтрүүлсэн халамж боловч надад таалагдаж байна. Хамгийн сүүлд жаахан хүү байхдаа л ээжээрээ халбагадуулж иддэг байсан гэтэл одоо эхнэр минь халбагадаад сууж байна.

Зутангаа идэж дуусахад тэр зутангийн аягыг орны дэргэд тавиад миний халууныг дахиж шалгана. Түүний царайнаас харахад халуун минь тийм ч их буугаагүй бололтой санаа алдсаар халууны шил рүү харна.

Түүний энэ их хичээл зүтгэлд талархаж байгаагаа илэрхийлмээр санагдаад хацрыг нь зөөлөн илбэн "баярлалаа, маш их" гэтэл тэр огцом боссоноо хувцсаа тайлаад эхлэв.

Би "Х-ХӨӨЕ ХЭНЭЭ Б-БИШ ЭЭ МИМИ БИ ТИЙМ УТГААР ХАЦРЫГ ЧИНЬ ИЛЭЭГҮЙ ЭЭ, ЗҮГЭЭР БАЯРЛАЖ БАЙГААГАА ХЭЛСЭН ЮМ" хэмээн гараа саван толгой сэгсэрлээ.

Мими тоож байгаа шинжгүй бүр бүх хувцсаа тайлчих нь тэр.

Би "М-Мими ах нь яг одоо тийм зүйл хийх тэнхэл алга. Д-Дараа хийе тэгэх үү?" гэсээр түүнийг явуулах гэж хичээсэн ч тэр шууд л оронд минь ороод ирэв.

Би гайхаж балмагдах хослон "ү-үнэхээр одоо тийм хүсэл төрөхгүй байна" гээд түүн рүү том харахад

Мими инээмсэглэн толгой сэгсэрсээр "би ямар гаж донтон уу?" хэмээн бас л үл мэдэх юм хэлчхээд намайг тэврэн хэвтлээ.

Би "М-Мими"

Мими чимээгүй болоод унт гэж байгаа бололтой уруул дээр хуруугаа тавьснаа дараа нь нүдийг минь аниуллаа.

Түүний юу хийгээд байгааг ойлгохгүй биеэ барин хөшөө шиг хэвтэж байгаад нэг мэдэхэд унтаад өгсөн байв.

======================

Өглөө нэлээд халууцан сэрлээ. Мэдээж Мими намайг тас тэвэрчихсэн унтаж байгаа болохоор халууцсан бололтой. . . хүлээгээрэй халууцсан???

Гайхалтай миний халуун буучихсан байна.

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Donde viven las historias. Descúbrelo ahora