8. Хардаж байна

3.2K 456 25
                                    

Өдөр хамт зураг авалтад орсон модель бүсгүйчүүд зургийн багийнхан гээд бүгдээрээ манай гэрт ирж жоохон хөөрөлдөж суухаар болов. Олон удаагийн зураг авалт, реклам дээр хамт ажиллаж байгаа болохоор бүр найзууд шиг л болчихсон хүмүүс байгаа юм.

Бүсгүй1 "убба таныг гэнэт гэрлэсэн гэдэг мэдээг сонсоод бид нар бүр шоконд орсон шүү"

Бүсгүй2 "худлаа байх, зүгээр хүмүүсийн хуурамч цуурхал гэж бодож байсан чинь танай талаас баталчихсан болохоор бид хэд нэг хэсэгтээ л цочирдсон байдалтай байсан"

Бүсгүй1 "та бүр найз бүсгүйтэй ч гэж хэлэхгүй байж байгаад шууд хурим хийчих хүн юмаа"

Зурагчин "гэхдээ гэрлэлт манай хүнд илүү зохиж байгаа бололтой. Хуримаа хийснээс нь хойш элдэв цуурхал худал мэдээлэл бараг гараагүй"

"харин тийм ээ, гэрт нь ирсэн чинь үргэлж эмх замбараагүй байдаг гэр нь цэмцийгээд л цаана аа нэг айл гэр шиг болж"

Бүсгүй1 "гэхдээ л харамсалтай шүү дээ, ийм гоё залууг мөрөөддөг байсан бүсгүйчүүдийн хувьд хохиролтой биш гэж үү?"

Бүсгүй2 "худлаа байсан ч хамаагүй Чүэ Сынхён гэдэг хүнтэй цуурхалд өртөхийг хүн бүр л хүснэ шүү дээ. Тийм биш гэж үү?"

Бүсгүй1 "тийм шүү убба та олон хүнийг шархлуулсан"

Бүсгүй2 "гэхдээ эхнэр чинь яагаад бидэнтэй хамт суухгүй байгаа юм? аль түрүүнд өрөөндөө орсон одоо хүртэл байхгүй"

Би "аан манай хүн жоохон бүрэг хүн л дээ. Тийм ч нийтэч биш болохоор ойлгоорой"

===============================

Зочид маань явж Мими оройн хоолоо хийн зогсоно. Түүнийг Солонгос хэлтэйг мэдсээр байтал яг л өмнөх шигээ юу ч ярихгүй чимээгүй байсаар.

Би "МиМи нэгэнт Солонгос хэлтэй гэдгийг чинь мэдчихсэн байхад зүгээр юм ярьж болохгүй юм уу? ингээд чимээгүй байх хачин биш үү?"

Мими огцом эргэж харахад би бага зэрэг цочиж орхилоо. Түүний харц нэлээд ширүүн байсан юм.

Мими "юу?? ЮУ ЯРИХ ГЭСЭН ЮМ?" хэмээн орилоход

Би цочиж гайхах хослон "ю-юу ч байсан яах вэ дээ, чи бид хоёр чинь эхнэр нөхөр тэгээд ч цаашдаа хамт амьдарсаар байх байж зүгээр эвтэй бага зэрэг дотно байж болохгүй гэж үү? энгийн хамтран амьдрагчид хүртэл бие биеийнхээ талаар ихийг мэддэг шүү дээ"

Мими "юу ч хамаагүй гэсэн үү? Ийм гоё залууг авч суугаад найз моделиудыг чинь шархлуулж байгаа тухайгаа юу? эсвэл бүтэн гурав дөрвөн цаг модель хүүхнүүдтэй алцганаж суусан тухай чинь үү? аан нээрээ та чинь хэт алдартай шүү дээ. Үргэлж олон хүмүүсээр хүрээлүүлж байхгүй бол болохгүй байх" гэж хэлээд эргээд харчихлаа.

Би өөрийн мэдэлгүй "хардаад байгаа юм уу?" гээд асуучихлаа.

Мими огцом эргэж харан "үгүй!! 100% үгүй!" гээд буцаад цааш харчихлаа.

Энэ чигээрээ үргэлж муудалцаад эсвэл танихгүй хүмүүс шиг байж болохгүй болохоор, тэгээд ч би эр хүн шүү дээ. Түрүүлж алхам хийх хэрэгтэй.

Түүний хажууд очин хутга автал, Мими гайхсан янзтай харснаа "яах гэж байгаа юм?" хэмээн асуулаа.

Би "чамд туслах гэж байна. Бас бид бага зэрэг ярилцаж болох юм" гэхэд

Мими үл ялиг инээмсэглээд "тусалж чадах ч юм шиг, ойлголоо хүссэн зүйлээ хий"

Би "манай гэр бүлийн тухайд гэвэл-"

Мими "мэдэж байгаа, тэр шөнө танайд ирэхээсээ өмнө төрсөн гэрт чинь очиж танилцсан"

Би "аан, тэгвэл би л ганцаараа юу ч мэдэхгүй юм байна"

Мими "манай гэр бүл Монголд байгаа. Аав, ээж бас дүүтэй. Манай дүү таны фен бас биднийг гэрлэсэн гэж сонсоод тэнд бараг галзуурч байгаа. Тэд магадгүй зул сарын үед ирэх байх. Тэр үед нь танилцаарай" хэмээн инээмсэглэлээ.

Би "тэгье ээ, чиний сонирхол, мэргэжил, магадгүй ажил?"

Мими "дуу хөгжимд сонирхолтой. Одоо сурч байгаа. Цагийн ажил хийдэг байсан ч тантай гэрлээд ажил хийхгүй байгаа" гэв.

Би "аан.... та та гэх хэрэггүй дээ. Өмнөх шигээ чи, Чүэ Сынхён гэх мэтээр хүндэтгэлгүй харьцаж болно. Тэр нь надад илүү тухтай байна"

Мими инээмсэглэн "үнэндээ надад ч бас эвгүй байсан юм.Зүгээр л бид тийм ч дотно биш болохоор хүндэлж дуудсан нь дээр байх гэж бодож байлаа. Чамд зүгээр гэвэл энгийнээр дуудаж байя. Бас хүмүүс намайг Номин, Номио гэх мэтээр дууддаг ч чиний өгсөн Мими гэдэг нэр ч дажгүй байгаа"

Би ч бас өөрийн мэдэлгүй инээмсэглэж орхилоо. Магадгүй анх удаа эхнэр нөхөр шиг ярилцаж байгаа болохоор тэр байх л даа.

Би "түрүүнд хардсан юм уу? гээд юм бодолгүй асуучихсан юмаа. Мэдээж чамтай зөвлөхгүй олон зочин авч ирээд байхаар уур чинь хүрсэн байх. Дараа чамтай зөвлөж байна аа"

Мими "хардаж байна"

Би "юу?"

Мими "жинхэнээсээ хардсан юм. Чи миний нөхөр шүү дээ" хэмээн инээмсэглээд доош харлаа.

Би хариу хэлээгүй ч зүгээр л инээмсэглэж байлаа. . .

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now