7. Амьдралын үнэн

3.3K 487 37
                                    

Шар гозойгоод ч гэх юм уу? үнэхээр гайхаад дээрээс нь уур хүрээд байсан болохоор дуугүй байж чадсангүй түүнээс бүрэн тайлбар авах хүртлээ шалгаах болно.

Гэвч манай хоёр байгаа болохоор хажууд нь хэрэлдээд байлтай нь биш зүгээр юм шиг юм ярьж хооллож байгаад явуулсан. Тэднийг явсан даруйд. . .

Би "чи надад дургүй юм уу? яагаад ганцхан надтай яриагүй юм?"

Мими "ярих хүсэл байгаагүй гэж хэлсэн биз дээ?" гэсээр шууд орондоо ороод буруу хараад хэвтчихлээ.

Гайхалтай гэнэт гэрлэсэн танихгүй эхнэр маань намайг үзэн яддаг юм байна.

===========================

Би "миний юу таалагддаггүй болоод нэг ч үг сольдоггүй байна аа? тийм л дургүй юм бол гэрлэхгүй байх чинь яасан юм?" хэмээн дахин шалгаахад

Мими "би өнөөдөр гадуур ажилтай шүү, оройн хоолоо өөрөө аргалаарай, баяртай" гэсээр асуултыг минь огт сонсоогүй мэт гараад явчихлаа.

==============================

Би "чамд ийм амьдрал хачин биш гэж үү? гэнэт эхнэр нөхөр болчихсон. Тэгээд бид биетэйгээ огт харьцахгүй. Чи бид хоёр ямар хаант засаглалтай нийгэмд байгаа юу? тийм нийгэмд л биднийх шиг хачин гэрлэлт байсан байх" гэхэд

Мими "энэ амьдралыг хачин байлгах үгүй нь чиний л дур шүү дээ. Яагаад надаас ийм олон зүйл шалгаагаад байгаа юм?" гэж хээвнэг хэлчхээд юу ч болоогүй мэт усанд орохоор явчих нь тэр.

Ёстой өдөж байх шив! бяцхан жаал чинь. . .

============================

Би "Хөөе Чүэ хатагтай. Өөрөө яг яах гэж надтай гэрлэсэн юм? хараад байхад хүчээр гэрлэсэн царай лав биш тэгсэн хэрнээ надад дуртай ч биш тийм байж яах гэж гэрлэсэн юм? аав ээж чамд мөнгө өгөө юу?" гэж асуухад

Мими үл ялиг санаа алдаад "хүмүүс яах гэж гэрлэдэг юм? мэдээж чамтай хамт амьдрах гэж гэрлэсэн байгаа биз дээ? нэг вон ч аваагүй одоо болсон уу?" гэж үл тоосоор хоолоо хийж эхлэв.

Түүний гарт байгаа хутгыг аван цааш тавиад өөр лүүгээ огцом эргүүлэхэд Мими үл ялиг гайхсан байдалтай над руу харна.

Би "энэ яриаг бүр мөсөн дуусгахаас нааш чи энэ гэрт тайван амьдрахгүй шүү!" хэмээн хэрдээ л чухал царайлан хэллээ.

Гэтэл Мими айх ёстой байтал намайг шоолох мэт жуумалзсаар "яасан бэ? Супер од гуай гэнэт хэн нэгэнд анзаарагдахгүй үл тоогдоод байхаар уур чинь хүрээд байгаа юм уу? бүх хүн чамайг хайрлаж, бүхний анхаарал зөвхөн чамд дээр байх ёстой гэж үү? хэдий гайхамшигтай супер од байлаа ч үл тоогдох үе ирж л таараа шүү дээ. Хатуу ч гэсэн энэ чинь амьдралын үнэн" гэх нь тэр.

Би "Яааа~ жоохон юм байж ямар хорон үгтэй юм бэ чи!"

Мими "нэгт гэвэл би жоохон биш чи л хөгшин байх, хоёрт гэвэл би нас биед хүрчихсэн бас чиний эхнэр! тиймээс жоохон, жаал гэх мэт үгээ орхиод хүндэтгэлтэй хандсан чинь дээр шүү!" гэв.

Би бүр хэсэгтээ л шоконд орсон байх "МИМИ!!" хэмээн хоолойнхоо чадлаар орилоход

Мими өлмий дээрээ зогсон хүзүүгээр тэврээд уруул дээр хэд хэдэн удаа үнсээд авлаа. Төсөөлөөгүй хариу үйлдэл байсан болохоор нэлээд гайхсан юм.

Үг дуугарч амжаагүй байтал Мими "Чүэ Сынхён амаа татаад түр зуур хүлээж бай, хоолоо хийх хэрэгтэй байна би үнэхээр их өлсөөд байна" хэмээн инээмсэглэх нь тэр.

Би дахиад л цочирдсондоо юу ч дуугарч чадсангүй. . .

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now