ChapNo9. Heart breaker

57 11 1
                                    

{Chaeyoung}
"Томилолтоор явсан аав минь эргэн ирэхэд, Жисү гэртээ харьсан юм. Сургуулийн аялал тийм ч дурсамжтай болж өнгөрсөнгүй. Уг нь би жаахан догдлолтой хүлээсэн юм сан. И Хусог ирээгүй болохоор, ер нь ихэнх охидын хувьд уйтгартай санагдаа байлгүй. Бүгд л хошуугаа унжуулан, дороо дэвслэх нь тэр үедээ надад инээдтэй л санагдаж байлаа. Гэвч би орой нь майхандаа ороод хэвтэх үедээ, өөрийгөө дотроо уйлах шахтлаа санаа зовсныг мэдэрсэн. Учир нь Хусог...өвдсөн гэсэн. Гэрт нь эргэж очоод, асрах хэмжээний харилцаатай байсан бол....би ингээд хэвтэхгүй байх байлаа.
Гэвч угаасаа л тэгж болохгүй. Кинон дээр гардаг шиг, багшдаа дурлаад, нууцаар үерхээд, төгссөнийхөө дараа харилцаагаа ил болгож, удалгүй гэрлэнэ....
Би ийм драматик биш учраас, болохгүй л бол болохгүй... Тэгээд ч энэ зүгээр царайлаг залуухан багштай болсон учраас л ингэж санагдаад байгаа бололтой. Зүгээр....шохоорхол болохоор...би байдаг шигээ л байх хэрэгтэй юм сан...."
{Author}
Гэсэн ч үнэндээ, Чэён сүүлийн гурван 7 хоногт харьцангуй дуугүй болж эхэлсэн байв. Чанкюн, Жүхон хоёртой битгий хэл Жисүтэй ч бараг л дугарахаа, хамт харихаа ч больчихсон байлаа. Хичээлийн үеэр Жисү, самбар юм уу ширээ рүүгээ гөлөрсөн Чэёныг л олж хардаг. Учрыг нь мэдэж байгаа болохоор асуухгүй ч, ядаж өөртэй нь юм дугарахаа больсонд гомдоод байв. Харин цайны цагаар Жисүг очиход, Чэён хамтдаа яваад нэг ширээнд сууцгаадаг ч гэсэн...төдийлэн гурвуулаа л тэрүүхэндээ хэдэн үг сольдог болчихсон. Чанкюнд Чэёны энэ байдал үнэхээр ойлгомжгүй байсан юм. Хусог ах нь, найз нь, бие биедээ сайн мөртөөн хоёул ингээд зугтаад явааг харахад юутай гунигтай.
Хусог улсын олимпиадад бэлдэх хүүхдүүддээ давтлага өгөөд завгүй, харин Чэён олимпиадад бэлдээд завгүй.
10/02 on Fri at 19:02 PM
{Chaeyoung}
Олимпиадын өмнөх долоо хоногийн сүүлийн давтлага.
Даваа гарагт олимпиад болоод, тэнцсэн нь лхагва гарагт Сөүлд болох улсын олимпиадад орно. Манай сургуулиас надтай нийлээд таван хүүхэд л байгаа. Ангийн дарга Пак Жисон, 3-1ийн Лалиса Манобан(гадаадаас шилжиж ирээд жил болж байгаа), И Дунхёг, 3-3ын Хван Инжү. Ингээд харахад, солонгос хэлэндээ сайн хүмүүс царайлаг байдаг бололтой. Бас бүгд "хэрэг таригчид". Ихэвчлэн давтлагатай байдаг болоод ч тэр юм уу, энэ хэдтэйгээ дажгүй дотносоод авсан. Харин Жисүтэй ярихгүй байгаадаа санаа зовж л байна. Надад их гомдсон болохоор л, холбоо ч барихгүй байгаад байх шиг ээ.
"Тог Тог Тог"
{Author}
Хусог ширээ тогшиж, Чэёныг хагас нойрноос сэрээлээ. Гөлрөөд ухаангүй суучихсан Чэёныг 20 минут ширтэж суугаад, "одоо харихгүй бол оройтлоо" гэж бодсондоо аргагүй дуудсан юм.
-Аа..за багш аа?
-Харанхуй болох нь байна. Бусад чинь явчихсан, чи ч бас эртхэн харь.
-Аа, өө тийм байна.
Чэён хичээлээ хураалаа. Хусог ч өөрийн ширээн дээрхээ цэгцэлж хувцаслаад, тэд хамтдаа ангиас гарав. Тэднийг сургуулиас гарж явахад нар хэдийнэ жаргах дөхөж, үүлгүй тэнгэрт ганц хоёр од мэлтийж үзэгдэнэ. Чэёнд Хусогаас асуух зүйл маш олон бий. Гэвч яаж асууж зүрхлэх билээ. Харин Хусог зориглон хоолой засаад,
-Амралтын өдрөөр сайн амраад аваарай. Олимпиадад санаа зоволгүй сайн амраад авбал, олимпиад болох өдөр сэргэлэн цовоо байдаг юм. Угаасаа өдий хүртэл хангалттай бэлдсэн гээд зогсчхов. Чэён толгой дохиод явж байснаа, гэнэт зогсчход нь гайхаж өндийн харвал Хусог ахин ам нээлээ.
-Анхны өдрөөс эхлээд, чиний ачаар хөгжилтэй бас адал явдалтай байсан...юу, б.битгий гайхаарай...нөгөө...зүгээр л Кюние надад чамайг тэдэнтэй нэг их ярихгүй байгаа тухай хэлсэн юм...
....Зүгээр л...намайг Кюние Жүхони хоёрын ах учраас тэдэнтэй харьцахгүй байгаа юм уу? Чамд ямар нэг юм болсон гэж бодохоор, давтлаганы хүүхдүүдтэй зүгээр харьцаад л байсан болохоор чинь...
Чэён гэнэтхэн- Танд ямар хамаатай юм?
-Юу?
Чэён- Миний хэнтэй харьцах, хэнтэй харьцахгүй байх нь танд ямар хамаатай юм бэ гэж байна. Чанкюний ах учраас ах хүний хувьд надад хэдэн үг хэлмээр санагдаа юу? Тэгвэл дүүтэй чинь харьцаагүйд намайг уучлаарай! Хөндлөнгийн хүний хувиар хэлэхэд, надад ямар нэг юм болсон. Бүр маш том, бас маш гунигтай юм болсон! Дүүтэй чинь ч хамаагүй юм. Тиймээс өөрийгөө л хичээ! гээд зөртөл, Хусог гараас нь барьж амжлаа.
-Би тэгэх гээгүй юм. Би ...би зүгээр л чамд санаа...зовсон. Чи үргэлж инээж, найзуудтайгаа хэрэлдэж, тоглож явдаг хэрнээ одоо яагаад ингээд байгаа юм бэ?...Хэн нэгэнд гомдсон юм уу? Гэр бүлийн асуудал юм уу? Би өнөөдөр л чамаас асуумаар байна. Өнөөдөр л чамтай ярилцмаар байна. Одоо л чамайг ингэж хараад, хэлэх гэснээ хэлмээр байна. Чи намайг үзэн яддаг юм уу?
Чэёны уруул өмөлзөнө. Дотор нь харанхуйлж, уйлаад, орилоод, яримаар байсан ч, Чэён бол бардам бас хүчтэй охин учраас болохгүй. Ердөө "болохгүй" гэдэг ганцхан үгээр өөрийгөө ч үгүйсгэн зогсох охин бодолдоо үхэж байв. Хэн ч харсан үзэсгэлэнтэй, ухаалаг, зоригтой охиныг багшдаа дурлачихсан гэдгийг хүмүүс сонсвол, гарцаагүй тэр өвдөг дээрээ сөхөрнө. Харин Хусог Чэёны өөдөөс харж зогсохдоо цочирдож орхилоо. Хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нүднээс доголон нулимс урсаж, ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй уруул чичирж байна....амьдралдаа олж болох хамгийн үзэсгэлэнтэй охин түүний өмнө уйлж байв. Хусогийн зүрх салганана. Бугуйнаас нь атгасан гараа тавиад, биеэрээ улам л ойртлоо. Амьсгалаа түгжин, Чэёны нуруун дээр зүүн гараа тавих эсэхтээ эргэлзэж...мөч хэрийн дараа хоёр гараараа ороон тэвэрчээ. Харин Чэён аргадуулж буйгаа мэдсэн юм шиг ахиад л нулимс бөмбөрүүлэн мэгшив.
- Юу чамайг зовоогоод байна? Надад хэлчих. Би чамд тусламаар байна.
-Таны...мэдэхийг ч хүсэхгүй зүйл учраас би хэлэхгүй ээ...
- Үгүй дээ, Чэён аа...надад хэл. Би туслаж чадна.
-......
- Зүгээр дээ, бүх зүйл хэвийн болох болно. Бүгд аз жаргалтай болох болно. Надад итгэ.
- Та миний...(сэтгэлтэй  хүн байтал..) багш...
Энэ үг Хусогийг дахин цочролд оруулав. Хусог Чэёны багш гэдгээ мэднэ. Гэсэн ч, тархи нь бус зүрх нь удирдаад 6 хором өнгөрсөн байлаа. Хусог улам чанга тэврээд,
- Би мэднэ ээ. Одоо л ганц удаа, би мэдрэмжээ сул асгая. Одоо ганцхан удаа л би чамд энгэрээ бэлэглэе. Ганцхан л удаа би багш биш.....
Чэён- *уйлахаа болих, амьсгалаа түгжих*
- Би чамайг хайрладаг хүний хувьд, чамайг тайтгаруулъя. Болно биз дээ? Чэён аа....
Гэтэл Чэён буцаад л асгартал уйлна. Дэндүү их гуниг, дэндүү их гомдол тээсэн нүдээ аажуухан нээлээ. Хусог ч нулимс мэлтэлзүүлж эхэлсэн байв. Чэён тэврээс нь холдоод,
-Үгүй ээ, багш аа. Бид Ромьёо Жульет биш. Бид драманы жүжигчид ч биш. Инээдтэй байна. Та инээдтэй байна! Би танаас ийм хариу хүсээгүй, гэтэл та юу яриад байна аа? Би хайр гэдэг зүйлийг мэдрэхэд хэтэрхий жаахан. Та багш, би сурагч. Өөр зүйл байхгүй, байх ч ёсгүй!
Ингэж хэлээд Чэён гэрийн зүг бүдчсээр гүйсэн юм.
{Chaeyoung}
Ямар хараал идсэн.. би юу гээд хэлчихэв ээ! Яагаад тэгээд хэлчихэв...Ямар их шаналж, ямар их шархалсан бол? Ганцхан удаа багш гэдгээ умартаад хичнээн зориглож хэлсэн бол...Новшийн өөдгүй охин юм даа би ч...."
{Author}
Харин Чэёныг гүйсээр булан тойроход, Хусог сэтгэлдээ аадар асгаж, зүрхэндээ аянга цахилуулж үлдсэн юм. Чэёны үгс түүний ертөнцийг хэдэн мянган хэсэг болгон буталж орхисон. Чэёны нулимс түүний зүрхийг хэдэн сая зүүгээр шивэх шиг л болсон. Хусог зүгээ өөрчлөн, дэлгүүрээс авдар шар айраг аваад харив. Ороход Хёну, Чанкюн, Хёнвон гурав хөзөр тоглоод сууж байлаа. Авдар шар айргийг харсан Хёнвон
- Ах аа, гэнэт юу вэ?
- Зүгээр үү? Баргийн уугаад байдаггүй хүн юу болоо вэ? гэхэд Хусог инээвхийлээд,
- Өнөөдөр чинь баасан гараг шдээ, залуус аа. Би зүгээр уйдаад л авчихлаа. Алив Кюн аа, даруулга аваад ирээч?
Хёнвон түрүүлэн босоод
- Би явья аа гэж хэлээд гал тогоо орно.
Харин Хёну хөзрөө хураангаа
-Зиа зиа, өнөөдөр ч зад уух нь дээ гэв.
Харин Чанкюн чив чимээгүй ажигласаар л байсан юм...
------a few hours later------
Хёну ядаж нэг нүдээ нээх гээд оролдож оролдож, нүүрээ үрчигнүүлэн байж нүдээ нээгээд эргэн тойрноо харлаа. Цөмийн дэлбэрэлт ч ингэж нөлөөлөхгүй биз. Хёнвон бараг уугаагүй хэрнээ тас үсэрсэн байдалтай зурагтны шүүгээн дороос цухуйх бол, Хусог одоо ч уусаар л байв. Чанкюныг хажуудаа суулгачхаад, хамтдаа уйлж байгааг нь харахад өрөвдөлтэй ч юм шиг. "Ядаж Кюн хажууд нь байгаа юм байна" гэж бүүр түүрхэн сэтгээд, өрөөгөө зүглэхээр бослоо. Хөл нь эвлэж өгдөггүй. Яачхав гээд нээсэн өрөөсөн нүдээрээ хартал, түшлэгтэй сандалны доор байж байх юм.
-Кюн аа! Ахыгаа..гаргаа..аарай...ах нь...нэг юмны до..доор байна аа...хэмээн арай гэж хэлэхэд Чанкюн
- Аах за ах аа гэсээр хурдхан босч ирэв. Тэгээд татаж, чангааж, чаргууцалдсаар гаргаж чадсан боловч, өрөө рүү нь хүргэх гэж нилээн зүдэрсэн байдаг юм. Замдаа Хёну
- Ах нь арай хэтрүүлчхэж ээ, од..одоо ингээд..ллл унтл..унтлаа. Мин..Миний дүү Вон..Воныг аятайх..хан шиг унтуул..ч.унтуулчхаарай. Аахх үхлээ.... гэсээр орон дээрээ тэрийн хэвтлээ. Чанкюн амьсгаагаа дараад хэсэг зогсов. Гарахынх нь өмнө Хёну
- Ямар ч хэцүү үед...уудаггүй байсан хүн дээ. Цаадханд чинь нэг юм болж ээ, миний дүү. Сайн аргадаад, тайвшруулаад унтуулахгүй бол ч...гэр шатааж мэдэх нөхөр шүү.
Чанкюн хэсэг зогсохдоо өр эмтрэх гээчийг мэдэрч байлаа. Хёнугийн зөв. Яаж ч цөхөрж, шаналсан байлаа ах нар нь хэзээ ч адуу мал шиг уудаггүй. Хёнвон, Хёну хоёр хэвийн байсан хэдий ч...Хусогт дэндүү хэцүү зүйл тулгарсныг дүү нь мэдэж байсан. Хёнуг сэрэхээс өмнө, Хусог дэндүү сэтгэл өвдөм зүйлс ярьж байсан юм. Чанкюныг буцаад очход Хусог талимаарсан нулимстай нүдээрээ нэг харчхаад, нулимсаа шудрав.
Тэгээд,
- Ах нь...дүүгээ зовоочих шиг боллоо. Миний дүү, ахынхаа ярьсныг согтуу хүний яриа гээд л ойлгоорой за юу. Миний жаахан дүү, ийм том эр хүн болчихдог...удахгүй ах нартайгаа хамт суугаад уудаг болох нь. За, ах нь өрөө рүү гээ явлаа. Босоод алхахдаа бүдэрснийг эс тооцвол гуйвж, дайвсаар "өөрөө, би өөрөө" гээд явсан юм. Чанкюн нэг санаа алдаад, Хёнвоныг буйдан руу аваачих гэсэн ч чадал нь арай хүрээгүй тул, зузаахан хөнжил шургуулж хучлаа. Тэгээд ах нар нь маргааш үхээд сэхэхийн дайтай хэцүүдэх болохоор, буйдан дээр хэвтлээ.
Чанкюн "Новш, яагаад ийм хэцүү болчхов оо! Зүгээр л...зүгээр л...аэшшшшш" гэж амандаа бувтнасаар нүдээ анив.





Aigoo :>

《School:The Problematic Teacher》Where stories live. Discover now