ChapNo5. Өөрчлөлт

64 15 4
                                    

Чэён амралтын өдрүүдээр И багшийг өөртэй нь хөрш гэдгийг олж мэдсэн учраас, гэрээсээ гаралгүй хичээлийн өдөртэй залгасан юм. Гэвч энэ өдөр, байдаг л нэг энгийн өдөр болж үргэлжлэв. Харин Чэён дараагийн удаа Хусогт юу бэлдэхээ, толгой дотроо кассет тоглуулах мэт төсөөлж эхлэв. Удалгүй хичээл тарах дөхөхөд, юун түрүүнд Хусогийг хаана байгааг олж мэдэх хэрэгтэй болно. Тэгэхээр хэн нэгнээс асуух ч хэцүү, тандаж мөшгих ч хэцүү учраас зүгээр л тэнүүчлэн хайхаар болжээ. Жисүд гэрийнхээ түлхүүрийг өгөөд, түрүүлж очоод хоол ундаа бэлдэхийг гуйгаад өөрөө ямар ч гэсэн заал руу явахаар зэхнэ. Тэнд байх болов уу гэсэндээ л тэр шүү дээ. Харин найдварыг нь үл хясаж, азаар гэх үү эзээр ч гэх үү Хусог өглөөний хамт явж харагдсан залуутай сагс тоглож байлаа.
Чэён дотроо "Ёстой ана мана үзэж байх шив. Ашгүй дээ, нууцаар орчих юм чинь! Буруу сурагчтайгаа л асуудалд орлоо доо, асуудалтай багш минь. Одоо хариугаа авах миний ээлж... хэмээн бувтнасаар хувцас солих өрөөнд сэм сэмхэн алхалсаар орчихов. Дараа нь хувцасыг нь нэг буланд нуугаад, наана нь сандал ширээ өрлөө. Яг л муур шиг гэтсэн алхаа нь үнэндээ Хусог битгий хэл Хёнуд ч сонсогдомгүй аж. Чингэтэл удаа ч үгүй тоглолт 25:23ын харьцаатай Хусог ялж дуусчээ. Мань хоёр гар барин нэгэндээ баяр хүргэнэ. Амьсгаагаа дарангаа хувцасны өрөөнөөс алчуур авч, шүршүүр зүглэхээ ярилцахыг Чэён сонсов. Тэрээр амжиж л гардаг юм шүү хэмээн өөртөө сануулаад, мярайн явсаар шүршүүрт нуугдлаа. Тэгтэл ч Хусогийн дуу наашлах нь сонсогдож, - Андаа би наад талынхад нь шүү гэхийг сонсож амжжээ. Чэён өөрийгөө зоригжуулан хацраа зөөлөн алгадаад, наад талын шүршүүрийн шампуньд даавууны улаан будаг байсныг холиод бушуухан хаалганы ард нуугдав. Мөч хэрийн дараа л Хёну , араас нь Хусог орж ирээд хаалгаа ч хаалгүй шүршүүрлүү яарахад нь Чэён чимээгүйхэн амьсгаа авч зогсоно. Шүршүүрийн чимээ сонсогдох үест зөөлөн алхсаар чимээ гаргачихгүйг, бас халтирч уначихгүйг хичээн алхах Чэён тун ч амжилттайгаар заалыг орхилоо. Гарах хаалга хаангуутаа түгжсэн бүхий л хүчилтөрөгчөө гадагшлуулж, нүүрэндээ дэггүй инээмсэглэл тодруулав. Гэтэл гэнэт "Ааааааахх ****** нүд нүд, Хёнуууу" гэж орилох хоолойг таниад бүр ч томоор инээмсэглэж -Одоо л нэг юм бүтэн нойртой хонох нь, багш минь гэсээр гэрийн зүг хөөрцөглөн алхлана.
Харин энэ үед Хусог үсэндээ нялсан шампуниа нүдрүүгээ оруулчхав. Нүдээ хальт нээхдээ харсан улаан өнгөнөөс цочирдож, хашгирсан нь тэр байжээ. Тэгээд хурдхан усаар зайлчхаад толинд очиж харахад, бүр ч цочирдмоор дүр зураг угтах нь тэр. Цав цагаан үс нь одоо хаа сайгүй хачин улаан сор мэт өнгө орчихсон, байдгаараа заваарчихсан харагдав. Үсэндээ хайртай багш залуугийн амьсгал давчдаж, яагаад ийм зүйл байсныг анзаараагүйгээ гайхширан бодно. Хёну ч цочсондоо болж хурдхан дуусгаж гарсан бөгөөд, "хамтдаа харихдаа үсчний салон оръё" гэж тайвшруулсаар гарцгаалаа.
----------------------------
Чэёныг гэртээ ороход, Жисү яг хоолоо гаргаж таарсан ба, зочны өрөөг эзэгнэнхэн төрсөн Чанкюн Жүхон хоёр эзнээ харсан гөлөг мэт томоотой дүр эсгэж ойр тойрноо цэвэрлэж байлаа. Харин Чэён хагас цагийн өмнө хийсэн баатарлаг үйлсдээ тун их сэтгэл хангалуун байсан учраас тоосон ч үгүй. Орж ирээд л загнах байх гэж бодсон Чанкюн Жисү Жүхон гурав түүнийг дагуулан харах бөгөөд, эгээ л нэг мэдрэл муутай дүүтэй мэт санагдах гэнэ. Ширээ тойрон суусныхаа дараа Жүхон түрүүлэн ам нээж -Хайрын захиа, шоколад энэ тэр харж явдаг хүнээсээ аваа юу? гэж асуув. Чэён толгой сэгсрэн малийхад Чанкюн Жүхонийг нудран -Тэгсэн бол баримт нотолгоо нь байдаг юм байгаа биз дээ? гэхэд Жисү -Тэгээд ч би өдий олон жил хамт байхдаа Чэёныг харж явдаг хүн байгаа ч гэж мэдэхгүй юм байна гэж үг нэмэв. Жүхон өөрийгөө өмөөрч,
- Шоколадаа идчихсэн ч юм бил үү гэхэд нь Чэён тэсэлгүй чанга инээгээд, -Хөөе бацаан аа, аниа нь шоколад захианд молигодуулдаг хүн биш ээ, тэгээд ч тийм юм болоогүй. Илүү гоё зүйл гэвэл нь Жисү бүлтийгээд -Наашаа ирж байхад хэдэн танхайчууд..
-Тэднийг хөөгөөд явуулчихсаан, та нар тааж, бүр олж мэдэж ч чадахгүй учраас Чанкюн шиг дуугүй л хоолоо идэцгээвэл яаж байна? хэмээн Чэён залхсан өнгөөр үгийг нь таслалаа. Чанкюн толгойгоо өндийлгөөд
-Би таахад хэтэрхий өлссөн байна. Жүхоноос ч илүү гэж хэлэхэд Чэён шогшрон толгой сэгсрээд -Сэтгэл нь сайхан юм
даа миний муу найзууд гэсээр хоолоо идэж эхэллээ. Үеийн дөрвөн хүүхдүүд, юу эсийг ярих билээ. Дуу шуу үл тасран хөгжилдөцгөөсөөр 20 PM болоход хөвгүүд гэрийн зүг хөдөлцгөөв.
------------------------------
Хёну цүнхнээсээ малгай гарган Хусогт өмсүүлээд, салон руу эргэж байлаа. Тэгээд үхэл царайлсан, өрөвдөлтэй, халтайсан туулай шиг залууг сандал дээр суулгаад, үсчин бүсгүйд -Үсийг нь сайн угаагаад цагаан өнгийг нь буцааж сэргээмээр байна гэжээ. Эмэгтэй харж байснаа, толгой дохиж Хусогийг угаалтуур луу аваачив. Цаг шахуу ноцолдсон боловч будагны 40% л арилсныг мэдсэн Хусог яг уйлахын даваан дээр, үсчин хоолойгоо засаад -Үсний үзүүрүүд гэмтэх магадлалтай учраас улаанаар будаад, бэхжүүлэгч түрхээд, хэсэг хүлээе. Бусад нь арилсан ч жаахан сорлоод үлдсэн болохоор нэг их сүртэй байхгүй байх гэж хэллээ. Хусог ч аврал эрсэн маягаар ширтээд -Миний үсийг аварч болох бүгдийг хий, гуйж байна гэж гонгиноно...
----3 hours later----
Хёну ухархайгаа дарж зогсоод, -Хөөе Вону одоо болно ш дээ. Хийж болох бүгдийг хийсэн, чи мэднэ ш дээ энэнээс илүү яах юм бэ! Тэгээд ч бүгд л чамайг ямар ч үс зохидог гэж магтдаг нь худлаа биш. Харин ямар новш нь ингэдэг байна аа! Барьж авдаг л юм бол ёстой **#**#**#**** ...
Хусог өөрийгөө тольдож,
-Уг нь ч надад бүх төрлийн үс зохидогийг би мэднэ л дээ. Зүгээр л цагаан үсэндээ харамсаад байна. Сарын өмнө л будсан шд гэхэд, шал хэрэггүй цаг гаруй тэнэг найзаа аргадаж зогссоноо ухаарсан Хёну, Хусогийг хараасаар орлуугаа явав. Тэгээд уурандаа -Унт гөлийсөн новш оо! Чамаас болоод би амьдралынхаа 20 жилийг үрчихлээ, хог гэж гэсээр үглэхэд Хусог амаа даран аальгүйтэн инээсээр -Хохохохо амраг хайрт минь ядраа юу даа, алив харъя бамбаруушхан минь.. гэж маяглав. Дургүй нь хүрсэн Хёну дэр авч шидээд -Кихёнд хэлж зодуулна даа хэмээсээр унтаад өгчээ. Харин Хусог инээчихээд үсээ ахин нэг харав. Тэгээд санаа алдан орондоо орлоо.
Харин толгойд нь олон таамаг, бодлууд эргэлдсээр байсан юм.
"Үсчин энийг даавууны будаг гэсэн. Тэгвэл яаж явсан даавууны будаг шампуньд...тэр тусмаа заалны шүршүүрт оччихдог билээ? Олддог юм бол хариуг нь барихаа тангараглая"
------------------------------
{Wonho}
Өглөө босдгоороо эрт босоод, Хёнуд цайг нь бэлдээд сэрээв. Сүнс нь зайлчихсан амьтан шиг царайг нь харахаар, өчигдөр арай хэтрүүлчихэв үү ч гэж бодогдох юм.
06:59AM
{Author}
Хёну, Хусог хоёр хувцаслачхаад гарцгааж байна. Ойрноос Хусог жаахан даруухан хувцаслаад байгаа билээ.
Хёну -Анд ойрд багш хүн шиг хувцаслаж байх шив? гэж янз үзэхэд Хусог,
-Ингэхгүй бол Минхёг ах халах гээд байсан юм. Ийм багш байдаг юм уу ээйн~ гээд л.. хэмээн ярвайвал Хёну шоолон хөхөрчээ.
-Ахын хэлсэн үнэн ш дээ, ямар багш гэхээрээ зангиа ч зүүхгүй, пиджак ч бараг өмсөхгүй...бас юу юуны ч билээ чокер зүүгээд байгаа юм аа! Намба суумаар даа гэхэд Хусог -Хөөш тэгээд больчхоод байгаа юм биш үү! Дургүй хүргээд байвал туулайны чих, сүүл аваад наачихна шүү! гэж орилов. Хёну нүдээ бүлтийлгээд, -Чи сүрдүүлээд байна уу? Тэгвэл надад биш Хёнвонд л очиж хэл гэв. Хусог инээвхийлнэ. Хёнвон бол өөрт нь амиа тавьдаг дүү нарынх нь нэг юм...
Сургуулийн хашаагаар ороход л, хүүхдүүд багшгүй бүгд л Хусогийн үсийг харна. Хоорондоо шивэр авир хийлдэж, "И багш, И багш" гэж шивнэлдэцгээх нь нэг бодлын төвөгтэй. Хёну сургуулийн хаалга барин инээгээд -За алдарт И багш аа, өмнөхөөсөө хоёр дахин илүү анхаарал халамжин дунд байх нь дээ, бэлэн үү? гэхэд Хусог дургүйлхэн нүдээ эргэлдүүллээ.
Хэлэх ч үг олдоогүйнх биз.

《School:The Problematic Teacher》Where stories live. Discover now