ChapNo8. Өсвөр насны холион бантан!

54 11 5
                                    

Юу болоод байгаагаа хэлсний дараа, Жисү өөрийнхөө тухай ч бас ярьж эхлэв.
- Чамаас ялгарах юм ч алга шив дээ....Гурван жилийн өмнөөс Чанкюнийг харж эхэлсэн...
Чэён- Аааа!?
-Байж бай, тэгсэн ч Кюние намайг найз гэж л боддог...ям~мар ичмээр юм бэ? Би Кюниед унаж туссан байтал Кюние Жэнниг хайрладаг. Өнөөдөр Жэнниг багш нарын өрөөнөөс гарахад, шууд гараас нь хөтлөөд..."эмчийн өрөө рүү явцгаая" гэж хэлсэн. Ямар cool харагдсан гээч! Гэтэл Жэнни түүнд хатуу үгс хэлээд л орхиод явчихсан. Хайртай хүнээ өөр хүнд хаягдаад зогсохыг харах....ахахах аах~ амьдрал минь дээ....
Оройноос эхлэн орсон бороо жаахан ширүүснэ. Бороон чимээ дуулдахад, тэд босч тагт руу гарав. Чэён тамхи гаргаж ирээд, жаахан бодож байснаа хаячихлаа. Магадгүй одоо болих цаг нь болсон гэж бодсон байх л даа. Алгаа дэлгээд, бороон дуслуудыг мэдэрч зогссон Жисү, муухан инээвхийллээ.
-Овоо доо. Эртхэн л ингэх байсан юм.
Чэён- Тэгээд одоо яах гэж байна?
- Мэдэхгүй юм даа. Чиний хэлдгээр хүссэн бүхнээ хиймээр байгаа ч, сэтгэл өвдөөд байна.
Чэён- Өөрийгөө өвтгөхгүй бүхнийг хий.
-Яасан "амиа" сонсогдож байна аа! Хахаха ёстой нэг....Чи харин одоо яамаар байна?
Бүх зүйлийг ярь. И Хусог гэдэг тэр залуугийн тухай юу мэдэрдгээ надад хэл.
Чэён бодолхийлснээ,
- Нөгөө.. охидын яриад байдаг шиг гэдсэнд нисдэг эрвээхийтэй бол уулзаагүй ээ. Догдлох гэж юу байдгийг ч мэдэхгүй. Зүрх хурдан цохилохыг бол, айсандаа л тэгдэг гэж боддог шт. Тэр хүний тухай бол....над дээр, яг үүн шиг бороо асгадаг харанхуй нүдийг нь ахиад хармаар байна. Хааяа хааяахан л гарт минь хүрдэг тэр том цагаан гарыг тог цохитол нь атгаж үзмээр ч юм шиг....мэдэхгүй юм даа. Гаж санагдах байх даа?
Жисү- Хэцсс, сонсож байгаа надад ч гажиг санагдаад байна.
-Аахх....яах гэж тамхиа хаяв аа~ гээд доош тонгойход нь Жисү болиулаад,- Мэдрэлтээд байгаарай!
-Болио, угаасаа би балай, тэнэг, мэдрэл, сороо муутай, ухаан муутай атаманаас цаашгүй амьтан болдгоо болоо биз дээ!
Жисү- Новш! БОЛИОД ӨГӨӨЧ! Юу яриад байгаа юм? Бид өдөр болгон хэрэлдэж, мууддаг ч удалгүй буцаад эвлэрдэг биздээ? Тэр чинь бид бие биенийхээ бүх талыг хүлээн зөвшөөрч байгаа учраас л ....тийм учраас л эвлэрдэг юм за юу! ....
Жисүгийн ширүүхэн үгнээс хойш хэдэн хором өнгөрлөө.
Жисү ахин хоолойгоо засаад,
- Би найзыгаа алдахгүйн тулд тэр хөгийн Жэннитэй нь нийлүүлнэ. Тэгээд би өөрөө мартана. Новш, би...би...би ч гэсэн эмэгтэй хүн шдээ....
Бороо орж байгаа тулдаа л мэдэгдэхээргүй байсан хэдий ч, Чэён аль хэдийнээ Жисүг уйлаад буйг анзаарч байлаа. Тэгээд найзыгаа тэврэв.
-Чи аз жаргалтай байна гэж үү?
- Яаж би аз жаргалтай байдаг юм? Кюние найзын хүрээнд л намайг мэдэрдэг байхад, би хажууд нь догдлоод сууж байдаг байсан. Өдий хүртэл нуух ямар хэцүү байсан гээ! Хараал идсэн банди! Намайг анзаараагүй, миний сэтгэлийг хараа ч үгүй, хараал идсэн гомдмоор залуу!
Хүйтэн бороонд норж, түүнээс илүү гунигийн бороонд шалба норсон найзыгаа Чэён туйлын их өрөвдөв. Магадгүй хэзээ ч мэдрэхгүй, мартаж л дөнгөх сэтгэлийг нь дэвтээхийн тулд юу хийхээ мэдэхгүй байлаа.
Чэён- Ханиад хүрэхээсээ өмнө орцгооё оо. Энэ асуудлын учир олдох л болно, хонгор минь. Унтацгаая.
Жисү толгой дохино. Хувцаснуудаа сольцгоогоод, хамтдаа унтахаар болжээ. Дулаахан хөнжилдөө, хоёр найз охид тас тэврэлдээд хэвтэв. Удалгүй, Жисүгийн намуухан хурхирах дуулдаж эхлэлээ. Чэён болгоомжтой өндийж, Жисүгийн утсыг хайсаар зочны өрөөнд очив. Хэдэн зурвас ирсэн байна. Харвал,
Чанкюнаас байх нь тэр. "Энэ хоёр зурвас бичилцдэг юм байх даа?" гэсээр орчхов. Санаандгүй байсан хэдий ч, дараа нь unread хийчихье гэж бодоод зурваснуудад анхаарлаа.
From: Kyunie
"Байна уу? Хаана байгаа юм бэ? Залгалаа шүү?"
"Хөөе Ан багшийн дугаарыг мэдэх үү?"
"Kyunie зураг илгээв."

《School:The Problematic Teacher》Opowieści tętniące życiem. Odkryj je teraz