ChapNo2. За яахав, уучлаарай

117 21 7
                                    

{Author}
Хичээлийн цагууд сонирхолтой өнгөрч байсан боловч, унаган шартай Чэёны бүхий л анхаарал зөвхөн өнөө өглөөхөн харсан өөртэйгөө ярьдаг булиа багшид л төвлөрөөд байв.

Чэёны толгойд "Тэр багш гэж ч мэдэгдэхгүй, танхай царайлсан амьтанг миний дуртай хичээлийн багш болсонд итгэж чадахгүй нь.
Бурхан минь, би уг нь бүх хичээлдээ сайн юмсан.

Тэр багш намайг занаад, дүн чангаагаад байвал яана аа ,-,....

Хэрвээ ганц хичээл дээр дүн буурвал ч шинэ гарын боолт, боксын бээлий минь баяртай болох юм байна л даа Т.Т (санаа алдах)

Эртхэн энэ санаагаа болиод хуучи-"..*тог тог*
Чэён хөмсөгөө зангидан
-За юу вэ?! гэж амандаа бувтнав.

Мөч хэрийн дараа атиралдсан хөмсөгөө тэнийлгээд барахгүй,  тэнгэрт тултал өргөөдөхөх нь тэр.
Урлагийн түүхийн Со багш жаахан бухимдсан царайтай Чэёны нүүрэнд тулах үед, Чэён аль хэдийн сүнсээ зайлтал айчихсан байлаа.

Хонх дугарч, хичээл завсарлаагүйсэн бол хөөрхий Чэён галд шатаж үхэх байсан ч юм бил үү?

Харин энэ үед Жисү Чэёныг шоолсоор ирлээ.
Тэгээд зөөлөн нударч -Хатагтай Пак, өнөөдөр танд юу тохиолдоо вэ? Тэр царайгаа харсан ч болоосой.

Яг л угаалгын өрөөг дэлбэлчихээд, нууж чадалгүй баригдсан хагас цуст шиг...

Аааа арай, арай арай нөгөө шинэ янзтай багш толгойноос чинь гарахгүй байгаа юм биш бэээз? гэхэд Чэён санаа алдаад,
-За бас юу вэ, наад Хогвартсын хөгийн тэнэг онигоо чинь?
Тэгээд ч би тэр багшийг бодоогүй гэв.

Жисү нүдээ эргэлдүүлэн,
-Энэ л биш шүү, сургуулийн атаман гуай! Одоо тэр багшийн араас бусад охид шиг захиа, чихэр барьж гүйх үү? гээд цонхны цаадах руу заахад, цаана нь Хусогийн араас хэд хэдэн охид чихэр, дугтуй бариад шогшиж явах нь үзэгдэнэ.

Тэднийг шоолж жаахан инээчхээд цайндаа орохоор явцгаалаа.

Элдвийг ярилцсаар цайны газарт ороход урьд урьдных шигээ л олон хүүхдүүд хоолондоо оочёрлож, суугаад идэх нь идэж байна.

Жисү хоолонд оочёрлохоор болж, Чэён зүгээр хоосон ширээ олж суув.

Түүний хувьд өдөр нь маш аймшигтай эхлэж байгаа учраас,  хөлөө амраахыг урьтал болгосон нь тэр байх.

Удалгүй нөгөө ангийн найзууд болох Чанкюн, Жүхон хоёр хоолоо барьсаар ирж мэнд мэдээд сууцгаалаа.

《School:The Problematic Teacher》Where stories live. Discover now