ChapNo6. !WTF!

66 13 9
                                    

{Chaeyoung}
- Ахиад л даваа гараг!
Жисү -Ингэж хэлж байгаа хүн сургуульдаа толгой цохидог гэж бодохоор л....амьдрал шударга бус юм аа!
- Тэгээд би ашгүй дээ, даваа гараг! гэх ёстой юу?
Жисү -Больж үз, уур хүрчихлээ гэсээр түрүүлээд явчихлаа.
Би дороо нэг дэвслэв. Өнөөдөр сэтгэл санаа тиймхэн эхэлсний дээр тэнгэр аймшигтай харагдаж байна. Санаа алдчихаад, зам дээрээс Им толь бичиг, И хоолны сав хоёрыг олж аваад сургууль руу орлоо. Одоо ч Жисүгийн уурыг гаргах гэж бүтэн өдөр болох байх даа!  Жижигхэн юм байж жижигхээн уурлаж болдоггүй юм байх даа!
Даваа гарагтаа гол нь биш, солонгос хэл гурван цаг дарааллаж орохдоо л гол нь байсан юм шт!
{Author}
Чанкюн Жүхон хоёртой салах ёс хийчхээд, болгоомжлон байж анги руугаа орох Чэён.
Жисү рүү тонгойж ирээд харахад, цаадах нь буруу хараад суучхав. Чэён нэг хэнгэнэтэл санаа алдаад, суудалдаа суух үед хонх дугарчээ.
Нүдээ нээнгүүтээ, хүлээж байснаас тэс өөр зүйл харсан Чэён удаанаар ангайж эхлэв.
Самбарын өмнө зогсож буй И багш гайхалтай хараа булаам харагдаж байсан юм.
Чэён дотроо "Хараал ид! Э.э.энэ ю.юу вэ?....би ингэнэ гэж төсөөлөө ч үгүй.....яаж ингэж янзтай харагдаж чадаад байна аа! Новш гэж, би..би түүнийг царайлаг гэдгийг нь мартсан бололтой..." гэсээр анх хийхдээ түнийг яаж харагдах байсныг төсөөлөн сууна. Харин Хусог цочролд орж, ангайсан Чэёныг харлаа. Инээдээ тэвчих хэцүү байсан ч, багахан мушигнан зогсоход нь
-Багш аа, өнөөдөр сайхан зүйл тохиолдоо юу?
Хусог -Тийм гэж болно оо
-Хөөх багш аа, юу тохиолдсон юм бэ?
-Хэлчих л дээ багш аа
Хусог -Багшийг нь дээрэлхээд байсан хүнээс хариугаа авсан юм. Тэгээд л болоо, за тэгэхээ~
-Ямар хөөрхөн юм бэ..
-Хэн дээрэлхэж чаддаг байна аа!
-Ёстой болгоод та~
Хусог -Кхм за хүүхдүүд ээ, өнөөдрийн сэдэв энэ байна. Бичээд аваарай.
Ангид байсан хүүхдүүд тонгойн, дэвтэртээ сэдвээ бичиж байхад одоо ч алмайрсан байх Чэён руу Хусог инээж байгаад ирмэлээ.
Чэён цочиж, амаа хаахыг харсан Хусог толгойгоо сэгсрэн эргэж харав. Ийнхүү Хусогийг чадах гэсэн ч, эсрэгээрээ чадуулчихсан Чэён хөмсөг зангидсаар гурван цагийг арай гэж дуусгалаа. Цайны цагийн хонх цохиход, хүүхдүүд гарч гүйлдэх бол Жисү Чэёны ширээн дээр ирээд
-Пак Чэён! Чамд, надад хэлэх ямар нэг зүйл байх ёстой доо?!
Чэён -Ааахх...өглөөний явдлыг хэлж байг~
-Биш! Илүү зүйл ?
Чэён -Айн....юун илүү ?
-Надаас нуугаад байгаа юм аа хэзээ хэлэх гэж байсан юм дээ?
Чэён хөмсгөө зангидан, олон юм бодох бол Жисү санаа алдаад
-Ингэж баригдаагүй бол үхтлээ нуух байсан юм биш биз дээ?
Чэён -Юу яриад байгаа юм бэ?(Арай И багштай сөргөөд байгааг минь мэдчихсэн юм байх даа?!)
-Миний юу яриад байгааг үнэхээр ойлгохгүй байгаа болоод ингээд байгаа юм уу?
Чэён -...(Болохгүй ээ, Жисү чамайг хутгамааргүй байхад..)
-.....За за...
Чэён -Ойлголоо, хэлье. Үнэндээ И багшийн үсийг тийм болгосон хүн нь би.
-Чи үс буддаг байсан юм уу!? 0◇0
Чэён -(WTF) Юу?
-Хэзээ будаж сурсан юм? Яагаад И багш гэж? Та 2 яагаад байгаа юм?
Чэён нүдээ эргэлдүүлэв.
Чэён -(Ийм л тэнэг найзтай хүн дээ би. Тайлбар ч сонсохгүй...) Үгүй ээ Жисү сонс. Би өлсөөд байна. Гэрт тайлбарлаж өгье за юу? Одоо хурдхан бууцгаая.
-За яахав, нуусан бүх юмаа хэлнэ шүү чи!
Чэён Жисүг сугадсаар, завсарлааны цагтай уралдан цайны газрыг зүглэлээ. Чанкюн Жүхон хоёр ч суудлаа эзэлсний дээр, охидын хоолыг бас авчихсан хүлээж байх нь хичнээн хайр хүрэм санагдсан бол...
Чанкюн -Та хоёрыг ирэхгүй нь л гэж бодлоо.
Жүхон -Тхх, ирэхгүй бол би л идэх байсан л даа..
Жисү -Энэ ийм шт. Ийм болохоор чи гүзээтэй байгаа юм шт.
Жүхон бүлтэгнэн -Тэгээд яадаг юм?
Чэён -Тэгээд бас чи lonely single...
Жүхон -Тэгээд яадаг юм! Би царайлаг учраас, би shining single!
Охид нүдээ эргэлдүүлэв. Харин харж суухаас залхсан Чанкюн инээгээд
-Тэр ч яахав, яагаад удав?
Жисү юм хэлэхээр амаа ангайтал Чэён хоолойгоо засаж таслаад
-Завгүй байсан юм гэхэд Жисү гилжийж ирээд хараад байсан болохоор нь Чэён
- (Ёоох) Кхмм, өнөөдөр манайх руу явцгаана шүү. Хэлэх юм байна.
Чанкюн -Надад сайн болчихсон юм уу? No no nooo миний анд аа, болохгүй шүү. Мань чинь танай ангийн Жэннид бундантай..хэхэ
Чэён,Жисү -Энэ хоёр угаасаа ийм шт!
Жүхон -Ахх....Охид яагаад ийм ядаргаатай юм бэ андаа?
Чанкюн -Хэн мэдэх вэ..
Чэён -Чамд сайн биш болохоор олон долоон юм онхолдолгүй хамт харина, тэгээд ойлгочих.
Жисү -Жэннигийн юу нь чамд таалагддаг юм бэ?
Чанкюн - Танай ааштай найзынд очоод тайлбарлана, тэгээд ойлгочих.
------------------------------
~Meanwhile in Minhyuk's room~
- Хичээлийн жил дөнгөж эхлэж байхад зүгээр юм уу?
Минхёг -Зүгээрээр барах уу! Гурвын гурван сар ногоорсон хүүхдүүд, одоо хүртэл хичээлээ тасалмаар санагдаж байгаа! (Би тэгдэг байсан юм чинь)
-Гэхдээ ах аа, 12 сард нэг мөсөн зулсарыг тохиолдуулаад хийчхэж болохгүй гэж үү?
Минхёг -Аэшшшш, энэ хоёр чинь харин..! Ирж няслуул хоёр муурын зулзага аа!
Хёну инээгээд очиж няслуулав. Харин Хусог одоо ч эргэлзсэн хэвээр байх бөгөөд,
- Гэхдээ ах аа, давтлаганы хуваарь гарсан шт. Энэ сард дүүргийн, улсын олимпиадууд олон байгаа. Хүүхдүүд сатаараад, хичээлээ хийхгүй шт ээ. Олимпиадад ороод амжилт үзүүлэхгүй бол ..
Минхёг санаа алдан,
-Би мэдэж байгаа болохоор дуугүй багш нарын өрөөнд аваачаад наагаадах аа гээд байна.
Хусог- Туслахаараа хийлгээч, эсвэл өөр юу ч билээ...нарийн бичиг гэдэг билүү? хэмээн Хёну руу харав. Хёну толгой дохиж харагдах бөгөөд Минхёг
-Миний нарийн бичгийг битгий зарах гээд байгаарай. Би ч барагтай зардаггүй юм, тэрнийг чинь! гээд ширээн дээрх товчоо дарлаа.
Мөч хэрийн дараа хаалгаар тэвхийсэн цагаан залуу орж ирээд,
-Юу гээд ажилтай байхад дуудаад байгаа юм бэ? Өөрөө барагдахгүй олон юм даалгачхаад.
Хёну -За анд, үглээд л байна уу?
Хусог -Өөр яах юм, чаддаг нь тэр юм чинь.
Минхёг, Кихён- Тэгвэл чи хийхгүй юу?!
Хусог -Барьж идлээ?
Кихён - Чамаар хийсэн хоол муухай л болно гэхэд Хусог инээгээд
-Баярлалаа, би ч бас өөрийгөө царайлаг гэж боддог.
Минхёг цагаа харав. Тэгээд, -Ямартай ч би Кихёнтой ч ярилцсан. Сургалтын албаныханд мэдэгдэл хийх болохоор наадахаа өрөөндөө аваачаад наачих. Орой танайд сууцгаая.
Кихён толгой дохиод, -Тийм шүү. Хонх ч дугарах нь байна.
Хёну Хусог хоёр дуугүйхэн толгой дохисоор өрөөнөөс гарав. Харин өрөөндөө ороод хуваарийн булан дээр авчирсан цаастайгаа наагаад, багш нарт зарлалаа.
Багш нар ч баярлах нь баярлаж, санаа зовсон аястай нэгэн ч үзэгдсэн юм.
------------------------------
Завсарлагаа дуусахаас өмнөхөн орж ирсэн Чэён, Жисү хоёр дэвтрээ дэлгэн сууцгаах бол ангийн багш нь орж ирээд
-Баасан гарагт хичээл орохгүй. Сургуулийн аялалд явна. Хэрвээ явахгүй гэх шалтгаантай бол, цаасан дээр бичээд багш нарын өрөөнд аваад ирээрэй.
Ангийнхан ч орилолдон, шуугицгаав. Ангийн дарга босоод -Явахгүй хүн байгаа юм уу?
-Байхгүй ээ, бүгд явна.
-Явна биз дээ,хөөе?
-Явалгүй яадаг юм. И багшийг энгийн хувцастай харах боломж гэсээр охид хөөрөлдөнө.
Жисү Чэён руу ирмэхэд Чэён толгой дохин инээмсэглэв. Харин хэн нэгэн Чэён руу ширтэхийг хэн ч анзаараагүй юм.
Чэён Жисү хоёрын хичээл дууссан ч, Чанкюн Жүхон хоёрынх дараагийн цагийн дараа тарна. Тиймээс охид тэр хүртэл сургуулийн саравчинд сууцгаав. Гэтэл хаанаас ч юм, Жэнни хэдэн охинтой хамт гараад ирлээ.
-Пак Чэён! Чи И багшид сайн юм уу?
Уг асуултад учиргүй цочирдсон Чэён Жисү хоёр бие бие рүүгээ харцгаав. Тэгээд Чэён
- Үгүй. Хэн тэгэж байна?
-Тийм л юм шиг байсан даа. Эсвэл арай И багш чамд сайн юм уу?
Чэён -Күйх...Жэнни чи ер нь өнөөдрийн эмээ уусан уу? Юу бодож, сэтгээд яваа юм бэ?
-Хариулаач? Та хоёрыг холбоотой гэдгийг мэднэ. Ямар холбоотойгоо л хэл.
Чэён -Ямар ч холбоогүй бол юу гэж? Чи сайн болоод ингээд байгаа юм уу?
-Тэгсэн. Би сайн. Төгсөөд И багштай үерхэнэ! Тиймээс чи орчин тойрноос нь зайлаад өг.
Үүнийг сонсоод Чэёны хошигносон төрх хувьсхийв. Хөмсгөө зангидаж, хоолойгоо засаад
-Жисү явъя гэхэд Жэнни зам хааж зогслоо.
-Чи сайн л юм байна шт. Тэгвэл боль, чи намайг барахгүй гэхэд аль хэдийнэ бачимдаад эхэлсэн Чэён гүнзгий амьсгал аваад
-Балай амьтан минь зам зайл! гэтэл Жисү гэнэт,
-Сайн биш гээд байхад яагаад байгаа юм бэ чи!
-Юу гэнэ ээ! Чи муу сэгсийсэн шулмас!
-----------------------------
~Lots of minutes ago~
Хёну нүднийхээ ухархайг массажилсаар хоолойгоо засав. Тэгээд инээж буйгаа мэдэгдэхгүй гэж хичээсэн ч, тун эвгүй дуугаар
-За тэгээд яг яасан гэнэ ээ?
Жисү -Кххмм...тэр нөгөө, Чэён бид хоёр гэмгүй зүгээр сууж байсан чинь Жэнни гарж ирээд л...
Хёну - Үгүй ээ, чи биш тэр шаргал үст дугар даа?
Чэён цочисхийгээд,
-Бидний буруу багш аа, ахиад ингэхгүй.
Хёну -Үгүй ээ, юу болсныг хэлээдэх л дээ? Ахиад хэдэн ч удаа ингэж үстэлцсэн болно, гол нь шалтгааныг нь мэдчихвэл арга хэмжээ авахад амар болох гээд байна!
Жэнни толгойгоо өндийлгөв. Тэгээд -Энэ эхэлж намайг хараасан, тэгээд уур хүрээд л...
Чэён -Юу? Одоо би гол буруутан уу? Хэн эхэлж утгагүй дэмий юм чалчиж, зам хаалаа? гэж Жэнни рүү нэг, Жисү рүү нэг харахад Жисү уруулаа жимийн Жэнни рүү заах нь харагдав. Жэнни элгээ тэврэн,
-Юу ч байсан чамаас л болсон. И багш бид хоёрын дундуур орж зүрхэлсэн биз дээ чи?
Чэён -Битгий тэнэглээд бай. Тэр сайхан И багшийгаа дуудаад ирээч тэгвэл.
Жисү тэр хоёрын дундуур нь шургах гэж үзээд цохиулсан болохоор, одоо зүгээр л хажуунаас нь
-Багш нарын өрөөнд байгаа юм байж, дуугаа аядаач дээ?
Хёну харин эвхэрч унатлаа инээлээ. Азаар Хусог, Чанкюн Жүхон хоёртой ирэхэд нь
-За хөгшөөн, өсвөр насны охид чинь миний мэдлээс хэтэрсэн асуудал байна. Өөрөө очиж аргал гэсээр ширээ рүүгээ мөлхөнгөө алдан явна.
Хусог гараа халаасандаа хийчхээд, охидын өмнө зогсов. Тэгээд чангахан дуугаар
-Багш нарын өрөөнд байгаагаа санаач! гэхэд охид цочиж харлаа. Жэннигийн харц нь урсаж буй булгийн ус шиг харагдсан бол, Чэёны харц яг л тэсрэх бөмбөг шиг болсон байв.
Хусог охидод сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийг 7 хоног угаах шийтгэл өгөөд, Чэёнаас бусдыг нь явахыг сануулна. Жисү Чэёнд "Үүдэнд хүлээж байя" хэмээн амны хайрцгаар хэлэн гарлаа.
Үүдэнд хүлээж байсан Чанкюн Жэнниг харангуутаа гараас нь бариад
-Эмчийн өрөө явъя, уруул чинь шалбарчихаж.
Жэнни гараа хүчтэйхэн татаж авав.
-Тэр Чэёндоо л нялуур. Намайг тайван орхи гээд түргэн алхсаар явжээ. Харин Жүхон хаягдсан Чанкюний дэргэд, шогширсоор ирээд
-Зүгээр дээ, чамд би байна хэмээн энд тэнд нь гарч инээлгэх гэж оролдоно. Чанкюн санаа алдаад,
-Би гутрах юм шиг харагдаад байна уу? Би угаасаа cool.
~Meanwhile in teacher's room~
Хусог -Надаас болоод зодолдсон гэсэн үү? гээд учиргүй инээж гахав. Чэён ярвайн
-Багш аа, та ямар том дарвагар амтай юм бэ? Охид үүнийг чинь харсан бол та сургуульд нэр хүндгүй болох байж.
Хусог -Кхмм...хахахахаха гэхдээ л чи хар л даа, наад царайгаа. Хацар ам нь шалбарчхаад хэмээсээр шархны лент нааж өглөө. Вонугийн царай хэтэрхий ойрхон санагдсан ч Чэён өөр багш нар байгааг харсан учраас,
-Би өөрөө чадна аа, төвөг удсанд уучлаарай.
Чэёныг гарах гэхэд нь Вону түргэхэн босч очоод
-Миний үс чамайг хангалттай гайхшруулсан байх. Ийм үстэй болгосонд баярлалаа гээд ирмэв. Чэён бага зэрэг улайж, юм хэлэлгүй гарч гүйлээ. Өрөөнд байсан хүмүүс нь ердөө Хёну болон тайлан авахаар ирсэн Кихён хоёр л байсан учраас, Хусог ч санаа зовсон юмгүй инээсээр суудалдаа сууна.


《School:The Problematic Teacher》Where stories live. Discover now