15. Finally (төгсгөл)

718 81 21
                                    

"Жимин а?"

"Т-тэхён уу?"

"Тиймээ. Би байна"

"ХӨӨЕ!!! Чи муу зэвүүн амьтан! Яаж хэл сураггүй хоёр долоо хоног алга болж чаддаг байна аа? Намайг бодоод ядаж ганц зурвас биччиж болсонгүй юу?! Би ямар их санаа зовсон гээч?! Бараг чамайг үхчихсэн юм байх гэж бодож бай—

"Чамайг их санасан"

Жимины хамаг уурыг Тэхёны гунигтай нь аргагүй өгүүлсэн ганц л өгүүлбэр үгүй хийчихэв. Уурандаа багтарч байсан Жимины нүд одоо нулимсан далайд бүрхэгдэж, хацрыг нь даган ганц хоёр нулимс бөмбөрч унасаар хоолой нь зангиран

"Б-би ч гэсэн..... би ч бас чамайг зөндөө их санасан Тэхён а. Чи хаана байсан юм? Намайг хаячихлаа л гэж бодсон"

Жимин утасны цаанаас уйлсаар, чичигнэх хоолойгоороо арай гэж үг унагаахад Тэхён сул дуугаар түүнийг аргадах гэж хичээн

"Уучлаарай Жимин а. Би хэзээ ч чамайг орхихгүй шүү дээ. Би ч бас чамайг санаад, хоолойг чинь сонсохыг хүссэн. Инээдийг чинь харж, энэ хэцүү үед хажууд минь байж намайг тэврээсэй гэж хүссэн. Гэхдээ үнэхээр......сул дорой байдлаа чамд харуулахыг хүсээгүй юм. Би чамайг хамгаалах ёстой байж, өөрийгөө хамгаалуулаад байж болохгүй биз дээ?"

"Т-тэхён а"

"Би чамд хайртай шүү дээ. Миний бяцхан залуу"

Жимин их удаан уйлж суусан юм. Харин Тэхён илүү зүйл хэлэлгүй чимээгүйхэн Жимины уйлахыг сонсож, их л ядарсан байх ч ингээд ч болов Жиминыг сонсож байгаадаа баярлаж байсан юм.

Жимин арай тайвширч, нус нулимсаа арчаад, бүлцийж улаасан нүдээрээ тааз ширтэн

"Юу болсон юм? Чи надад хэлмээр байна уу?"

"Би...."

"Тэхён а. Бид үерхэж байгаа шүү дээ. Үерхэл гэдэг чинь зөвхөн аз жаргалтай үед нь бие биенийхээ хажууд байж, инээлгэхийг хэлддэггүй юм. Хэцүү үед нь хажууд нь байж, түшиж тулж, нулимсыг нь арчиж, хүч оруулж өгөхийг хэлдэг юм. Тиймээс юу болсон тухай хэлээч дээ?"

Тэхён хэсэг чимээгүй суув. Утасны цаанаас Тэхёны зөвхөн амьсгалах чимээ сонстох ч Жимин тэвчээртэй, түүний ярихыг хүлээнэ.

30 аад минутын дараа утасны цаанаас Тэхёны цурхиран уйлах дуу сонсогдож Жиминыг харанхуй нөмрөөд авах шиг л болов. Тэр өмнө нь хэзээ ч Тэхёныг ингэж уйлна гэж бодоогүй болохоор түүнд үнэхээр л муу зүйл тохиолдсоныг ойлгов.

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now