14. It was a real

600 79 3
                                    

Зугаалганаас хойш аль хэдийн долоо хоног өнгөрчээ. 3-р улирлын амралт хараахан дуусаагүй байгаа учир бүгд л гэр гэртээ амарцгаах аж.

Тэхёнаас дуудлага аль эсвэл мессэж ирэлгүй их олон хоносонд Жимин их гайхаж байлаа. Тэр үргэлж Тэхёнаас дуудлага хүлээж, утсаа өөртөө ойрхон байлгаж, дуудлага ирвэл баярлан авах ч, энэ нь хэзээ ч хүлээсэн хүнээс нь биш байсанд тэр зүрхэндээ гомдол тээн, гуниглана.

Эцэст нь тэр түүнийг хэт их санасандаа ядаж ганц харах гэсэндээ утаслуу нь нилээн хэд залгасан ч утсаа авсангүй, зурвасанд ч хариу өгөхгүй. Үнэхээр л арга ядан бачуурахдаа тэр том цамцаа углан, гэрээсээ гарч гудамж дагуу хэсэг алхав.

Нар аль хэдийн жаргаж, гадаа сэрүү орсон ч болж, Жиминд үнэхээр таатай цаг уур байлаа. Гэсэн ч түүний дотор хоосон орхиж, цаанаа л нэг гунигтай явна.

Яагаад залгахгүй, хариу бичихгүй байгаа юм бол оо? Ганц удаа ч болсон хоолойг нь сонсчихвол, би бүрэн цэнэглэгдээд хичнээн их эрч хүчтэй болох бол? Яагаад ингэж их санаа зовоогоод байгаа юм бэ? Ким Тэхён. Ядаж байтал гэрийг нь ч мэдэхгүй. Надад ер нь Тэхёны талаар мэддэг юм байна уу?

Тэр.... ямар хоолонд дуртай вэ?
Тахиа? ........ үгүй ээ. Тэр чинь.....Жонгүгын дуртай хоол.....

Тэр ямар дуунд дуртай вэ?
Хип хоп? .......үгүй ээ. Тэр бас л ......... арай ч дээ? Надаар тоглож байгаа байлгүй дээ?! Би үнэхээр юу ч мэдэхгүй юм.

Жимин хөлөөрөө газар дээр зураг зуран, дурамжхан сууж байхад түүний урд хэн нэгэн ирж зогсов. Жимин зүгээр л тэр хүнийг өмссөн гутлаар нь таниад

"Яах гээв? Жон Жонгүг"

"Намайг гэж яаж мэдсэн юм?"

"Чиний өмсөх хамгийн дуртай, цагаан цэнхэр пүүзийг чинь хараад"

"Чи намайг их сайн мэдэх юм аа?"

"Үгүй байсан ч болоосой...."

Жимин газар ширтээд, хөмсөг зангидан Жонгүгт их л дургүй ярьна. Жонгүг ч дасал болсон зүйл шиг тоолгүй, Жимины хажууд суугаад

"Чи ..... надад сайн уу?"

"Үгүй ээ..... уучлаарай. Гэхдээ би чамаас илүү нэгэнийг олсон"

"Тийм дээ. Тэр нь ч дээр. Би зүгээр л чамайг одоо болтол надаас—

"Тийм юм байхгүй ээ. Энэ бүхэн дууссан Жонгүг. Би чамд аль хэдийн хэлсэн чи хязгаарыг давсаан гэж."

"Тиймээ. Би ч угаасаа жинхэнэ новш байсан. Хүлээн зөвшөөрч байна. Охидуудтай орооцолдож, чамайг их уйлуулдаг адгийн амьтан байсан. Гэхдээ.... миний чамайг гэсэн сэтгэл жинхэнэ байсан юм шүү Жимин а. Одоо ингээд ч болов чамайг явуулж, өөр сайн хүнтэй хамт байгаасай гэж хүсч байна. Надаас илүү чамайг хайрлаж чадах нэгэнтэй.....хамт байгаасай гэж хүсч байна. Бас .... би чамайг аль хэдийн тэр хүнээ олсныг ч мэдэж байна"

Жимины үзэн яддаг Жонгүгын бохир нүд эдгээр үгсийг удаанаар зөөн хэлэхдээ чин сэтгэлээсээ ундарч байгааг нь батлах мэт Жонгүгын нүд нулимсаар арчигдаж, цэвэр тунгалаг харагдаж байлаа. Эцсийн эцэст Жонгүг ч Жиминд хайртай байж. Гол нь түүнийгээ хамгаалж авч үлдэж чадаагүй аж.

Угаасаа хэн ч өөр шиг нь новштой хамт байхыг хүсэхэв дээ? Сүүлийн хэдэн сар Жонгүг бүгдийн ухаарч, Жиминыг ч ойлгож байлаа. Бүгд өөрийнх нь л буруу учир өнөөдөр л нүглээ наминчилхыг хүсэж, Жиминыг хайн иржээ. Одоо ч түүндээ хэлж байна. Тэр хуучны бяцхан, гэнэн цайлган хүүгийн инээмсэглэлээр мишээж

"Би чамд бүхий л аз жаргалыг хүсэж байна"

Жимин инээмсэглэн Жонгүгын нулимсаа тэвчих нүдрүү ширтэн

"Тиймээ. Одоо л чи миний мэддэг бяцхан туулай байна"

Тэд хоёул бие биенлүүгээ инээмсэглээд, Жонгүг сандлаас өндийн

"Тэгвэл би ингээд явлаа. Цаашдаа бараг л уулзахгүй байх. Би шилжиж байгаа"

Жимин ч суудлаасаа өндийн Жонгүгрүү харан зогсоход тэр туулайн шүдээ гарган инээмсэглээд

"Уйтгартай 18 насны минь анхны хайр байж өгсөнд баярлалаа Жимин а"

"Чамд ч бас"

Жонгүг хурдан хурдан алхсаар Жиминээс холдон алхвал Жимин инээмсэглэн, түүний ардаас харсаар үлдлээ.

"Бас тийм ч их өөрчлөгдөөгүй байж ээ? Жон Жонгүг"

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now