6. Promise

703 89 1
                                    

"Жимин а!"

Тэхён инээмсэглэн гараа даллавал Жимин одоо ч нойрноосоо бүрэн сэргээгүй байлаа. Тэр хааш яаш хувцас өмсчихсөн, үс нь сэгсгэр, нүдээ ч бүтэн нээж чадахгүй байгаа бололтой харагдана.
Жимин нойрмог, сул дуугаар

"Тэхён а......яах гэж ирсэн юм бэ? Одоо шөнийн 2 цаг болж байна штэ?"

"Уучлаарай. Сэрээчихсэн үү?"

"Мм~"

Жимин Тэхён хоёр Жимины гэрийн гадаа уулзах ба Тэхён их л цоглог, баяртай харагдана. Харин Жимин эсрэгээрээ нүдээ аниад нааш цааш саван, унах шахана. Тэхён Жиминыг өхөөрдөн, хөвсгөр шар үсийг нь гараараа самнан инээмсэглээд

"Чи их эгдүүтэй гэдгээ мэдэх үү?"

"Мм~ мэднээ"

Тэхён хөнгөхөн инээд алдан, унтаагаараа байх Жимины хамар дээр зөөлөн үнсвэл Жимин хамраа үрчийлгэн инээмсэглэнэ. Жимин хоёр гараараа Тэхёны бэлхүүсийг ороож тэврээд, цээжинд нь наалдав. Тэхён ч түүнийг зөрүүлэн тэврээд

"Өнөөдөр 100 жилд ганц тохиодог өдөр болно"

"Айн? Юу болох юм?"

"Юу ч гэсэн машинд суучих"

"Юу? Чи машингүй"

"Ахаасаа зээлчихсэн юм аа"

"Чамд бүр үнэмлэх ч байхгүй. Би ийм амь насаа эрсдэлд оруулсан зүйл хийхгүй ээ"

"За алив л дээ. Энэ хөгжилтэй байх болно оо. Надад итгэ"

Тэхён Жиминыг чирсээр машинд суулгаад, тэд хотоос гаран бараг л хүнгүй байх далай эрэг дээр ирэв. Тэд хоёул машиныхаа хамар дээр гарч суугаад тэнгэр ширтэн

"Чи өмнө нь далай дээр ирж байсан уу? Жимин а"

"Бүүр жоохондоо ганц л удаа"

"Би харин эмээгээ амьд байхад үргэлж ирдэг байсан. Би чинь эмээ дээрээ л өссөн юм штэ?"

"Тэгвэл эмээ чинь их сайн хүн бололтой?"

"Тиймээ. Их сайн хүн байсан юм"

Тэхён доош ширтэн, нүүрэндээ гунигтай инээмсэглэл тодруулна. Харин хажуунаас нь ажих Жимин түүний гарнаас салаавчилж атган,

"Эмээ чинь сайн хүн байсан юм чинь одоо их сайхан газраас чамайг хараад бахархаж байгаа гэдэгт би их итгэлтэй байна"

Тэхён гунигтай нүдээрээ Жиминлүү ширтвэл, Жимин түүний нүдэн дотор төөрөх шиг болж тэд бие биенээ тасралтгүй ширтэнэ тэгээд удаанаар инээмсэглэнэ. Тэхён Жимины гарыг улам чанга атгахад Жимин Тэхёны мөрийг дэрлэн тэнгэр өөд ширтэв.

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now