4.Can i?

737 96 3
                                    

Жимины талаас

Зовхи минь хүнрээд, нүдээ нээхэд үнэхээр хэцүү байсан ч би яг юу болоод байгааг мэдэхийг хүссэндээ нүдээ удаанаар нээлээ. Ухаан алдсанаас хойш хэдэн цаг өнгөрсөн юм бүү мэд. Ямартай ч нар доошилж, тэнгэрийн хаяанд шаргал туяа татсан байв.

Хоолой хөндүүрлэж, хэцүүхэн амьсгаадахдаа би хэн нэгэний том гар миний духанд хүрэхийг мэдрээд нүдээ шилжүүлвэл Тэхён хөмсөгөө өргөж, санаа зовсон нүдээр надруу ширтэж байв.

"Жимин а. Зүгээр үү?"

Би харцаа арай гэж түүнээс салгаад, ямартай ч би гэртээ, өрөөндөө байгаагаа мэдлээ. Ээж аав хоёр өнөөдөр ирж хонохгүй, түүнийг энд байсан ч зүгээр байх гэсэн бодол төрж

"Тэхён а"

"Аан за. Яасан? Гайгүй болж байна уу?"

"Хэрвээ зүгээр гэвэл надтай хамт хонох уу?"

Тэхён миний асуултанд цочирдсон бололтой ямар ч хариу үйлдэлгүй гацаж орхиход нь би буруу юм асуучихав уу гэж бодоод, цаашаа харж хэвтэн

"Буруу юм асуучихлаа. Уучлаарай. Чи одоо явдаа. Би зүгээр"

"Зүгээр гэнэ шүү! Хэр их өндөр халуурч байгаагаа мэдэж байна уу?"

Тэхён орны хажуугаас өндийн өрөөнөөс гараад нэх удсангүй буцаж орж ирэхдээ хувин ус, алчууртай орж ирэв.

"Чи их хөлөрч байна. Формоо тайлчих?"

"Үгүй ээ. Би зүгээр"

"Яагаад зөрүүдлээд байгаа юм бэ? Тайлчих аа"

"Би хөдөлж чадахгүй нь ээ. Ядраад байна"

Тэхён хүндхэн санаа алдаад Жимины нуруунаас нэг гараараа түлхэн, орон дээр өндийлгөж суулгаад, өөрөө түүний сорочкон цамцны товчийг эхнээс нь удаанаар тайлж эхлэв. Яасныг нь мэдэхгүй ч товч тайлагдах тусам Тэхён хөлөрч, нэг л өөртөө итгэлгүй болж явсаар Жимины цамцыг тайлав.

Тэхён тэр доороо уулга алдан, Жимины жижигхэн биедээ баймгүй булчинлаг биеийг нь хараад хэсэг балмагдан, таг гөлөрчихсөн зогсов. Тэгээд өөрийгөө нэг алгадаж сэргээн, нүдээ тас аниад биеийг нь алчуураар арчсан болоод, түүнд нэг подволк углан, буцаад оронд нь хэвтүүлэв.

Тэр хөлсөө гараараа арчаад

"Ё-ёохх, аюултай байлаа шүү"

Тэхён Жимины унтаж байгаа өхөөрдөм царайг харан инээмсэглээд, түүнд удаанаар ойртож духан дээр нь зөөлөн үнсэв.

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now