9.Revenge

667 86 7
                                    

"Пак Жимин хичээлдээ ирэлгүй долоо хонолоо. Тэр яасан юм бол?"

"Багш өвчтэй гэж хэлсэн шүү дээ. Юу л болов гэж"

Хичээлээ барагтай таслаад байдаггүй, ангийн онц сурлагатан хичээлдээ ирэлгүй олон хононсонд ангийн хүүхдүүд хоорондоо ярилцан гайхана. Хамгийн ард ширээгээ дэрдэн хэвтэх Тэхён л хүндхэн санаа алдан, хэн Жиминд тийм муухай зүйл хийлгэсэн байх талаар бодож, ер нь л гадарлаж байв.

Энэ хооронд түүний хажууд Жон Жонгүг ирж зогсов. Тэр гараа халааслан, ширээ налж, гялалзсан хар үсээ гараараа хойш самнангаа

"Жимин.....яасан юм?"

Тэхён хөмсгөө зангидан Жонгүг лүү хараад

"Чамд ямар ч хамаагүй"

"Би Жиминтэй нэг жил үерхэхдээ хэзээ ч ингэж олон хоног таслаж байхыг нь хараагүй"

Тэхён ширээнээсээ өндийгөөд, түүний хажуугаар өнгөрөхөд Жонгүг уурлаж

"Хараал идсэн новш минь!!! Жимин яачихсан юм бэ?! Үерхэж байгаа юм бол түүнд анхаарал тавиач?!"

"Чиний анхаарал тависан чинь хаана байгаа юм? Жиминыг тэгэж их уйлуулчихаад, одоо чамд ингэж хэлэх зориг байна гэж үү?!"

Ангийн бүх хүүхдийн анхаарал тэдэн дээр төвлөрсөнд, эсвэл Жонгүг хэлэх үггүй болсондоо ч тэр үү Тэхёны бугуйг тавихад Тэхён түүний мөрөн дээр хөнгөхөн цохин

"Би чамд хэлсэн байх аа? Одоо Жимины араас гүйхээ боль! Тэр аль хэдийн минийх болсон"

Тэхён ингэж хэлээд мушилзан инээмсэглэвэл, Жонгүг уруулаа зуун өөрийгөө арай гэж барьж байгаа харагдана.

"За болилдоо. Ингээд байвал би л муу хүн болох нь"

Тэхён ангиас тайван алхаж гарахад Жонгүг уурандаа багтарч байв.

Тэхён сургуулийн кордиороор удаан алхаад, 12-2 гэсэн ангийн өмнө ирж зогсов.

"Сон Хэжин!"

Тэхёныг ангийн үүднээс орилоход Хэжин гэх охинтой хамт байсан охидууд инээлдэн, Хэжинийг өдөх бол Хэжин зүгээр л хүлээж байгаарай гэж хэлээд Тэхён дээр ирэв.

"Юу хүсээв?"

"Дагаад яв"

Тэхён Хэжин хоёр явсаар хүн бараг явдаггүй шатны доор ирээд, Тэхён шууд л нөгөө охиныг хананд шахан, сорочкон цамцыг нь хуу татан урав. Хэжин орилж Тэхёныг өөрөөсөө түлхэх бол Тэхёнд тэр нь нөлөөлсөнгүй, Тэхён Хэжины цамц, богино банзлыг нь тайлахад охин зөвхөн дотуур хувцастайгаа үлдэв.

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now