7.Romance in libary

726 90 2
                                    

"Ахх. Би хичээл хиймээргүй байна аа. Гарч зугаалъя л даа? Жимин аа?"

"Тэхён шши. Бид төгсөх ангийн сурагчид. Хичээл бол хамгийн чухал. Ялангуяа чиний хичээлийн дүн их муу байгаа гэж сонссон. Намайг ашиглаад сайн сураад ав. Би хичээлдээ их сайн"

Тэхён Жимин хоёр сургуулийн номын санд байх ба Жимин урдах номноосоо юу ч юм харан дэвтэр дээрээ хуулах бол Тэхён хичээл хийхгүй гэж уйлагнан, ширээ дэрлэн хэвтэнэ.

Жимин өөртөө таарсан, нимгэхэн араатай шил зүүсэн байх нь өөрт нь зохисон гэж жигтэйхэн, бас хичээлдээ их анхаарлаа хандуулсан байх нь түүнийг улам л сэтгэл татам харагдуулна. Тэхён түүнийг нүд салгалгүй ширтэн

"Чи их царайлаг харагдаж байна. Уул нь их эгдүүтэй юмсан. Миний бяцхан дэгдээхийг буцааж өг! Сэтгэл татам залуу минь!"

Жимин түүний ярианд хөхрөн инээд алдаад, барьсан харандаагаараа түүний толгойруу цохин

"Хичээлдээ анхаарч үз суут ухаантан минь!"

Тэхён цохиулсан газраа илэн, уруулаа унжуулаад

"Би энэ томъёог ойлгохгүй байна аа. Заагаад өг"

"Алив. Харъя"

Жимин томъёон дээр ажиллаж, Тэхёнд яаж хийх ёстойг нь зааж өгөх бол Тэхён дэвтэрлүүгээ биш Жиминлүү л таг гөлрөөд байсанд Жимин харандаагаараа дахиж толгойруу нь цохиод

"Ойлгосон уу?"

Тэхён толгойгоо илэн

"О-ойлгосон"

"За тэгвэл энэ бодлогыг бод доо?"

Тэхён Жимины өгсөн бодлогыг авчихаад 30 минут зууралдан бодож чадсангүйд Жимин хүндхэн санаа алдаад

"Чи яг яавал анхаарал чинь төвлөрөх вэ?"

"Намайг үнс"

"Битгий давар!"

"Би өнөөдөр чамд нэг ч хүрээгүй штэ? Ганцхан үнсчихвэл би яг сайн хичээнээ? Надад жоохон цэнэг хэрэгтэй байна. Тэх үү?"

Тэхён гөлөгний нүд гарган Жиминлүү ширтвэл Жимин нүдээ эргэлдүүлэн хүндхэн санаа алдаад

"За яахав. Ганц л удаа үнсэнэ шүү! Тэгээд чи хичээлээ хийнэ. Ойлгов уу?"

"Ойлголоо"

Тэхён дөрвөлжин инээдээ тодотгон инээгээд, уруулаа урагшаа цорвойлговол Жимин түүний толгойруу харандаагаараа цохьчихов. Тэхён толгойгоо илэн

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now