Цогцос

910 150 15
                                    

Мужийн цогцос хадгалах 9дүгээр хөргүүр

Хүрэн шаргал өнгийн гандсан дүрэмт өмссөн харгалзагчид тусгай уутанд боож багласан цогцоснуудыг тун ч болгоомжтойгоор түрдэг тэрэгнээс хөргүүр лүү өргөн тавьж байлаа. Тэдний араас зүүн хойд дугуй нь доголдсон тэргийг 2харгалзагч дамжлан өргөсөөр сүүлчийн буюу 6дахь цогцсыг авчрав. Түлэгдсэн үнэр хамар цоргиулан нүд хальтрам дүрс хөргүүрийн өрөөг эзэлнэ.

Хятад даяар оройн мэдээг тасалдуулан мужийн шоронд түймэр дэгдэж 6хүн амь эрсдсэн тухай шууд нэвтрүүлэг цацагдав. Ослын шалтгааныг шоронгийн гал тогоонд газ дэлбэрснээс үүдсэн хэмээн тогтоожээ.

Хүйтэн царайтай саарал туяатай нүдний шил духдуулсан хөгшин эмч цогцоснуудыг нэг нэгээр нь бүртгэлжүүлэн хөлөнд нь тэмдэглэл хавсаргасан зүүлт зүүх аж. Ихэнхи цогцоснууд бага зэргийн түлэгдэлттэй ихэвчлэн унтаж байхдаа угаартаж үхсэн бол сүүлийн цогцос 95%-н түлэгдэлттэйн дээр бүх хувцас болоод үс нь шатаж хуруунууд нь хоорондоо наалдан цэврүүтсэн байсан нь түүнийг хэн гэдгийг олж тогтооход ихээхэн хүндрэл учруулж орхив.

Хурууны хээ авах боломжгүй, үснээс ДНК-н шинжилгээ хийж болохгүй, арьсны эдүүд нь бүхэлдээ өөхөн давхаргаа нэвтэлж түлэгдсэн 170см орчим өндөртэй бүсгүй хүний цогцос харгалзагчид байтугай задлангийн эмчийн огиудасыг хүргэнэ. Эмч хүртэл задлан хийхээс халган байж харгалзагч нараас "шоронгийн бүртгэлээс хэн гэдгийг нь тогтоо" хэмээн захиргаадлаа.

-Хоригдол 031029 буюу Хан Еэжи. 18настай 170см өндөртэй өрөөндөө ганцаараа хоригдож байсан. Тухайн хэсгийг хариуцсан дадлагажигч гал гарсан даруйд хаалга нээж өгөөгүйгээс өрөөндөө түгжигдэж амьсгал хураасан бололтой.

...

Эл явдлаас 17цагийн өмнө :

Анир чимээгүйг эвдэх төмөр хаалга торхийн онгойх чимээ дуг нойрондоо умбаж хэвтсэн Еэжиг сандарган босгож өөрийн мэдэлгүй номхон зогсоход хүргэх нь тэр.

Өндөр туранхай дадлагажигч эмэгтэй дугуйтай цүнх чирсээр орж ирмэгцээ Еэжи рүү цэвэрлэгчдийн өмсдөг улбар шар өмсгөл шидээд яаралтай сольж өмсхийг шаардав. Бүсгүйг хувцсаа солих хооронд өнөөх дадлагажигч том цүнхнээсээ цайвар арьстай, бор үстэй залуухан эмэгтэйн цогцос өргөн гаргаж орон дээр хэвтүүлээд Еэжигийн тайлсан хоригдлын хувцсыг түүнд өмсүүлэх аж.

Еэжиг асуулт асууж амжихаас өмнө дадлагажигч эмэгтэй түүнийг чимээгүй байхыг сануулаад өрөөнөөс түлхэн гаргаж хаалгыг урьдын адил түгжээд ослын хаалга руу гэтлээ. Тэднийг ослын хаалгаар гарсан даруйд нүсэр чимээ сонсдон шороо босож  шоронгийн гал тогоо болоод хоригдлуудын хооллох өрөөнүүд нэгэн зэрэг дэлбэрэх нь тэр.

[POISON] completedWhere stories live. Discover now