Казиногийн хэрэг

1.2K 146 5
                                    

2014 он

Ван гэр бүлийн өв залгамжлах цор ганц хүү Тамга 4-н "Цэцэг" болоод аль хэдийн 3сарыг ардаа үджээ. Энэ хугацаанд тэрбээр Гилийн ууган охин Жэннитэй дотно харилцаа үүсгэсэн төдийгүй бүсгүйн хувьд ч ойролцоо насны царайлаг баян залуугаас татгалзах шалтгаан байсангүй.

Дөнгөж 20 насыг шүргэж яваа хятад гаралтай, Америкийн нэгдсэн улс болоод Европын хэд хэдэн улсад өөрийн байр суурийг тогтоож амжсан дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг Жэксон Ван-г "Цэцэг" болгох нь амь дүйсэн, эрсдэлтэй зүйл гэдгийг удирдагчид бүгд ойлгож байсан ч бүлгэмийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх хамгийн зөв хүн бол түүнийг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйдсэн билээ.

...

Шанхай дахь Ван гэр бүлийн даруухан эдлэнд Жэксон , Жэнни 2 оройн хоолоо зооглож сууна. Хэдийгээр "даруухан" хэмээн тодотгосон ч энд 100төрлийн цэцэг тариалдаг цэцэрлэгт хүрээлэн, байшингийн эргэн тойронд байх гантиг хөшөөнүүдээс авахуулаад цэвэр цусны адуугаа байршуулах жүчээ хүртэл бий.

Бүсгүйн хүзүүг чимэх олон давхарласан очир эрдэнийн зүүлт, бугуйг нь ороох могойн хэлбэртэй цагаан алтан бугуйвч, үсэнд нь хатгасан алтан сарнай нь Жэксоны дөнгөж өнөөдөрхөн түүнд бэлэглэсэн бэлгүүдийн ердөө өнгөцхөн хэсэг байлаа.

Залуу шинэхэн амрагаа хятадын хоёр дахь үеийн баячууд буюу өв залгамжлагчдын хоорондоо танилцан дотносоход зориулсан "Relay China Elite Association" -д хүртэл оруулсан төдийгүй үүний зөвхөн бүртгэл нь л гэхэд 200,000 юаньд хүрэх аж.

-Маргааш дүүгийн чинь төрсөн өдөр байхаа, би түүнд бэлэг бэлдсэн.

-Тэр мууд бэлэг хүртэл бэлдээд их сэтгэл гаргажээ?Бутач охинд төрсөн өдрийн үдэшлэг зохиож л байдаг, аав лав галзуурчихсан байх.

Үйлчлэгчид маш болгоомжтойгоор даавуугаар бүтээсэн шилэн хорго зөөн ирэхэд залуу инээн хар даавууг сөхөж , харсан зүйлдээ цочирдсон бүсгүй  чангаар орилох нь тэр.

Дор хаяж 3 метр урттай Ophiophagus буюу хаан наж могой (үхлийн аюултай хор ялгаруулдаг, хазуулсан хүмүүсийн 75% нь амьсгал хураадаг) шилэн хоргонд биеэ ороон хэвтэх аж.

-Энэтхэгээс захиж авчруулсан юм, үзэсгэлэнтэй байгаа биз? Еэжиг бэлгээ онгойлгох мөчид хэд хоног өлсгөлөн байсан могой шууд л түүнрүү дайрах болно.

-. . Чи түүнийг алахыг хүсээ юу?

Жэксон могойноос айсандаа одоог хүртэл чичрэн суух Жэнниг тайтгаруулан гараас нь атгав.

[POISON] completedWhere stories live. Discover now