Зууны мэдээ

971 142 10
                                    

2018.12 дугаар сар

"Цагаан гавал" явган цэргийн 3дугаар дивизион. ( Уулзалтын өрөө )

Жиёон эргэлтээр ирсэн Чэринтэй (CL) ямар нэг зүйл аминчлан ярилцах бөгөөд залуу юу юунаас илүү тогтворгүйн дээр биеэ барих чадваргүй харагдана. Жиёон үе үе хөлөө товшин хуруугаараа ширээний өнцөг хэмлэх агаад бүсгүй түүнийг тайвшруулах гэж хичээн гараас нь атгах аж. Чэрин 7дугаар сараас хойш Жиёон дээр долоо хоног бүр зочилж ирдэг болсон нь энэ.

-Яагаад одоо хүртэл Еэжигийн сургийг гаргаж чадахгүй байгаа юм? Би түүнтэй төрсөн өдрөөс нь хойш яаж ч хичээгээд холбогдож чадсангүй. Хэдэн зуун захиа илгээж хэдэн мянган удаа залгасан, гэтэл одоо гэртээ алга гэнээ.. Тэр чинь бүхэл бүтэн хүн шүүдээ, яаж ямар ч ул мөр үлдээлгүй алга болж чадах юм. Чэрин, Ярьж байгаад чинь ямар ч утга алга!

-Би чадлаараа хичээсэн заюу. JYP дээр хүртэл очиж нэр нүүрээ баран байж сурагласан! Агентлаг нь хүртэл бэлтгэгдэгчээ хаана байгааг мэдэхгүй байхад би өөр хаанаас хайх ёстой юм. Одоо энэ тэнэглэлээ зогсоо! Магадгүй чамаас залхаад хаяж явсан ч байж болно,тэр жаал чинь чамаас 11,12 насаар дүү. Угаасаа бүтэхгүй гэдгээ ухаараад холбоогоо тасласан биз.

Бүсгүй ч бас залуугаас дутахгүй бухимджээ. Гэвч тэр ахин худал хэлчихлээ. Чэрин JYP дээр очсон гэдэг нь худал, бас тэр Еэжиг анх хайж эхлэсэн даруйдаа л бүсгүйг Америк дахь студи руу 6 сарын хугацаанд сургалтанд суухаар явсан гэдгийг мэдсэн.

Гэвч Чэринд энэ байдал таалагдсангүй, сайн найзаас ч илүү эрхэм нэгнийг нь хэл үггүй хаяж явсан жаалаас яаж ийгээд залуугаа салгаж авна гэх ёрын бодол түүний толгойд зурсхийсэн билээ. Тэгээд ч Жиёонтой уулзах тутам өмнөх холбоо нь ахин сэдэрч тэднийг холбосон холбоо чангаран таталдах шиг ер бусын мэдрэмж бүсгүйг бүрхэж орхисон нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэлтэй. (Жиёон Чэрин хоёрын харилцааны тухай бичвэр эхлэхэд дурьдагдаж байсан. Сэргээн санахыг хүсвэл 1,2 дугаар хэсгийг ахин уншина уу.)

Цэргийн эргэлт 7 хоногт 1удаа л байдаг журмыг мэдсэн Чэрин Жиёоны хуваарьт цагийг ганцаараа ашигладаг учраас залуу бүсгүйгээс өөр хүнтэй уулзаж үнэн учрыг лавлаж чадахгүй байгаа хэрэг. 

Жиёон ширээ цохин босоод буцан цэргийн анги руугаа орохоор гарах хаалга руу эргэхэд бүсгүй түүний араас тэврэн зогсоов.

-Жиёон, чи ийм хүн биш шүүдээ. Чиний учирж явсан бүсгүйчүүдийн хажууд тэр бол зүгээр л нэг бэлтгэгдэгч, зүгээр л нэг жаахан охин. Одоо ухаан ороочдээ, Тэр алга болоод бүхэл бүтэн хагас жил өнгөрж байна.  Еэжи чамд үнэхээр хайртай байсан бол ядаж ганц ч болов зурвас илгээх байсан. . Зүгээр л эргээд ир.

[POISON] completedWhere stories live. Discover now