2 нүүрт

1K 150 33
                                    

-Еэжи, би чамайг үнсэж болох уу?

Бүсгүй ганц ч үг дугарж чадалгүй балмагдсан хэвээр.. түүнрүү ширтэх залуугийн ховсдох мэт харцнаас нүд салгаж үл чадна. Жунин тэвдэн зогсох бүсгүйн хариуг тийм ч удаан хүлээсэнгүй, Еэжигийн 2гарыг дээш өргөн атгаж хүзүүг нь үнсэнгээ цамцныхаа товчийг тайлж эхлэв.

Тэдний амьсгал давхцаж эхлэхэд залуу цамцаа  тайлж шидээд бүсгүйг гар дээрээ өргөн унтлагын өрөө лүү зүглэлээ. Тэд одоо болж буй бүхнийг эрүүл саруул ухаанаар тунгаан бодохоор хичээвч аль аль нь мэдрэмжиндээ захирагдан дараа нь хийсэн зүйлдээ харамсаж мэднэ гэдгээ ч үл тоон нэгэнрүүгээ тэмүүлсээр.

Жунин Еэжиг орон дээр зөөлөн хэвтүүлээд эгэмнээс нь эхлүүлэн доош үнсэн таалахдаа гараа гуян завсраар нь гүйлгэхэд бүсгүй дуу алдан тийчлэх аж. Бүх зүйл хэтэрхий хурдан өрнөөд байхшиг, залуу өндийн сууж өмднийхөө тэлээг суллан халааснаасаа бэлгэвч гаргаж ирэхэд бүсгүй ичингүйрэн нүдээ анив.

Гэвч энэ бүхэн тийм ч удаан үргэлжилсэнгүй, Жунин бүсгүйн дотоожийг тайлахаар ташаанд нь хүрэх мөчид аниргүйг эвдэн гар утасны чимээ хангиналаа. Тэд хоёул зогтусан хийж буй зүйлээ зогсооход залуу амандаа хараал урсгасаар утсаа авахад дэлгэцэн дээр "менежер" гэсэн нэр тодорно.

-Хөөе, Ким Жунин! Цаг хэд болж байгааг мэдэж байна уу, маргааш чухал сурталчилгааны зураг авалттай гэдгээ мартчихаа юу? Яг одоо дотуур байрандаа эргэж ирэхгүй бол надад биш захиралд тайлбар тавина гэж мэд.

Дуудлага тасрахад Жунин бухимдсаар нүүрлүү нь унжих үсээ гараараа хойшлуулаад санаа алдан бүсгүйн духан дээр үнсээд хувцаслаж эхлэв. Еэжи ч ухаан орсон бололтой сандран өндийж гэртээ өмсдөг торгон нөмрөгөө нөмрөн бүсийг нь чангаллаа. Бүсгүйн хацар ичсэнээсээ болж халуу дүүгэн улайж торон дотоож нь чийг даажээ. Тэр дотроо цагаа олоогүй дуудлагад битүүхэн баярлаж байв, ямартай ч согтуудаа тэнэг зүйл хийчихсэнгүй.

Жунин гутлаа өмсөөд ямар нэг зүйл орхисон эсэхээ шалгахад бүсгүй түүнийг гаргаж өгөхөөр үүдэн дээр хүлээн зогсоно.

-Дараагийн удаад сэтгэл ханамжтай үлдээх болохоор битгий ийм хачин царай гаргаад бай, бяцханаа.

Залуу гэмгүй инээмсэглэл тодруулсаар бүсгүйн уруулруу тэмүүлэхэд Еэжи түүнээс бултан хажуу тийш харангаа "дараагийн удаа гэж байхгүй" хэмээн бувтналаа.

-Дараагийн удаа гэж байх үгүйг харж л байя?

Хаалга хаагдан холдон одох хөлийн чимээг чагнан зогссон бүсгүй хана налан доош суулаа. Еэжи уруулаа тэмтрэнгээ гүнзгий амьсгаа авч өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ. Хэдийгээр тэд үнсэлцээгүй ч эгэм хүзүүгээр нь тэнүүчлэх шүүслэг уруул, бүхий л биеийг нь энхрийлэн илбэх гарны илч дулаан одоо ч  түүний бодлоос гарахгүй нь хачин.

[POISON] completedWo Geschichten leben. Entdecke jetzt