Уналт

1.4K 162 3
                                    

Еэжи утсаа Мину руу шидэн хамаг чангаараа орилох нь тэр. Үдэшлэг дээрх ихэнхи хүмүүс тэднийг анзаарах шинжгүй хөгжилдөх бол үлдсэн хэд нь саяхан гарсан мэдээний талаар хоорондоо ам уралдан ярьцгаана.

-Юу хийчих чинь энэ вэ?!

-Чиний л сайн сайхны төлөө шүүдээ. Зүгээрдээ, энэ бүхэн удахгүй дуусна.

-Юу ч дуусахгүй! чи юу ч ойлгохгүй байна! .. хараал идээсэй..

Еэжи Минуг түлхэн унагахад залуу чангаар инээлээ.

-Арай.. дурлачихаа юу?

Бүсгүйн хөмсөг нумрахад залуу улам чангаар инээж түүнлүү дооглонгуй харна.

-Тийм байх нь. Гэхдээ юу гээч? энэ бүхнийг эхлүүлсэн хүн нь би биш чи. Тэр 20тербум хаашаа орсныг би мэдчихсэн. Ах нь чиний замыг засаж өгсөн л төдий..

Уг нь энд Жиёон байсансан бол хичнээн сайхан.. ядаж буруу ойлголтоо залруулж чадна шүүдээ. Нана юу ч болсон шинжгүй төрсөн өдрийн эзэнтэй хундага тулгах бол Жиди аль хэдийн анхнаасаа энд ирээгүй мэт алга болжээ.

...

Өдөр хоног өнгөрсөөр байсан ч Жиёон усанд хаясан чулуу шиг л сураггүй болчихсон. Түүний хаана байгааг мэдэж байгаа хүн байгаагүйн дээр Еэжи гэр лүү нь хэд хэд очсон ч аль хэдийн хаалганы нууц дугаараа сольчихсон байсан юм.

ТОП-ын хэрэг намжсангүй. Хүмүүс мартагнаж эхлэмэгц л ахин шалгалт хийгдэж аль эсвэл ямар нэг мэдээллийн сүлжээнд түүний тухай цуурхал газар авна. .

Жисү (Төрсөн өдрийн эзэн , одоогийн ITZY хамтлагийн Lia ) бүжгийн бэлтгэлийн завсарлагаанаар Еэжид ус авчирж өгөнгөө хамтлагуудын бүжгийн бичлэгийг үзэж суулаа.

-Нээрээ би өнөөдөр шилжиж байгаа, энгийн ахлах сургууль руу орсон. Хүмүүс хувийн сургууль төгссөн гэвэл таагүй хандах байх гэж бодоод .. ялангуяа жилийн төлбөр нь 60сая вон гэдгийг мэдчихвэл ч ..

-Гэхдээ би анх чамайг  "North London Collegiate School jeju"-д сурдаг гэдгийг сонсоод дуучин болно гэж огт бодоогүй шүү. Чи ч том золиос гаргажээ Жисү.

Тэд ярилцаж суухад Жисү утсаа оролдож байснаа нэг бичлэг дээр даран уншихыг нь хүлээлээ.

-Энэ бичлэг ойрд их алдартай болоод байгаа, чи үзсэн үү? Энэ долоо хоногийн хайлтыг тэргүүлсэн шд.

-Хэдэн сарын өмнөх тоглолтынх юм биш үү?

-Сар хагасын өмнө болсон Bigbang-н тоглолт , хачин ч гэсэн тэнд Сиэл үзүүлбэр үзүүлсэн юм. Жиди Сиэл 2 хэтэрхий дотно харагдаж байсан болхоор  тэд энэ бичлэгийг их нууж байсан ч ТОП-ын хэргээс болоод нийтэд цацсан юмшиг байналээ.

[POISON] completedWhere stories live. Discover now