Могой

964 146 25
                                    

Сөүлийн гудамжаар шинэ жилийн уур амьсгал ноёлно. Шинэ он гарахад 7 ч хүрэхгүй хоног үлджээ.

Еэжи удаан зочлоогүй эцгийнхээ гэрийн гадна шинээр худалдаж авсан Jeep машинаа байрлуулчихаад сүр жавхлантайгаар харшид залрахад үйлчлэгчид толгой дарааллан бөхийн мэндчилнэ. Бүсгүйд энэ бүхэн хэдийн дасал болсон бүр залхмаар хэмжээнд хүрсэн үйлдэл учир төдий л ач холбогдолгүй өгсөнгүй, шуудхан 2давхрын эхний хаалга болох Жэннигийн өрөөнд зөвшөөрөл ч авалгүй дайран орлоо.

Тухлаг орон дээрээ өглөөний цайгаа ууж суусан Жэнни хаалга ч тогшилгүй орж ирэх жудаггүй бүсгүйг хараад эвэртэй туулай үзсэн мэт огло харайн босох нь тэр.

-Хөөе, чи хэн болчихоод хар өглөөгүүр хүний өрөөнд зөвшөөрөл ч авалгүй орж ирж байгаа юм. Яг одоо миний өрөөнөөс гар. Зайл гэж байна!

-Угаасаа чиний царайг удаан харах хүсэл алга, зүгээр ярихыг минь сонс.

-Юу? Энэ муу чинь бүр ах захаа хүндэлж мэдэхээ байчихжээ.

Еэжи түүнрүү орилох эгч рүүгээ хяламхийж ч харсангүй, халааснаасаа утсаа гарган ирж бичлэг тоглуулан Жэннигийн нүүрэнд тулгах шахам барилаа.

Дүрс бичлэгт Жэнни Еэжиг алгадаж Еэжигийн нүүрнээс цус олгойдох нь дүрслэгджээ. Ойлгомжтой, цагаасаа оройтож зохиогдсон намрын үдэшлэг дээр болсон үйл явдал. Минугаар олуулсан өнөөх гайтай флаш. Бичлэг дээр Жэннигийн царай гайхмаар тод дүрслэгдсэн байх агаад хэн ч харсан алдартай дуучин гэм зэмгүй жаахан охин руу гар далайж байна гэж үзэгдэхээр аж.

Жэнни хачин царайлсаар Еэжигээс утсыг нь булааж авахаар оролдсон ч бүтэлтэй юм болсонгүй.

-За тэгэхээр, хайрт эгч минь. Хоёулаа энэ асуудлыг дэвэргэхгүйхэн шиг зохицуулчихвал хэн хэнд маань амар байхаа? Ердөө ганцхан хүсэлт, тэгээд энэ бичлэгийг биднээс хэн ч үзэхгүй.

-Муу хорт могой. Чамд бас хүсэх юм байдаг байх нь ээ, өдийг хүртэл чиний надаас булаасан зүйлс багадаад байна уу.

Жаалхан охин өрөөгөөр нэг холхин элдвийг сонирхонгоо нүүр будгийн ширээний урд очмогцоо өөрийгөө тольдож эгчийнхээ уруулын будгаас нэгийг сонгоод Жэнниг энэ өрөөнд байгааг ч үл тоон түүний будгаар уруулаа өнгөлөв.

-Их амархан, зүгээр л 3 долоо хоногийн турш миний сонгосон хүнтэй үерхчих. Тэгээд 1.1-нд Dispatch-н зарлах хос болоход л болно. Санаа зоволтгүйдээ, би хамгийн алдартай хамтлагаас хүн сонгож өгнө.

[POISON] completedWhere stories live. Discover now