Шүхэр

1.2K 144 11
                                    

Сарын сүүлчийн өдрүүдэд бүүдгэр өнгө төрх зонхилж үе үе зэврүүн салхи салхилна. 3 давхрын B заал анхандаа Еэжигийн хувийн бэлтгэлийн өрөө байсан ч сүүлдээ Сүбиний амрах өрөө болж хувирав.

Шинэ хамтлагийн бэлтгэл хөвгүүдийг өвдөг дээрээ сөхөрж , ухаан алдахаас наагуур л завсарлах ба тэд өдөрт ердөө 3-4 цаг унтаж байсан гэхэд болно. Энэ хугацаанд Сүбин дотуур байрлуугаа явахын оронд цаг хэмнэж мухрын өрөөнд очин  Еэжигийн дэвсгэр дээр унтах бөгөөд бүсгүй эхэндээ дургүйцэж байсан ч мөлхөх шахуу орж ирэх хөвгүүнийг хөөх зориг байсангүй.

Сүбин хэдхэн хоногийн дотор нэлээд турсан бололтой эгдүү хүргэм булцгар хацар нь үгүй болж шанааных нь яс товойн гаржээ. Төвөнх нь илүү тодрон эгэмнийх нь яс амьсгалах бүрийд нь дээш доош хөдлөх нь хачин ч гэлээ дур татам үзэгдэл байсан ч энэ нь түүний насны онцлогоос болж гарж буй шинэхэн өөрчлөлтүүд байж ч мэднэ.

Еэжи гудсан дээр тэрийн хэвтэхдээ түрүүхэн орж  ирж унтсан Сүбинийг санамсаргүй цохичих нь тэр. Яаж ядрахаараа тийм чанга тавьсан хөгжмийг ч үл анзааран унтдаг байна?

Бүсгүй цааш харан хэвтэхдээ бүсэлхийгээр нь тэврэх гарыг мэдэрж эсэргүүцхээсээ ч өмнө хөвгүүний хэлсэн үгэнд ховсдуулав уу гэлтэй.

-Түрдээ ингээд хэвтчихье. Чамаас үнэртдэг Лаванда намайг тайвшруулж байгаа юмшиг л. . Ядарж байна, надад жаахан ч гэсэн амралт өгөөч дээ.

Хөвгүүний хоолой дууны бэлтгэл хийсээр эцсэн ч уянгалаг мөртлөө эршүүд хэвээр.

-Ойлголоо доо. Хагас цагийн дараа бүжгийн бэлтгэл чинь эхлэнэ, тэр хүртэл жаахан ч гэсэн амраад ав.

Сүбин түүнийг өөрлүүгээ шахаж  хүзүүнд нь нүүрээ наан бөх гэгч нь нойрсоход бүсгүйн нүүрэнд ч бас сэтгэл хангалуун инээмсэглэл тодрох аж.

Тэдний зүрх нэг хэмнэлд , нэг ижил цагт цохилон хоорондоо хоршихдоо аялгуу бүтээнэ. Сүбиний халуун бие бүсгүйн ар нурууг төөнөн халууцуулсан ч тэрбээр хөвгүүнийг түлхэхийн оронд харин ч эргэж харан энгэрт нь шигдлээ.

Еэжи хэд хоногийн турш JYP-тэй ойрхон бас ч гэж өмнөхөөсөө арай дээр хамгаалалттай байр хайсаар эцэст нь нэг юм өөрийнхөө сонирхолд яв цав таарсан 2 өрөө тохилог сууц түрээслэхээр болж аль хэдийн мухрын өрөөнөөсөө эд зүйлсээ зөөлгөөд эхэлжээ.

Тэр өмнөх шигээ гэрээрээ дүүрэн элдэв хэрэгтэй хэрэггүй зүйл цуглуулахыг хүссэнгүй, зүгээр л минималист хэв шинжээр тохижуулахыг илүүд үзэв. Үүгээр ч үл барам хэрэгцээгүй гэж үзсэн бүхнээ эргэлзэх зүйлгүйгээр хогийн сав руу чулуудаж тэдэн дунд Жидигийн бэлэглэж байсан хувцас, цүнхнүүд ч мөн багтаж байлаа. Жэвоний өгсөн дэвтэр дээр ахин ганц ч цэг тавилгүй байсаар хэдхэн цагийн өмнө ахин нэг дурсгал бичиж үлдээгээд хар хөх бэхний мөр хатаж амжихаас өмнө хүрмээ нөмрөөд гадагш гарсан юм.

[POISON] completedWhere stories live. Discover now