21

6.2K 505 15
                                    

"Чи яг хэн юм? "

Тэхён түүнээс өөр хариу хүлээж байсан учир тэрээр багахан гомдоод амжив.

"Чи хэн болчихоод миний амьдралд оролцоод байгаа юм гэж байна?" Жонгүг бухимдсаар бичиг цаасаа цүнх рүүгээ чихэж эхэллээ.

"Яагаад уурлаад байгаа юм? Чи намайг огтхон ч санаагүй хэрэг үү! Надад чамгүй байх цаг секунд бүхэн яг л там шиг санагдсаар ирсэн байхад... Яагаад одоо ингэж хандаад байгаа юм бэ? Чи ийм байгаагүй Жонгүг~а? "

Жонгүг эргэж харан хариугүй хаалгаар гарахын завдалгүй Тэхён амжиж түүний бугуйнаас шүүрэн авав.

"Би хэлээд байна яагаад намайг ойлгохгүй байгаа юм! "

"Чи өөрийгөө хэн гэж бодоов? Би ямар чиний утсан хүүхэлдэй юу? Үргэлж л чиний хий гэсэн болгоныг хийж, яв гэсэн цагт чинь явж,дандаа хараал идсэн чиний үгэнд орох ёстой юм уу! Тэгвэл одооноос сэрж үз? Би чинийх биш! "

"Ю-юу гэнэ ээ! Яагаад ингээд байгаа юм! Эсвэл чи өөр хүнтэй гэрлчихээ юу? "

"Тавьж үз! Би дахиж сул дорой нэгэн байхаа больсон? "

Тэхён түүнийг үнэхээр хоёр дахь удаагаа алдахыг хүсэхгүй байлаа. Тэр одоо юу юунаас илүүтэйгээр жаргалтай амьдрахыг хамгийн их хүсч байсан юм.

"Тэг-тэгвэл надад үүнийг л үнэн хэлээч? Ж-жонсуг миний хүүхэд мөн биз дээ? " Тэхёны хоолой цөхөрсөн сонсогдож эхлэлээ.

"Ү-үгү-... Тиймээ. Энэ үнэн? " Жонгүг хажуу талынхаа сандлыг татан суугаад түшлэгээ налан хойш гэдийн гараараа нүүрээ таглах аж.

"Яагаад би чамд хэлээгүйг мэдэх үү?... Яагаад гэвэл би айж байсан. Яг тэр үед би давхар биетэй байсан юм. Гайхмаар ч би үүнийгээ сүүлд мэдсэн. Би хичнээн их баярласан гээч? Хэрвээ тэр орой намайг гэмтээгээгүй байсан бол одоо бидний харилцаа хэр байх байсан бол? Би бодохоос ч айж байна... Тэр үед би Жонсугийг төрүүлэх үгүй дээ их эргэлзэж байсан. Гэхдээ тэр чиний хүүхэд болохоор... Би чамд хайртай болохоор түүнийг дахин эргэлзэлгүйгээр төрүүлэхээр шийдсэн юм. Тэр хичнээн эгдүүтэй гээч? Яг л баавгайн бамбарууш шиг. Анх хэцүү байдаг байсан... Гэвч би бүхнийг чадсан гайхалтай биш байна гэж үү? Одоо бодоход би үнэхээр тэнэг байжээ. Гэхдээ нэг үнэн гэвэл би чамайг хэзээ ч уучилж чадахг-" Тэр хэтэрхий нухацтай ярьж байсан болоод ч тэр үү Тэхёныг өөрлүү нь ойртож байхыг анзаараагүй юм. Тэр шууд л түүний чиглэг уруулыг үмхэн авч, дахиж хэзээ ч энэ чихэрлэг уруулыг амталж чадахгүй гэж айж байсан айдсаасаа салж орхилоо.

Жонгүг эхэндээ сандал дээрээ тийчигнэн түүнийг мөрнөөс  зууран түлхэж байсан боловч, тэр ч мөн ялгаагүй хайртынхаа амтлаг уруулыг санасан байжээ.

Тэхён Жонгүгийн дээр өвдөглөж суугаад үнсэлтээ улам гүнзгийрүүлж эхлэлээ. Жонгүг ч амаа хангалттай том нээн үнсэлтэн дундаа багахан инээмсэглэж байсан юм.

Тэхён түүний хүзүүнээс зууран өөртөө улам наах бол Жонгүг түүний мөрнөөс чанга гэгч татан хааяа хааяа даа дуу алдаж байсныг санууштай.

Тэдний халуухан үнсэлтэн дундуур хаалга түчигнэсээр  Жонсуг учиргүй зүггүй инээсээр орж ирэв.

"А-ааваа? " Жонсуг орж ирсэн даруйдаа гацалтанд орон хий дэмий зогсох бол Жонгүг хүүгийнхээ гэнэтхэн орж ирсэнд цочин Тэхёныг дээрээсээ аваад шидчихэв. Гэвч тэр хэтэрхий оройтсон байлаа.

"Ж-жонсуг чи юу хийж-... " Түүнийг үгээ гүйцээхээс өмнө Жонсуг гүйж очин Тэхёныг тэврээд "Т-Та миний нөгөө аав уу ...? " гэх нь тэр.

𝐃𝐀𝐃𝐃𝐘'𝐒 𝐁𝐀𝐁𝐘𝐁𝐎𝐘Where stories live. Discover now