19

6K 477 16
                                    

Тэр одоо яаж чадах юм?

Тэр одоо өөрийнхөө амьдарч байсан шалтгааныг бүр мөсөн алдчихлаа.

Түүнд одоо юу хэрэгтэй гэж?

Тэр одоо эцэг эхдээ юу гэж хэлэх юм?

Тэр одоо инээмсэглэж чадах болов уу?

Тэр одоо Жонгүгийг хайрлаж чадах юм уу?

Түүний чангаар ихэр татан уйлах дуу байшинг дүүргэх бөгөөд ямар нэгэн зүйл хүчтэй балбах чимээ мөн адил сонсогдох аж.

Тэр хэтэрхий их хайрласнаасаа болоод алдчихлаа.

Энд бүгд түүний буруу байсан.

Удалгүй утасны хангинах дуу түүний үйлдлийг зогсоож тэрээр Жонгүгийг байгаасай, түүний буруу биш байв ч миний буруу ахаа, Би танд хайртай гээд хүрээд ирээсэй гэж хүснэ.

Гэвч түүний итгэл утасныхаа дэлгэцийг харах үед тэр чигтээ нуран унасан юм.

"Б~Байна уу? "

"Хүү минь зүгээр үү? Жонгүг та хоёр муудалцаа юу? "

"ү-үгүй дээ ээжээ. Бид м-маш сайн байгаа? Та битгий санаа зов. "

"Тэгвэл яг одоо Жонгүг чиний хажууд байна уу? " түүний ээжийн хоолой нухацтай сонсогдох бөгөөд Тэхён өөрийгөө барихыг нэгэнтээ их хичээж байлаа.

Тэр минь явчихсан... Хараал идсэн надаас болоод асар их шархалсан зүрхтэйгээ хаа нэг тийшээ явчихсан ээжээ.

"Т-тиймээ тэр миний хажууд байна. "

"Хүү минь яагаад худлаа яриад байгаа юм бэ? Ээж нь мэдчихсэн... "

Тэр үгсийг сонсоод Тэхёны зүрх золтой л зогсчихсонгүй.

Тэд биднийг мэдчихэж...

"..."

"Дүүгээ яагаад гомдоочихсон юм?... Тэр надтай ярихдаа уйлж байсан. Надад үнэнийг хэл Тэхён!"

"..." Тэхён яг л хэлгүй мэт чив чимээгүй зогссоор л байсан юм.

"Тэр гадаад руу олон жилийн хугацаатай явах гэж байгаа гэсэн... Түүнийг ийм шийдвэр гэнэт гаргасанд бид их гайхаж байгаач-..."

"Ю-юу! Э-ээжээ тэр одоо хаана байна! Явчихсан уу... ЯВЧХАЖ ТИЙМ ҮҮ?! "

Тэхён гэнэт л утасны цаанаас чанга хашигчиж  эхлэлээ.

𝐃𝐀𝐃𝐃𝐘'𝐒 𝐁𝐀𝐁𝐘𝐁𝐎𝐘Where stories live. Discover now