14

7.2K 508 28
                                    

Том байшингийн хаалга дуугаран тэдний хувьд хамгийн их харахыг хүсээгүй хүмүүс орж ирэв. Удалгүй эмэгтэй хүний өсгийн дуу байшинг дүүргэн тог тог хийсээр тэдний өрөөний хаалгийг татан орохдоо нүүрэндээ дүүрэн инээмсэглэл тодруулав.

"Тэд хамт унтчихаж..Магадгүй манай Жонгүг айсан байх"

Удалгүй Ким ноёнтон түүний хажууд ирэн хоёр хүүгээ шалдан шахуу унаж байхыг хараад багахан хөхрөн цааш яван буйдан дээр суулаа.

"Би бодлоо л доо... Яагаад бид бал сарын аялалд явж болохгүй гэж? "

"Чи юу ярина вэ? Хоёр хүүгээ яах болж байна... " Жон хадагтай явсаар түүний хажууд суух аж.

"Тэд том болцгоосон. Битгий санаа зов? "

"Маргааш тэдэнтэй ярилцаж үзэх хэрэгтэй. Одоо унтцгаая? "

Тэд хоёул явсаар дээш гаран амрахаар хэвтэцгээлээ.

-

Нарны хурц гэрэл хөшигний завсраар орж ирэн Жонгүгийг нойрноос нь сэрэхэд хүргэв. Тэрээр ярвайсаар босохдоо яагаад ч түүний дээр тайван гэгч нь унтах залууг хараад инээмсэглэх аж.

Жонгүгийн толгойд гэнэт л өчигдөр шөнийн явдал нь санаанд орон өөрийн эрхгүй улайсан хацраа гараараа дарах нь эгдүүтэй.

Удсанчгүй Тэхён нүдээ нухалсаар сэрэхдээ Жонгүгийг хараад инээмсэглэв. Тэгээд түүний дотор одоо хүртэл байх томорсон эрхтнээ аажууханаар гаргахад Жонгүг дуу алдах нь тэр.

Яг энэ мөчид түүний ээж хоол болсныг зарлаж эвгүй байдалыг эвдэж чадав. Тэд хоёул чимээгүй боссоор өчигдөр тарааж шидсэн хувцасааа түүж өмсөлөө.

Тэднийг доош буух үед ээж нь аль хэдийн хоолыг нь аягалчихсан инээмсэглээд зогсож байв.

"Сайхан амарцгаасан уу? "

"Тиймээ ээжээ? "

Бүгд дор бүрнээ хоолоо чимээгүйхэн идэж байх үед түүний аав ам нээх нь тэр.

"За тэгэхээр хөвгүүдээ... Та хоёрт хэлэх зүйл байна? Ээж бид хоёр чинь өнөөдрийн нислэгээр гадаад руу бал сарын аялалд явах гэж байгаа. Та хоёрыг эсэргүүцэхгүй гэж найдаж байна. "

"Тиймээ мэдээж бид зөвшөөрөх болно. "

"Харин биднээс асуусанд баярлалаа Ааваа? "

Түүний ээж ч баярласан бололтой учиргүй инээмсэглэн аяга тавгаа угаахаар бослоо.

Удалгүй хаалга онгойх сонсогдон Жимин орж ирэв.

"С-сайн байцгаана уу? " тэр орж ирсэн даруйдаа сандран тэдэнтэй мэндчилж байлаа.

"Өө Жимин хүү яах гэж ирсэн юм? Ийшээ суу. " Түүний ээж хажуудаа байх сандалыг дохиход Жимин ёсорхосоор "Үгүй дээ хэрэггүй. Би цамцаа авах гэж ирсэн юм аа. Баярлалаа баярт-" түүнийг хаалгаар гарахын завдалгүй Жонгүгийн аав ам нээх нь тэр.

"Чи хүүгийн минь сайн найз гэсэн биз дээ? Тиймээс ... Биднийг гадаадаас ирэх хүртэл тэдэнтэй цуг байж өгч чадах уу? Гэх гээд л. " түүний аав гуйсан шинжтэй асуух үед Жонгүг эсэргүүцэхийг оролдов.

"Хэрэгг-"

"Тиймээ. Тэдэнтэй цуг байж өгч чадах уу Жимин? Эгч нь гуйж байна. "

Жимин гэнэтийн асуултанд гайхан гацаж түгдчин "Гэхдээ... Би нөгөө-... Заза зөвшөөрч байна аа. "

"Ашгүй дээ. Би тэднийг хоёуланг нь үлдээхээс санаа зовж байлаа. Баярлалаа Жимин. "

"Тэгэхээр бид ингээд хөдлөлөө. Та гурав хөгжилтэй байгаарай. " Тэдний аав ээж үүдэнд овоолсон хувцасаа чирсээр нүд ирмэхийн зуур гараад явчихав.

"Хөгжилтэйгөө ч хаддаа... Хараал ид! " Жонгүг амандаа чимээгүйхэн үглэн дээш гарах үед яагаад ч юм түүний бөгсөн бие хөндүүр оргих аж.

"Гайхалтай! Тэгэхээр... Би ингээд явл-... " Жимин худлаа инээсээр хаалга руу төхөх үед Тэхён түүнийг хормын дотор заамдаад авах нь тэр.

"Чи миний эрдэнэст зөвшөөрөлгүй гар хүрсэн! "

𝐃𝐀𝐃𝐃𝐘'𝐒 𝐁𝐀𝐁𝐘𝐁𝐎𝐘Where stories live. Discover now