Түүнийг үүрд ингээд надаас  яваад өгнө гэж санасангүй... Намайг санаад удахгүй хүрээд ирэх байх гэж итгэж байсан юмсан?

"Хүү минь дээ. Тэр аль хэдийн нэг цагийн өмнө Сөүлийн нисэх буудлаас хөдөлсөн. "

"Я-яагаад... Яагаад тэр явчхаж байгаа юм бэ? " Тэхён тэсэлгүй уйлж эхлэв.

"Би түүнийг явсанд баяртай байна. Яагаад гэвэл тэр одоогийн бяцхан Жонгүг байхаа больж, биеэ даах болно. Мөн одоо тэр эхнэр хүүхэдтэй болох ёстой шүү дээ. "

"Э-эхнэр хүүхэд гэнэ ээ? ЭХНЭР ХҮҮХЭД ЭЭ! ТА ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА АА! " Тэхёны өвчин дахиад л эхлэх шиг.

"Яасан бэ? Чи минь ч бас биеэ даах цаг болс-"

"Тэр хаашаа явсан юм! ТЭР ХАЙЧЧИХСАН ЮМ! "

"Тэр хэлж чадахгүй нь гэсэн. Битгий уурла даа хүү минь? Дүү чинь эргээд ирнэ. "

"Т-Тэр чинь нялх шүү дээ... Ганцаараа явж яасан ч болохгүй! "

"Тэхён одоо больж үз! Тэр бол биеэ даасан эр хүн! ... Удахгүй аав ээж нь очих болохоор тайван байгаарай ойлгов уу? "

Дийд Дийд....

Түүний утас тасрах үед хатаж амжаагүй нулимс нь дахиад л мэлмэрэж эхлэв.

"Би чамгүй амьдарч чадахгүй Жон Жонгүг. Би бага багаар үхэж байна... "

-

[3 жилийн дараа]

"Захирлаа та Сөүл дэх нэг том компанитай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зуран мөн тэр компани захиралтай очиж уулзах шаардлагатай байна. "

"Би хэлсэн шүү дээ. Ямар ч компанитай хамтран ажиллахгүй гэж. Одоо гарч болно! "

"Гэхд-... "

"Ямар ч тайлбар хийх хэрэггүй! Би чамайг гар гэж хэлсэн. "

"Хамгийн гол нь тэр компани Сөүлийн алдарт жүжигчин Ким Тэхёны-... "

Жонгүг хийж байсан бичиг баримтаа түр орхин өнөөх туслах руугаа итгэж ядан харцаар ширтэж "Чи сая хэн гэсэн бэ? " гэх нь тэр.

"Ким Тэх-... "

Жонгүг Солонгосоос явсан цагаасаа эхлэн эцэг эхтэйгээ нэг ч удаа холбоо бариагүй бөгөөд одоо тэр америк дахь томоохон салбар компаниудын захирал билээ.

"Явцгаая? "

"Юу?... "

"Миний хэлэхийг сонссонгүй юу! Явцгаая гэж байна. "

-

"Орж болох уу? Захирлаа. "

"Ор ор. "

"Уучлаарай. Өнөөдөр яаралтай уулзах уулзалттай юм байна?"

"Өнөөдөр ямар ч уулзалт зохион байгуулах хэрэггүй гэж би хэлсэн шиг санагдах юм? "

"Гэхдээ захирлаа энэ бол Америкаас ирж байгаа хамгийн том хамтрах төсөл. Хэрвээ бид энэ саналаас татгалзвал дараа дараагийн-... "

"Ойлгосон болохоор гарч болно."

"Мөн тэр компани захирал хоёр цагийн дараа Сөүлд ирэх болохоор бид одоо түүнийг угтаж авах ажилаа эхлүүлсэн нь дээр байх гэж бодож байна. "

"Сайн байна... Аан тийм миний гэрээний хуудсыг авиад ирээрэй Ким туслахаа? "

"Ойлголоо захирлаа. "

Тэр ирж байгаа нэг нь чи минь байвал би ямар их баярлана гээч.

Тэхён ширээнийхээ урд тавьсан жаазтай зургийг илэнгээ багахан инээж харагдана.

-

" Захирлаа бид ирчихлээ. "

Жонгүг хэдэн давхар өндөрлөсөн компанийг нэг нүдээрээ гүйлгэж харчхаад туслахдаа хандан "Чи энд хүлээж бай. Би орчхоод ирэх болохоор битгий санаа зов? "

"Би таны биеийг хамгаалах үүрэгтэй болохоор үлдэж чадахгүй нь дээ. "

Түүнийг үүдэнд ирэхээс авуулаад бүгд л бөхийж хүндэтгэл үзүүлэн дээш давхар луу даруулан гарлаа.

Жонгүг түүнийг 3 жилийн дараа анх удаагаа харах гэж байгаадаа үл итгэж өгнө.

Дээш гарах үед "Захирал " хэмээн цэвэрхэн бичсэн цагаан хаалгийг нэгэн туслах онгойлгож өгөхөд Жонгүг өөртөө итгэлтэй нь араггүй дотогш орлоо.

Ширээний ард түүнийг хүлээж суусан хүний нүдэнд аль хэдийнээ нулимс бүрэлджээ.

Гэвч ч Жонгүгт энэ хамаа байсангүй.

"Сайн байна уу? Ёнсол карпразын дэд ерөнхийлөгч Жон Жонгүг байна. " Жонгүг түүнд бөхийн ёслоод гараа сунгав.

Тэхён одоо ч түүнрүү нүд салгалгүй ширтэх бөгөөд яаж түүнийг ингэж өөрчлөгдсөнд гайхна.

"Би чамайг санасан... "

𝐃𝐀𝐃𝐃𝐘'𝐒 𝐁𝐀𝐁𝐘𝐁𝐎𝐘Dove le storie prendono vita. Scoprilo ora