12

7.7K 517 34
                                    

Жонгүг санаа алдсаар дээш гарахын завдалгүй дахин хаалганы хонх дуугарч түүнийг буцахад хүргэлээ.

"Хараал ид! Жимин би чамайг-...Хэн бэ?"

Жонгүг хараал урсгасаар хаалга нээхдээ урт хар үстэй нүүрээ аймшигтай ихээр будсан охинтой харц тулгарахдаа уулга алдав.

"Чи өөрөө хэн бэ? Миний найз залуу хаана байна?"

Жонгүг түүний хэлсэн үгэнд гайхан зогсож байтал дээрээс Тэхён бууж ирээд өнөөх охиныг хүчтэй үнсээд авлаа. Тэр шоконд орон тэдний халуухан үнсэлтийг хэсэг ширтэсны эцэст нүдээ салган хоолойгоо зассаар гал тогоо руу явах нь тэр.

Удалгүй үүдний өрөөнөөс Жимины хоолой сонсогдож эхлэхэд Жонгүг яахын аргагүй тэдэн дээр очлоо.

"Күүкие! Би утсаа мартчихаж---ээ. С-Сайн байна уу? " Жимин чарласаар орж ирэхдээ үүдэнд нь үнсэлцэн зогсох хоёр хосыг хараад гацаж орхих нь тэр.

"Пак Жимин! Чамайг алаад нуухаас өмнө эндээс явж үз! " Жонгүг түүний утсыг гарт нь атгуулан үүд рүү чирэхэд Тэхён тэднийг зогсоон " Найз залуу чинь гээ биз дээ? Танилцацгаая. " тэр явсаар зочны өрөөний буйдан дээр суухад өнөөх урт үстэй охин инээмсэглэсээр түүний хажууд ирж суув.

"Та хоёр яаж танилцаж байсан юм бэ дээ? " Тэхён урь дахь үнэтэй вискигээ задлан дөрвөн стаканд хийж тавилаа.

Жимин гайхан ам нээхийг оролдсон боловч Жонгүг тэр дор нь амыг нь таглаж  "Таньд хамаагүй. " гэчхээд мөн л түүнийг үүд рүү чирэв.

Жимин гэнэт л хорон инээмсэглээд Жонгүгийн гарыг холдуулан хошуугаа байдгаараа унжуулаад "Хайраа! Чи яагаад намайг хөөгөөд байгаа юм бэ? Хоёулаа энд жоохон сууя? " хэмээгээд Жонгүгийн гараас хөтлөн хажуудаа суулгав.

"Тэгэхээр бид үерхээд 5 жил болж байна. Харин та хэн билээ!"  Жимин гэнэт л хартай нөхөр шиг аашилж эхлэхэд Жонгүгийн инээд хүрэх нь тэр.

"Чи үнэхээр мэдмээр байна уу...?" Тэхён түүнийг ёжилсон янзтай хэлээд инээмсэглэхэд Жимин хөмсөг зангидав.

"Хайрт минь яагаад хоёулаа манай өрөөнд орж болохгүй гэж...? " Жонгүг энэ утгагүй яриаг дуусгахын тулд худлаа эрхлэн Жиминыг ятгахыг хичээж байлаа.

"Хонгор минь хоёулаа ч гэсэн өрөөндөө орвол яаж байна?" Өнөөх охин Тэхёны сул цамцан дотуур гараа гүйлгэн чихэнд нь шивнэхэд Жонгүгийн уур хүрэв бололтой Жиминыг угзран татаад уруул дээр үнсчихэв.

Тэхёны хардалт дээд цэгтээ хүрч саяхан л тайван байсан тэрээр дэлбэрэх шахам уурлаж шууд л босож ирээд Жиминыг Жонгүгаас хүчтэй салгалаа.

"НоВШ МИнь! Миний залуугаас гараа ТаТ!" Тэхёны нүүр халуу шатан хамаг судас нь товойж Жиминыг алахад бэлэн болсон байв.

Яг энэ үед Жимины утас дугаран асар тайван байх тэрээр хаалгаар гаран явав.

Тэхён эргэж харан өнөөх л ширүүн хоолойгоор "Өлөгчин минь манайхаас зайл! " гэх нь тэр. Өнөөх охины нүдэнд нулимс цийлэгнэн тэднийхээс  хурдтай гаран гүйлээ.

Үнэхээр эвгүй байдалд орсон Жонгүг нүдээ анин түүний дараагийн үйлдлийг хүлээнэ. Тэхён түүний төсөөлөөчгүй хариу үйлдлийг үзүүлэн тэд үнсэлцэж эхлэв.Тэдний хэл орооцолдон бие биенийгээ барьж идэхнүү гэлтэй л хүчтэй үнсэлцэнэ. Жонгүг Тэхёны энгэрээс зууран өөртөө улам наах бол Тэхён түүний бүсэлхийгээр тэврэн тэд буйдан дээр давхарладан унаж бие биедээ халуухан үнсэлтийг бэлэглэнэ.

Удалгүй Тэхён уруулаа салган Жонгүг руу ширтээд "Болох уу?" хэмээхэд түүний хариу үгээр биш үйлдлээр ирж тэд дахин үнсэлцэж эхлэлээ.

𝐃𝐀𝐃𝐃𝐘'𝐒 𝐁𝐀𝐁𝐘𝐁𝐎𝐘Where stories live. Discover now