Баг - 19 (end)

2.6K 154 12
                                    

Цагаан даашинзтай үзэсгэлэнт бүсгүй. Яг л юна шиг.

Мина хэриг эргүүлж тойруулж харан кайг хослолоо өмссөөр гарч ирэхэд нь
"Ахаа хардаа юна эгч хөөрхөн биш гэжүү."
Кай инээмсэглээд "Эгчийн чинь жинхэнэ нэрийг Хэри гэдэг. Чой хэри одооноос энэ нэрээр нь дуудаарай."
Мина гайхсандаа нүд нь томрон
" жинхэнэ нэр ээ." гэсээр хэри рүү асуусан харцаар ширтвэл хэри толгой дохиод "Дараа...дараа нь цаг нь болохоор тайлбарлах болноо."
Мина эргэлзэж тээнэгэлзсэн харцаар ширтсээр "Заза. Гэхдээ та яагаад заавал цагааныг нь өмссөн юм бэ? Надад лав улаан нь таалагдаж байна"

Хэри толинд хархаа болин мина руу эргэж хараад "Харин ээ. Улааныг нь ч өмсдөг байжуу." гэж хэлж дуусаагүй байхад тэюун утас руу нь залгах аж. Хэри мина кай хоёртой маргааш өглөө 7 цагт Швейцар луу явахаар тохироод тэюуны машинд суув. Тэдний ярихыг сонссон тэюун хоолойгоо засаад
"Нэг тийшээ явах гэж байгаа юм уу? "

Хэри итгэлгүйхэн "Тиймээ. Надад хангалттай мөнгө байгаа шүү дээ."
Тэюун толгой дохиод "Ойлголоо. Одоо очоод та зочид төлөөлөгчидтэй уулзана. Ихэнх нь чухал хүмүүс учраас болгоомжтой харьцаарай. Бас Пак гишүүн ирсэн байгаа. Түүнээс болгоомжлоорой."
Хэри юу ч бодолгүй"Яагаад"
Тэюун жонгүгийн хэрид яасан ч пак гишүүнийг ээж дүүг нь алсан гэж хэлж болохгүй гэснийг санан "Ерэн бүх хүн аюултай. Захирал надад таныг боломжтой байлга гэж даалгасан юм лдаа"
Хэри жонгүгийн тухай дуулаад царай төв болон "Алуурчдыг олсон уу"

Тэюун одоо сандарч эхлэв. "Хараахан үгүй ээ. Тэд их сайн нууцалсан хүмүүс байна лээ. "
Хэрид тэр аймшигт оройны зураглал дахин харагдахад түүний биеийн хүйтэн хөлс цувах аж. Тэр заавал алуурчид түүний хамсаатнуудыг олж өөрсдөд нь тэр их шаналлыг мэдрүүлэхээ ээж дүүдээ аль хэдийнэ тангарагласан. Өмнөх сул дорой хэри биш хүчирхэг зорилготой бүсгүй болсон.

Жон гэр бүлийн харшид тансаг машинууд ээлж ээлжээрээ цувран орно. Хэри зочдод харагдалгүй хуучин жонгүгтэй байсан өрөөндөө оров. Хэри хаалганы хажууд ор луу ширтэн зогсоно. Энэ өрөөнд тэд жаргалтай мөчүүдээ хуваалцаж нэгнийгээ гуниглахад хажууд нь байсан. Одоо харин хүйтэн харанхуй тийм л өрөө болж.
Тэюун жонгүгийг хятад руу ажлаар явсан учир цагийн дараа ирнэ гэдгийг нь хэлэв. Хэри гаднаа тоохгүй байсан ч түүнийг харахаас зүрх нь догдолно. Яг л урьдынх шигээ. Тэр айж байв. Ахин түүнийг хайрлахгүй гэх амлалтаа зөрчих вий гэж.
Гэнэт хаалга онгойн хоёр гартаа дарс барьсан хүн орж ирэв. Хэри эргэж харвал пак гишүүн зогсож байв.

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now